- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ГАДААДЫН ИРГЭДИЙГ УРИХ, БҮРТГЭХ ЖУРАМ
ГАДААДЫН ИРГЭДИЙГ УРИХ, БҮРТГЭХ ЖУРАМ
1.Монгол Улсын төрийн захиргааны болон нам, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, 18 насанд хүрсэн иргэн гадаадын иргэдийг урьж болно.
2.Монгол Улсад гурван сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа 18 насанд хүрсэн гадаадын иргэн Монгол Улсын иргэний нэгэн адил гадаадын иргэнийг урьж болно.
3.Монгол Улсын болон тус улсад удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн гадаадын иргэнийг урих урилгаа тус улсын цагдаагийн холбогдох байгууллагаар батлуулна.
4.Гадаадын иргэд тус улсад оршин суух зөвшөөрлийг дор дурдсан журмаар олгоно:
агадаад улсын дипломат, консулын төлөөлөгчдийн газар олон улсын болон мэдээллийн байгууллагын шугамаар гадаадын иргэд Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг Гадаад харилцааны яам олгож, оршин суух хугацааг нь тогтооно;
бгадаадын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулсан аялал, жуулчлал, ан хийх тухай гэрээг Худалдаа, үйлдвэрийн яам, суралцах тухай гэрээг Шинжлэх ухаан, боловсролын яам, хөдөлмөрийн гэрээг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, эмчлүүлэх, сувилуулах тухай гэрээг Эрүүл мэндийн яам тус тус хянаж баталсан бол гэрээнд заасан хугацаагаар гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгоно;
вМонгол Улсад суурин суугаа гадаадын худалдааны фирм, пүүс, компанийн төлөөлөгчдийн газрын шугамаар гадаадын иргэдийг урих болон Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг Худалдаа, үйлдвэрийн яамны шийдвэрээр олгоно;
гнэн чухал мэргэжлийн хүнийг гадаадаас урьж ажиллуулах бол тухайн байгууллагыг харьяалсан яамны шийдвэр сайдын тушаал-ээр Монгол Улсад ирэх, оршин суух зөвшөөрөл олгоно;
дэнэ зүйлийн "а","б","в","г"-д зааснаас бусад бүх тохиолдолд гадаадын иргэнийг 30 хүртэл хоногийн хугацаагаар урих зөвшөөрөл олгох бөгөөд энэ хугацаанд буцаж чадахгүйд хүрвэл хугацааг сунгах хүсэлтийг цагдаагийн байгууллага хүлээн авч, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл 30 хоног хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж байна.
5.Хоёр сараас дээш хугацаагаар Монгол Улсад хувийн хэргээр оршин суух тухай хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газар хүлээн авч шийдвэрлэнэ.
(Өөрчилсөн : 1993 оны 122 тоот Засгийн газрын тогтоол)
6.Энэ журмын 4 дүгээр зүйлийн "б","в","г"-д болон 5 дугаар зүйлд заасан хүмүүст Монгол улсад оршин суух үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газраас олгоно.
7.Монгол Улсад суугаа гадаадын иргэдийг бүртгэхэд дараахь журмыг баримтална:
аэнэ журмын 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн "б","в", "г"-д заасны дагуу гадаадын иргэнийг урьсан байгууллага ба хувь хүн зочноо ирсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ;
бэнэ журмын 4 дүгээр зүйлийн "а", 7 дугаар зүйлийн "а"-д зааснаас бусад гадаадын иргэнийг хүлээн авсан байгууллага зочноо буцаж явснаас хойш 10 хоногийн дотор бүртгэлийг нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад ирүүлж байна.
8.Монгол Улсад ирсэн болон тус улсаас гарсан гадаадын иргэдийн талаархи тоо бүртгэлийг Цагдаагийн ерөнхий газар нэгтгэж гаргах бөгөөд Монгол Улсад орж ирсэн, тус улсаас гарч явсан, орж ирээд буцаж гараагүй байгаа болон дамжин өнгөрсөн хүмүүсийн бүртгэлийг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газраас; гадаад улсын дипломат, консулын төлөөлөгчдийн газар, олон улсын болон мэдээллийн байгууллагын шугамаар ирсэн, явсан хүмүүсийнхийг Гадаад харилцааны яамнаамс тус тус авч гадаадын бусад бүх иргэдийн бүртгэлийг Цагдаагийн ерөнхий газар өөрөө гаргаж байна.
9.Гадаадын иргэдийг урьж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зочныхоо байр, унаа хөсөг зэрэг Монгол Улсад байхтай холбогдсон бүх асуудлыг хариуцна.
10.Энэ журам тус улсад оршин суугаа болон гадаадаас ирэх аль ч улсын харьяалалгүй хүмүүст нэгэн адил хамаарна.
------------oOo-----------------
Текст томруулах
A
A
A