- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨНИЙГ ХОРИГЛОХ, ХЯНАХ, ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1995 оны 29 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ШУДАРГА БУС ӨРСӨЛДӨӨНИЙГ ХОРИГЛОХ, ХЯНАХ, ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагуудаас "Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай" Монгол Улсын хуулийн дагуу өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгжээс үйл ажиллагаагаа явуулах явцад гарсан шударга бус үйл ажиллагааг хориглох, хязгаарлах, хянах, зохицуулах ажлыг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх явцад хяналт тавих, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж дүгнэлт гаргах, шударга бус өрсөлдөөнийг хориглох, хязгаарлах талаар шийдвэр гаргуулах, хэрэгжилтийг зохион байгуулах үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, бүх шатны Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
Хоёр.Дангаар ноёрхогч болон давамгайлах байдалтай аж ахуйн нэгжийг тогтоох
З.Аж ахуйн нэгжийн дангаар ноёрхогч болон зүй ёсны дангаар ноёрхогч, эсвэл давамгайлах байдалтай болохыг, түүнчлэн тэр байдлаа алдсаныг тогтоох судалгааг улсын хэмжээний зах зээлд Үндэсний хөгжлийн газар; тухайн орон нутгийн зах зээлийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
4.Үндэсний хөгжлийн газар болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар (цаашид "зохицуулагч байгууллагууд" гэнэ) тухайн зах зээлд дангаар ноёрхогч болон зүй ёсны дангаар ноёрхогч, эсвэл давамгайлах байдалтай байгаа аж ахуйн нэгжийн талаархи судалгааг энэхүү журамд хавсаргасан хүснэгтүүд (хүснэгт ¹ 1, 2)-ийн дагуу гарган дүгнэлт хийж, тухайн зах зээл дээр дангаар ноёрхогч болон зүй ёсны дангаар ноёрхогч, эсвэл давамгайлах байдалтайг зохих шатны шүүхийн байгууллагаар тогтоолгон, түүнийгээ жил бүр тодотгож байна.
5.Аж ахуйн нэгжийн давамгайлах, дангаар ноёрхох болон зүй ёсоор дангаар ноёрхох байдалтайг тогтоохдоо шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулинд заасан шалгуур үзүүлэлтийг үндэс болгоно.
6.Зохицуулагч байгууллагууд аж ахуйн нэгжийн зах зээлд үйлчлэх байдлыг тогтоох судалгааг явуулж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах зорилгоор дараахь мэдээллийг байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулан авна.Үүнд:
а)албан ёсоор:
-статистикийн албан ёсны мэдээлэл (тухайн жилд үйлдвэрлэж борлуулсан бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ, экспорт, импортын дүн)-ийг Улсын статистикийн газраас авах бөгөөд мэдээлэл авах журам, үзүүлэлтийг Улсын статистикийн газартай тохирно;
-аж ахуйн нэгжээс тухайн жилд үйлдвэрлэсэн, экспортод гаргасан буюу импортолсон бараа (нэр төрөл, тоо хэмжээгээр)-ны талаархи мэдээлэл.
б)шаардлагатай тохиолдолд:
-үнийн зөвшлийн комиссоос үнийн түвшин, нийтлэг жишгийн талаархи зөвлөмж, чиглэл болон тухайн зах зээлд дангаар ноёрхогч болон давамгайлах байдалтай аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээний тарифын талаархи судалгаа;
-татвар гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжийн тухайн жилд борлуулсан, экспортод гаргасан буюу импортолсон барааны хэмжээ, байгуулсан гэрээ хэлцэл;
-аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний өртөг зардал, үнэ тариф, ажиллагчдын цалин, хөдөлмөрийн бүтээмж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаархи нэмэлт судалгаа, мэдээлэл.
Гурав.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах
7.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн биелэлтэд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, тусгай газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Үнийн зөвшлийн комисс, татвар, гааль, цагдаагийн байгууллага тус тусын чиг үүргийн дагуу хяналт тавих бөгөөд харилцан мэдээлэл солилцох, санал, үндэслэл гаргуулах, шаардлагатай үзлэг, шалгалтыг хамтран явуулах, энэ ажилд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага, иргэдийг тэдэнтэй тохиролцон оролцуулах, зөрчил дутагдлыг илрүүлж шуурхай арилгах арга хэмжээ авч байна.
8.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбогдсон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Хууль зүйн яам хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах талаар Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллана.
