- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЗЭВСЭГТ ХҮЧИН, БУСАД ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 261 дүгээр тогтоолын хавсралт
Засгийн газрын 2004 оны 123 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
ЗЭВСЭГТ ХҮЧИН, БУСАД ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Зэвсэгт хүчин, бусад цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер, ахлагчид албаны онцлогоос хамааран өдөр, шөнө, улирлын ямар ч нөхцөлд байлдааны жижүүрлэлт, харуул хийх, хээрийн сургууль, дадлагад оролцох, байлдааны зэвсэг техник, тэсэрч дэлбэрэх болон хорт бодис, цэргийн нууцтай байнга харьцах, байгалийн гамшиг, осол гарсан үед авран хамгаалах ажил явуулах зэрэг онцгой үүрэг гүйцэтгэдгийг харгалзан албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоход энэ журмыг баримтална.
2. Зэвсэгт хүчний байлдааны анги, салбарын офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, байлдааны жижүүрлэлтийн бүрэлдэхүүн болон дотоодын цэргийн улсын онц чухал объектын хамгаалалтын тусгай салбарын офицер, ахлагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоно.
3. Энэ журмын 2-т дурдсан бие бүрэлдэхүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцож сар бүр олгоно.
4. Зэвсэгт хүчний сургууль-байлдааны, сургуулийн, хангалт үйлчилгээний анги салбарын офицер, ахлагчид байгалийн болон нийтийг хамарсан гамшиг ослын аюул, хөнөөлөөс хүн ам, эд хөрөнгийг хамгаалах, тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулах үүрэг гүйцэтгэсэн хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож болно.
5. Инженер, холбоо, хангалт үйлчилгээний анги, салбарын офицер, ахлагчид хилийн хамгаалалт, хилийн инженерийн ажилд үүрэг гүйцэтгэсэн хугацаанд нь, мөн Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх боомтын офицер, ахлагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож болно.
6. Энэ журмын дагуу олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн анги салбарын төсвөөс гаргана.
----оОо----
Текст томруулах
A
A
A