- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨМНӨХ СУДАЛГАА, ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨХ, БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Засгийн газрын 1995 оны 31 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨМНӨХ СУДАЛГАА, ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨХ, БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.Энэ журмыг хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа /салбарын мастер төлөвлөгөө, хөтөлбөр, техник-эдийн засгийн үндэслэл г.м./-г зөвшөөрөлцөх, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавихад мөрдөнө. Яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ журмыг үндэс болгон тухайн салбар, бүс нутгийн онцлогийг тусгасан зааврыг боловсруулж Үндэсний хөгжлийн газартай зөвшөөрөлцөж батлан мөрдүүлж болно.
Хоёр.Хөрөнгө оруулалтын өмнөх судалгааны ангилал
2.Хөрөнгө оруулах асуудлыг хамгийн үр ашигтайгаар шийдвэрлэхийн тулд тухайн салбар, орон нутгийн түвшинд хийгдэж буй бүх төрлийн урьдчилсан судалгааг "хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа" гэнэ.
З.Хөрөнгө оруулалтын өмнөх судалгааг:
-салбарын мастер төлөвлөгөө;
-хөтөлбөр, дэд хөтөлбөр;
-урьдчилсан судалгаа;
-техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ гэж ангилна.
4.Энэ журмын З-т тусгагдсан ангилалд хамаарагдах бөгөөд дотоодын эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын хүчээр хийх судалгааны захиалгыг тухайн яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар батална.
5.Дотоодын эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын хүчээр боловсруулж, бэлэн болсон хөрөнгө оруулалтын өмнөх судалгааг дор дурдсан байгууллагууд зөвшөөрөлцөж батална:
|
Бэлэн болсон судалгааг
|
|
Зөвшөөрөлцөх байгууллага
|
Батлах байгууллага
|
|
Салбарын мастер
төлөвлөгөө
|
Үндэсний хөгжлийн газар
|
Засгийн газар
|
Хөтөлбөр, дэд хөтөлбөр
|
Яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Үндэсний хөгжлийн газар
|
Урьдчилсан судалгаа
|
Үндэсний хөгжлийн газар
|
Яам, тусгай аймаг, нийслэлийн Засаг дарга
|
Техник-эдийн засгийн үндэслэл
|
Энэ журмын 21-д заасны дагуу
|
Энэ журмын 21-д заасны дагуу
|
6.Яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг дарга гадаад орон, олон улсын байгууллагын хөрөнгө, хүчээр буюу тус дэмжлэгтэйгээр хийлгэх бүх төрлийн судалгааны захиалгыг энэхүү журмын хавсралтын дагуу боловсруулж сайд /дарга/-ын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Үндэсний хөгжлийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
7.Энэ журмын 5-д заасан бэлэн болсон салбарын мастер төлөвлөгөө болон хөтөлбөр, дэд хөтөлбөрийг харьяалах яам, тусгай газрын сайд /дарга/-ын болон аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрийн хамт Үндэсний хөгжлийн газарт оруулна.
8.Онцгой тохиолдолд шаардлагатай гэж үзсэн энэ журмын 5-д заасан зарим судалгаа хийлгэх захиалгыг Үндэсний хөгжлийн газраас санаачлан холбогдох яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч боловсруулан шийдвэрлүүлж болно.
Гурав.Хөтөлбөр, төслийн ангилал
9.Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төслийг стратегийн ач холбогдол, хамрах хүрээ, хэрэгжүүлэгч байгууллага,санхүүжүүлэх эх үүсвэр зэргээс хамааруулан:
а)үндэсний хөтөлбөр;
б)Засгийн газрын төсөл;
в)салбар, бүс нутгийн төсөл гэж ангилна.
А.Үндэсний хөтөлбөр
10.Монгол Улсын хөгжил, эдийн засгийн аюулгүй байдалд стратегийн ач холбогдол бүхий тодорхой зорилт, дунд болон урт хугацаанд хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон,нэг буюу хэд хэдэн салбар, бүсийн үйл ажиллагааны хүрээг хамарсан баримт бичгийг үндэсний хөтөлбөр гэнэ.
11.Үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, төслийг улсын төвлөрсөн төсөв, Засгийн газрын нэрийн өмнөөс гадаадаас авах зээл, тусламжийн хөрөнгө, банкны зээл, өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс санхүүжүүлж хэрэгжүүлнэ.
12.Үндэсний хөтөлбөр боловсруулах шийдвэрийг Засгийн газраас гаргах бөгөөд хөтөлбөр зохиох санал, үндэслэл, захиалгыг Үндэсний хөгжлийн газраас Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
1З.Үндэсний хөтөлбөрийг боловсруулах, түүнд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагуудыг Засгийн газраас тогтооно.
Б.Засгийн газрын төсөл
14.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бөгөөд Засгийн газраас санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжүүлэгч байгууллагыг нь зохицуулах төслүүдийг Засгийн газрын төсөл гэнэ.
15.Засгийн газрын төсөл нь дор дурдсан эх үүсвэрээс санхүүжигдэнэ.Үүнд:
-олон улсын байгууллага, гадаад орны зээл, тусламжийн хөрөнгө;
-улсын төвлөрсөн төсөв, Засгийн газрын тусгай зориулалтын сангийн хөрөнгө;
-банкны зээл;
-өөрийн хөрөнгө, хандив;
-бусад хөрөнгө.
16.Засгийн газрын төслийг сонгох, хэрэгжүүлэхэд өмчийн хэлбэрийг ялгаварлахгүй.