9.Засгийн газрын болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх үнийн зөвшлийн комисс нь тухайн зах зээлд дангаар болон зүй ёсны дангаар ноёрхогч, давамгайлах байдалтай аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээний тарифыг бүртгэж, хууль зөрчсөн эсэхэд хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчлийг арилгах талаар зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллана.
10.Бүх шатны татварын албад аж ахуйн нэгжийг бүртгэхдээ дараахь асуудалд онцгой анхаарч хяналт тавьж хэрэгжүүлнэ.Үүнд:
-шинээр үүсч байгаа аж ахуйн нэгжийг бүртгэхдээ Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг харгалзан үзэж байх;
-давамгайлах байдалтай аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо нэгдэх хүсэлт тавибал тэдгээрийн зорилго, нэгдсэний дүнд зах зээлд үзүүлэх нөлөөг тогтоож, хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцүүлэх, шаардлагатай бол энэ талаар зохицуулагч байгууллагуудаар дүгнэлт гаргуулах.
11.Шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбогдсон хууль тогтоомж зөрчсөн талаар гарсан санал, гомдлыг Үндэсний хөгжлийн газар болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд хүлээн авч үзлэг, судалгаа хийж, шалгаж дүгнэлт гарган 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
12.Үндэсний хөгжлийн газар улсын хэмжээний зах зээлд дангаар ноёрхогч, давамгайлах байдалтай байгаа нь тогтоогдсон аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотойгоор гарсан санал, гомдлыг хүлээн авч мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах буюу холбогдох шалгалт, судалгаа явуулсны үндсэн дээр 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.
1З.Зохицуулагч байгууллагууд шалгалт, судалгааны дүнд буруутай нь тогтоогдсон аж ахуйн нэгжид хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох, гэрээгээ бүрэн буюу хэсэгчлэн цуцлах болон биелүүлэхээс татгалзах, зөрчил гарахаас өмнөх байдлыг сэргээн тогтоохыг шаардаж, зөрчил, алдааг засуулах арга хэмжээг тодорхойлсон зөвлөмж өгнө. Уг аж ахуйн нэгж нь 7 хоногийн дотор зөвлөмжийг хүлээж авах эсэхээ зохицуулагч байгууллагуудад албан ёсоор мэдэгдэнэ.
14.Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллага зөвлөмжийг хүлээж авсан бол түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон шийдвэр гаргана. Уг шийдвэрт зөрчлийг арилгахад чиглэгдсэн арга хэмжээ, харилцан хүлээх үүрэг, хариуцлага, биелүүлэх хугацаа тодорхой тусгагдсан байвал зохино. Зөвлөмж хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор түүний дагуу авсан арга хэмжээгээ зохицуулагч байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.
15.Хууль зөрчсөн этгээд зөвлөмжийг хүлээн авахаас татгалзвал зохицуулагч байгууллага уг асуудалтай холбогдох баримт, үндэслэл, мэргэжлийн дүгнэлтээ шүүхэд шилжүүлж нэхэмжлэл гаргана. Онцгой тохиолдолд зохицуулагч байгууллага зөвлөмж гаргалгүйгээр шууд үндэслэл материалыг бүрдүүлж торгууль, шийтгэвэр ногдуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
16.Үндэсний хөгжлийн газар дангаар ноёрхох болон давамгайлах байдлаа хууль бусаар ашиглаж байгаа нь тогтоогдсон аж ахуйн нэгжийг задалж шударга өрсөлдөөн бий болгох, шинээр үүсч байгаа өрсөлдөгчийг дэмжих арга хэмжээг макро эдийн засгийн бодлого, зохицуулалтын арга хэрэглэлээр дамжуулан хэрэгжүүлнэ.
Зүй ёсны дангаар ноёрхогчийн талаар өөрсдийн хийсэн судалгаа дүгнэлт, Засгийн газрын дэргэдэх үнийн зөвшлийн комиссын гаргасан зөвлөмж, чиглэл болон ирсэн санал, мэдээлэлд үндэслэн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар санал, үндэслэл боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байна.
17.Зохицуулагч байгууллагууд шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбогдсон хууль тогтоомжийн талаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын дунд сургалт явуулах, сурталчилгаа хийх, гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх, аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөлгөө өгөх ажлыг зохион байгуулна.
Дөрөв.Хуулийг хэрэгжүүлэх явц дахь ажлын уялдаа холбоо
18.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд шаардлагатай үед тэдгээрт харьяалагдах төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллага, түүнчлэн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн зах зээлд үйлчилж байгаа байдал, шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн хүрээнд үйлдвэрлэл, ажил, үйлчилгээгээ хэрхэн явуулж байгаа тухай тайлан, өрсөлдөөнийг дэмжих, ноёрхох үйл ажиллагааг хязгаарлах талаар дүгнэлтийг Үндэсний хөгжлийн газарт ирүүлж байна.
