- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХУВЬЧЛАГДАХ ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД,ТЭДГЭЭРИЙН ХӨРӨНГӨ, ХУВЬЦАА,НОГДОЛ ХУВИЙГ ХУДАЛДАХ ДООД ҮНИЙГ МАГАДЛАН ТОГТООХ КОМИСС, ТҮҮНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 221 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2001 оны 84 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ХУВЬЧЛАГДАХ ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД,ТЭДГЭЭРИЙН ХӨРӨНГӨ, ХУВЬЦАА,НОГДОЛ ХУВИЙГ ХУДАЛДАХ ДООД ҮНИЙГ МАГАДЛАН ТОГТООХ КОМИСС, ТҮҮНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ
1."Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн "Тав"-ын 14-т заасан журмын дагуу хувьчлагдах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн худалдах доод үнийг тодорхойлох боломжгүй онцгой тохиолдолд уг доод үнийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд,тэдгээрийн хөрөнгө, хувьцаа, ногдол хувийг худалдах доод үнийг магадлан тогтоох комисс (цаашид "комисс" гэх) тогтооно.
2.Магадлан тогтоох комисс дараахь бүрэлдэхүүнтэй байна:
Комиссын дарга
|
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
|
Комиссын гишүүд:
|
-Ерөнхий сайдын өмч хувьчлалын асуудал эрхэлсэн зөвлөх;
|
|
-Монголын хөрөнгийн биржийн захирал;
|
|
-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга;
|
|
-Оюуны өмчийн газрын дарга.
|
Комиссын нарийн
бичгийн дарга
|
-Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газрын дарга
|
З.Доод үнийг нь комиссоор тогтоолгох шаардлагатай аж ахуйн нэгжийн жагсаалтыг Төрийн өмчийн хорооноос уг комисст ирүүлнэ.
4.Комисс дараахь асуудлыг шийдвэрлэнэ:
а/төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөрт орсон нийт аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэлх хувьд багтаан дор дурдсан нөхцөлд хамаарах аж ахуйн нэгжүүдийн доод үнийг тогтооно:
-Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан хамтарсан үйлдвэрүүд;
-Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүд;
-үндсэн үйл ажиллагааны бус хэлбэрээр 1996 онд ашиг олсон аж ахуйн нэгжүүд;
-балансдаа өртэй боловч харилцах дансандаа аль нэг хэлбэрээр их хэмжээний бэлэн мөнгөтэй, мөн бэлэн мөнгөнд хувирах боломжтой бараа бүхий аж ахуйн нэгжүүд;
-төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчлөлийн ногдол хувийг худалдах үнэ.
б/хөтөлбөрт тусгагдсан аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдын тоонд өөрчлөлт орох шаардлагатай тохиолдолд Комисс шийдвэр гаргана;
в/Комиссоос гаргасан шийдвэрийг Төрийн өмчийн хороонд хүргүүлж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулна;
г/Комисс шаардлагатай гэж үзвэл "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 50, 54 дүгээр зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргаж болно;
д/магадлан тогтоох комисс нь үйл ажиллагааны тайлангаа хагас жилд нэгээс доошгүй удаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлнэ.
5.Магадлан тогтоох комиссын үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг өмч хувьчлалын зардлаас санхүүжүүлнэ.
6.Магадлан тогтоох комиссын гаргасан шийдвэрийг Төрийн өмчийн хороо баримтлан үйл ажиллагаа явуулна.
-----оОо------
Текст томруулах
A
A
A