- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ШҮҮХИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛД ХӨНДЛӨНГИЙН МАГАДЛАН ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ ТУХАЙ ЖУРАМ
Засгийн газрын 1997 оны 208 дугаар тогтоолын хавсралт
ШҮҮХИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛД ХӨНДЛӨНГИЙН МАГАДЛАН ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ ТУХАЙ ЖУРАМ
1.Шүүхийн төсвийн төсөл нь шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан эсэх талаар хөндлөнгийн магадлан шинжээчдийн дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Хөндлөнгийн магадлан шинжээчдийн дүгнэлт нь шүүхийн төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанд хянан хэлэлцэхэд харгалзан үзэх албан ёсны баримт мөн.
3.Шүүхийн Ерөнхий зөвлөл дор дурдсан байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр хөндлөнгийн магадлан шинжээчдийн бүрэлдэхүүнд тус бүр нэг төлөөлөгчийг томилуулна:
а/ Улсын Ерөнхий Прокурорын газар;
б/ Төрийн хянан шалгах хороо;
в/ Санхүүгийн улсын хяналт шалгалтын газар;
г/ Монголын Өмгөөлөгчдийн холбоо;
д/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал.
4.Дээр дурдсан байгууллагууд шинжээчдийн бүрэлдэхүүнд өөрсдийн төлөөлөгчийг томилсноор шинжээчдийн баг бүрдсэнд тооцно.
5.Хөндлөнгийн магадлан шинжээчдийг ажлын байр, техник хэрэгсэл, шаардлагатай мэдээ, тайлан, судалгааны материалаар хангах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна.
6.Шинжээчдийн зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл санхүүжүүлнэ.
7.Шинжээчид шүүхийн төсвийн төсөлд хөндлөнгийн магадлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлтээ тухайн оны 9 дүгээр сарын 10-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргаж өгнө.
8.Хөндлөнгийн магадлан шинжээчид нь тухайн оны улсын төсвийн төсөл,түүний дотор хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагын төсвийн төслийг харьцуулан судалж, шинжилсний үндсэн дээр Улсын Дээд шүүхийн болон шүүхийн төсөв нь шүүхийн хараат бус байдлыг хангах нөхцөл, бололцоог бүрдүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.
---оОо---
Текст томруулах
A
A
A