A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
 
/ Засгийн газрын 2001 оны 150 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
    Нэг. Нийтлэг үндэслэл
1.Аж ахуйн нэгж, байгууллага, хамт олны идэвх санаачилгыг урамшуулах замаар эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд энэхүү шагналын зорилго оршино.
2.Газар тариалангийн үйлдвэрлэлийг үр дүнтэй эрхэлж, уринш боловсруулалт, үрийн үйлдвэрлэл, нөөцлөлт, газрын ашиглалтыг сайжруулсан 5 хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, хамт олныг жил бүр шалгаруулан "Улсын тэргүүний тариаланч хамт олон" шагнал олгож байна.
3."Улсын тэргүүний тариаланч хамт олон" шагнал олгох асуудлыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
   Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
4.Улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгаруулах байгууллага дор дурдсан шаардлага хангасан байна:
а/газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй хамт олны нэгж талбайгаас авсан ургац нь тухайн аймгийн дунджаас 20,0-иос доошгүй хувь илүү байх;
б/сүүлийн гурван жилд эргэлтийн талбайнхаа 40,0-өөс доошгүй хувийг уриншилж, түүний 80,0-аас доошгүй хувь нь чанарын онц ба сайн үнэлэлттэй байх;
в/хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах арга, технологи нэвтрүүлсэн, шим болон эрдсийн бордоог зөв хэрэглэсэн байх;
г/нутгийн онцлогт тохирсон хөдөө аж ахуйн шинэ таримал, сорт тариалах санаачилга нь үр дүнд хүрсэн байх;
д/бусад байгууллагатай байгуулсан аж ахуйн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх;
 е/борлуулсан ургацын чанар нь улсын стандартын шаардлагыг хангасан байх;
ж/хугацаа хэтэрсэн, баталгаа алдсан өр, зээлгүй, санхүүгийн хувьд бие даан үйлдвэрлэлээ явуулах чадвартай байна.
    Гурав. Шагналд тодорхойлох, шалгаруулах журам
5."Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор шалгаруулах аж ахуйн нэгж, байгууллага, хамт олны тодорхойлолт, холбогдох материалыг  сум,  дүүргийн  Засаг  даргын Тамгын газар жил бүрийн 11 дүгээр сард багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
6.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь сум, дүүргээс ирүүлсэн тодорхойлолт, холбогдох материалыг хянан үзэж, цуваагаар байр эзлүүлэн хамгийн дээд амжилт гаргасан нэг аж ахуйн нэгж, байгууллага, хамт олны тодорхойлолт, холбогдох материалыг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд ирүүлнэ.
7.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам нь аймаг, нийслэлээс ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, хамт олныг ажлын үзүүлэлтээр нь цуваагаар байр эзлүүлэн хамгийн дээд амжилт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, хамт олныг шалгаруулахаар Засгийн газарт асуудал боловсруулж оруулна.
8.Улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгаруулахаар тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ:
а/аж ахуйн нэгж, байгууллага, хамт олны тодорхойлолт;
 б/сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг хавсралтын дагуу бүрдүүлэх;
в/орон нутгийн банк, татвар болон гэрээт байгууллагын тодорхойлолт;
г/бүтээгдэхүүнээ тушаасан гурилын үйлдвэр, ногооны зоорийн тодорхойлолт;
д/аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, санал дүгнэлт.
9.Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөрт авсан бүтээгдэхүүн орохгүй.
  Дөрөв. Олгох шагнал
10.Улсын тэргүүний тариаланчаар шалгарсан хамт олонд "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-ы диплом, 350,0 мянган төгрөгийн үнэ бүхий дурсгалын зүйлээр шагнана.
11."Улсын тэргүүний тариаланч хамт олон"-ы шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан гардуулна.
-------оОООо---------