- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС,ТҮҮНИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 2 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2001 оны 40 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС,ТҮҮНИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгийн дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/-аас үзүүлэх үйлчилгээний төрөл, үйлчилгээний хөлсний хэмжээ, түүнийг захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээний хөлсний хураамж /цаашид "хураамж"гэх/-ийг өмчийн хэлбэр үл харгалзан хураана.
Хоёр. Хураамж төлөх үйлчилгээний төрөл
3.Хураамжийг дараахь үйлчилгээнд хураана:
а/үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбогдсон гэрээг бүртгэх;
б/үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглахтай холбогдсон болон барьцааны гэрээг бүртгэх;
в/үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээг бүртгэх;
г/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд залруулга, нэмэлт хасалт хийх;
д/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх;
е/үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч гишүүн нэмэгдэх, хасагдах өөрчлөгдөх тухай бичилт хийх;
ж/төрөөс хувьчилсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд баталгаажуулах бичилт хийх;
з/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагаа өгөх;
и/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс хуулбар хийх;
к/үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах.
Гурав. Хураамжийн хувь хэмжээ
4.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбогдсон гэрээг бүртгэхэд иргэнээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5 хувь, хуулийн этгээдээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 1,0 хувиар тооцож тус тус хураамж хураана.
5.Гэрээнд оролцогч талуудын аль нэг тал нь хуулийн этгээд бол хураамжийг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 1,0 хувиар тооцож хураана.
6.Дор дурдсан үйлчилгээний хураамжийг энэ журмын 4 дэх заалтад заасан бүртгэлийн хураамжийн үнийн дүнгээс дараахь хувь хэмжээгээр хураана:
Үйлчилгээний төрөл
|
Хураамжийн хувь
|
Үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиг-
лахтай холбогдсон болон барьцааны гэрээг бүртгэх
|
20 хувь
|
Үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээг бүртгэхэд үл хөдлөх эд хөрөнгө тус бүрээс
|
10 хувь
|
Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах
|
100 хувь
|
7.Бусад үйлчилгээнд дараахь хураамжийг хураана:
а/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд залруулга, нэмэлт хасалт хийхэд 3000 төгрөг;
б/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхэд 1500 төгрөг;
в/төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд баталгаажуулах бичилт хийхэд 500 төгрөг;
г/үл хөдлөх эд хөрөнгө дундаа хамтран өмчлөгч гишүүд өөрчлөгдөх, хасагдах, нэмэгдэх тухай бичилт хийхэд тухайн гишүүн тус бүрт тооцож 2500 төгрөг;
д/үл хөдлөх эд хөрөнгийн талаар лавлагаа өгөхөд 500 төгрөг;
е/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс хуулбар хийхэд хуудас бүрээс 500 төгрөг;
ж/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дэвтэр нээж бичилт хийх, хадгалахад 1800 төгрөг;
з/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгоход 5000 төгрөг.
8.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон болон барьцааны гэрээг бүртгэхэд гэрээнд өөрөөр заагаагүй бол үйлчилгээний хураамжийг хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.
Дөрөв. Үйлчилгээний хөлсийг захиран зарцуулах, тайлагнах
9.Үйлчилгээ үзүүлснээс орох орлогыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
10.Үйлчилгээ үзүүлснээс орох орлого, зарлагыг зохих журмын дагуу тайлагнана.
---оОо---
Текст томруулах
A
A
A