17.Засгийн газрын төсөл хийлгэх захиалгыг холбогдох яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн Үндэсний хөгжлийн газраас батална.
В.Салбар, бүс нутгийн төсөл
18.Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын төсөлд нэр заан тусгагдаагүй бөгөөд яам, тусгай газар, аймаг, нийслэлээс санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжүүлэгч байгууллагыг нь зохицуулах, тухайн салбарын тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг хамаарах буюу тухайн бүс нутгийн зах зээл, нийгмийн зориулалттай дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгцээг хангахад шууд чиглэгдсэн төслүүдийг салбар, бүс нутгийн төсөл гэнэ.
19.Салбар, бүс нутгийн төсөл нь дор дурдсан эх үүсвэрээс санхүүжигдэнэ.Үүнд:
-зээл;
-өөрийн хөрөнгө, хандив;
-орон нутгийн төсөв;
-бусад хөрөнгө.
20.Салбар, бүс нутгийн төслийг харъяалах салбарын яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон байгууллагууд хариуцан боловсруулж хэрэгжүүлнэ.
Дөрөв.Хөтөлбөр,төслийг зөвшөөрөлцөх,батлах
21.Энэ журмын 9-д тусгагдсан ангилалд хамаарагдах хөтөлбөр, төслийн техник-эдийн засгийн үндэслэл, тооцоог дор дурдсан байгууллагууд боловсруулан зөвшөөрөлцөж батална:
|
|
Хөтөлбөр, төслийг боловсруулах байгууллага
|
| Бэлэн болсон хөтөлбөр, төслийн ТЭЗҮ-ийг батлах байгууллага
|
1.Үндэсний
хөтөлбөр
|
Холбогдох яам, тусгай
газар
|
Засгийн газар /Улсын Их Хуралд оруулах буюу өөрөө шийдвэрлэх/
|
2.Засгийн газрын төсөл
|
Яам, тусгай газар
|
Засгийн газар
|
З.Салбар, бүс нутгийн төсөл
|
Яам,тусгай газар, аймаг,нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Яам,тусгай газар,аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
22.Хөтөлбөр, төслийг боловсруулах захиалгад энэ журмын хавсралтад заасан маягтад дурдсан үзүүлэлтүүдийг тусгасан байх шаардлагатай бөгөөд сайд, тусгай газрын даргын болон аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрийн хамт батлуулахаар Үндэсний хөгжлийн газарт оруулна.
2З.Батлагдсан даалгаврын дагуу боловсрогдож бэлэн болсон Засгийн газраар шийдвэрлүүлэх хөтөлбөр, төсөл, ТЭЗҮ-ийг батлуулахын өмнө эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэр, стратеги, улсын төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг ашиглах бодлого чиглэлтэй уялдуулах зорилгоор Үндэсний хөгжлийн газраар хянуулж, албан ёсны санал, дүгнэлтийг авч Засгийн газарт оруулна.
24.Хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг боловсруулах явцад уялдуулан зохицуулна.
25.Гадаад орон, олон улсын байгууллагаар хийлгэж бэлэн болсон хөрөнгө оруулалтын өмнөх бүх төрлийн судалгааг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
26.Тухайн онд улсын төвлөрсөн төсөв, Засгийн газрын тусгай зориулалтын сан болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, судалгаа хийх ажлын жагсаалтыг холбогдох яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын саналыг үндэслэн Үндэсний хөгжлийн газраас нэгтгэн боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
27.Яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд хөрөнгө оруулалтын өмнөх судалгааны баримт бичгүүдэд орох тодотгол, өөрчлөлтийг тухай бүр хийх замаар байнга баяжуулж, боловсронгуй болгох ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
Тав.Хяналт тавих, тайлагнах
28.Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын төслийн хэрэгжилтийн явцыг яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тогтоогдсон маягтын дагуу хагас жилдээ гаргаж дараа сард багтаан Үндэсний хөгжлийн газарт тайлагнана.
29.Үндэсний хөгжлийн газраас Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын төслийн хэрэгжилтийн явцад байнга хяналт тавьж, Засгийн газарт танилцуулж байна.
/Журмын хавсралт/
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨМНӨХ СУДАЛГАА
/ТӨСЛИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН
ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨЛ/ ЗОХИОХ ЗАХИАЛГЫНЗАГВАР
1995оны .. дугаар
сарын ..ны өдөр Дугаар … Улаанбаатар хот
1.Техник-эдийн засгийн үндэслэл /зураг төсөл/ зохиох үндэслэл;
2.Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах үндсэн чиглэл;
3.Байршил;
4.Хүч чадал;
5.Инженерийн байгууламж, түүнийг хангах эх үүсвэр /холбоо, цахилгаан, уур, дулаан, ус хангамж, цэвэр, бохир усны шугамын техникийн нөхцөл/;
6.Үйлдвэрлэл, аж ахуйн хоршилт, төрөлжилт;
7. Хэрэгжүүлэгч байгууллага;
8.Төсөл боловсруулах байгууллага;
9. Гүйцэтгэгч байгууллага;
10.Техник-эдийн засгийн үндэслэл зохиох хугацаа;
11.Санхүүжилтийн эх үүсвэр;
12.Онцгой нөхцөл.
Зөвшөөрсөн:
Боловсруулсан:
Хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгч --------------------
Төсөл боловсруулах байгууллагын төлөөлөгч -----------------
Тайлбар: Байршилд газар олгосон тогтоол, шийдвэр, инженерийн хангамжийн техникийн нөхцөлүүд, байгаль орчны шаардлагыг тус тус хавсаргана.
------оОо-----
Текст томруулах
A
A
A