19.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд шударга бус өрсөлдөөнийг хориглох хууль тогтоомж тухайн орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа тухай тайлан, цаашид авах арга хэмжээний талаар саналаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөлд тусган тогтоосон хугацаанд Үндэсний хөгжлийн газарт ирүүлж байна.
20.Мэргэжлийн хяналтын байгууллагууд, үнийн зөвшлийн комисс болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд албан үүргээ гүйцэтгэх явцад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлсэн тухай бүрт энэ талаар зохицуулагч байгууллагуудад шуурхай мэдээлж, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч байна.
21.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагааг илрүүлсэн, үүний улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа болон хөндөгдөж болох тухай асуудлаар санал гомдлоо аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бичгээр ирүүлэх ба тэр нь зөрчлийн талаар аль болох тодорхой, үнэн зөв баримт нотолгоотой байвал зохино.
22.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрууд улсын хэмжээний зах зээлд дангаар ноёрхогч болон давамгайлах байдалтай нь тогтоогдсон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг Үндэсний хөгжлийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.
2З.Шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбогдсон хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг хянах талаар зохицуулагч байгууллагын ажилтан дараахь эрх эдэлнэ.Үүнд:
-тухайн хэрэгт холбоотой бизнесийн байгууллага, ажлын байруудад санхүүгийн бүртгэл, гэрээ хэлэлцээр болон бусад баримт бичгүүдтэй танилцах;
-санхүүгийн бүртгэлүүд болон бусад холбогдол бүхий баримт бичгийг эзэмшигч хүнээс үзүүлэхийг шаардах, судлахаар авах, шаардлагатай бол хувилан авч хадгалах;
-тухайн хэрэгт холбогдох хүмүүс болон гэрчүүдээс сонирхсон зүйлээ асууж танилцах, илтгэл үндэслэл бичүүлж авах;
-мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагууд, үнийн зөвшлийн комисс болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажилтнуудыг тэдэнтэй тохиролцон хяналтын ажилд оролцуулах.
24.Зохицуулагч байгууллагууд гаргасан шийдвэрээ санал гомдол тавьсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд мэдэгдэнэ.
25.Төр, засгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан, мөн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг хүлээн авах боломжгүй буюу энэ асуудлыг уг зөвлөлийн хурлаар шийдвэрлэх эрх зүйн үндэсгүй гэж үзвэл энэ тухай санал, гомдлыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, олон нийтийн холбогдох байгууллага Үндэсний хөгжлийн газарт тавина.
26.Яам, тусгай газрын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга шударга бус өрсөлдөөнийг хориглохтой холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан бол Үндэсний хөгжлийн газар тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах саналаа Хууль зүйн яамаар хянуулан зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Хүснэгт ¹1
АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАВАМГАЙЛАХ /ДАНГААР НОЁРХОГЧ/
БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА
19…он
Дд
|
Аж ахуйн нэгж, түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр
|
Хэмжих нэгж
|
Тухайн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний нийлүүлэлт /үйлдвэрлэлтээс экспортоо хасаад/
|
Тухайн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлтээс экспортыг хасч импортыг нэмээд/
|
Аж ахуйн нэгжийн нийлүүлсэн бүтээгдэхүүн тухайн бүтээгдэхүүний нийт нийлүүлэлтэд эзлэх хувийн жин /%/
|
Хүснэгт ¹2
ЗҮЙ ЁСНЫ ДАНГААР НОЁРХОГЧИЙН СУДАЛГАА
19… он
Д/д
|
Аж ахуйн нэгж, түүний үйлдвэр
лэсэн бүтээгдэхүүний нэр
|
Хэмжих нэгж
|
үйлдвэрлэлийн хүч чадал
|
Тухайн бүтээг дэхүүний нийт
хэрэгцээ
|
Үйлдвэр
лэлт
|
Хэрэгцээ хангалт
ын түвшин
|
Борлуулалтын нийт орлого /сая. төг
|
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний
|
Тайлбар дүгнэлт
|
|
|
|
|
|
|
|
|
|
борлуулалтын дундаж үнэ
|
бүрэн өөрийн өртөг
|
|
Нийт хэрэгцээ гэдэгт судалгаа явуулж буй тухайн /улсын болон орон нутгийн/ зах зээлийн /хүн амын/ хэрэгцээг авч үзнэ.
Текст томруулах
A
A
A