- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ТҮҮНИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 40 дүгээр тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2003 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ТҮҮНИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын эрх бүхий байгууллагаас үзүүлэх үйлчилгээний төрөл, үйлчилгээний хөлсний хувь хэмжээ, түүнийг захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээний хөлсний хураамж /цаашид "хөлс" гэх/-ийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өмчийн хэлбэрийг үл харгалзан хураана.
3. Хөлсийг дараахь үйлчилгээнд авна:
а/төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд баталгаажуулах бичилт хийх;
б/үл хөдлөх эд хөрөнгийг анхны удаа бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулах;
в/үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээг бүртгэх;
г/үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглахтай холбогдсон түрээслэх, хөлслөх болон барьцааны гэрээг бүртгэх;
д/үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбогдсон гэрээг бүртгэх;
е/албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх;
ж/шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх;
з/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд залруулга хийх, нэмэлт, өөрчлөлт оруулах /үнэ, хэмжээ өөрчлөх, барьцаалах, түрээслэх, хөлслөх гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хувь хүний өмчлөлөөс тухайн хүний өөрийнх нь аж ахуйн нэгжийн өмчлөлд шилжих, эсвэл тухайн аж ахуйн нэгжийн өмчлөлөөс тухайн хувь хүний өмчлөлд шилжих гэх мэт/;
и/үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч нэмэгдэж, хасагдах тухай бүртгэх;
к/үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдолтой гэрээслэлийг бүртгэх;
л/өв залгамжлагчийн болон өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх;
м/гэрээслэл болон өв залгамжлалаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөх;
н/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар эрх бүхий этгээдэд лавлагаа өгөх;
о/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс хуулбар хийх.
4. Төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд баталгаажуулах бичилт хийхэд тухайн орон сууцны хувьчлагдсан суурь үнээс үл хамааран 2500 төгрөг байна.
5. Үл хөдлөх эд хөрөнгийг анхны удаа бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулахад дараахь хөлс авна:
Бүртгүүлэх хөрөнгийн
үнэлгээ /төг/
|
Хөлс /төг/
|
0– 10 000 000
10 000 001 – 100 000 000
100 000 001–ээс дээш
|
3000
10 000
20 000
|
6. Үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээг бүртгэхэд дараахь хөлс авна:
Хөрөнгийн үнэ /төг/
|
Хөлс /төг/
|
0– 10 000 000
10 000 001 – 100 000 000
100 000 001–ээс дээш
|
4000
13 000
25 000
|
7. Үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглахтай холбогдсон түрээслэх, хөлслөх, барьцааны гэрээг бүртгэхэд дараахь хөлс авна:
Хөрөнгийн үнэ /төг/
|
Хөлс /төг/
|
0– 10 000 000
10 000 001 – 100 000 000
100 000 001-ээс дээш
|
5000
18 000
35 000
|
8. Үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбогдсон гэрээг бүртгэхэд дараахь хөлс авна:
Хөрөнгийн үнэ /төг/
|
Хөлс /төг/
|
0– 10 000 000
10 000 001 – 100 000 000
100 000 001-ээс дээш
|
8000
25 000
60 000
|
9. Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахад үл хөдлөх эд хөрөнгийн худалдагдсан үнээс дараахь хөлс авна:
Хөрөнгийн үнэ
/ төг /
|
Хөлс /төг/
|
0– 10 000 000
10 000 001 – 100 000 000
100 000 001-ээс дээш
|
5000
10 000
20 000
|
10. Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тухай бүртгэхэд 5000 төгрөг байна.
11. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд залруулга хийх, нэмэлт, өөрчлөлт оруулах /үнэ, хэмжээ, хувь хүний өмчлөлөөс тухайн хүний өөрийнх нь аж ахуйн нэгжийн өмчлөлд шилжих, эсвэл тухайн аж ахуйн нэгжийн өмчлөлөөс тухайн хувь хүний өмчлөлд шилжих гэх мэт/-д 5000 төгрөг байна.
12. Үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах болон бусдын өмчлөлд шилжүүлэхтэй холбогдсон гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болсныг бүртгэхэд 3000 төгрөг байна.
13. Үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч гишүүд нэмэгдэж, хасагдсаныг бүртгэхэд гишүүн тус бүр 3000 төгрөг байна.
14. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдолтой гэрээслэл, өв залгамжлагчийн тухай болон өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор урьдчилсан тэмдэглэлийг бүртгэхэд 3000 төгрөг байна.
15. Гэрээслэл болон өв залгамжлалаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөхөд 5000 төгрөг байна.
16. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /хамтран өмчлөгч/-ийн зөвшөөрөлтэйгээр лавлагаа өгөхөд 5000 төгрөг байна.
17. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс хуулбар хийхэд хуудас бүрээс 1000 төгрөг байна.
18. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуудасны үнэ 100 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний үнэ 5000 төгрөг, бүртгэлийн дэвтрийн үнэ 1000 төгрөг байна.
19. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад лавлагааг үнэ төлбөргүй гаргаж өгнө.
20. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын эрх бүхий байгууллага нь Монгол банкинд зээлийн барьцааны гэрээний бүртгэлийн талаархи мэдээллийг улирал бүрийн сүүлчийн сарын 25-30-ны хооронд, мөн иргэд, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого /2%/ -оос улсад оруулсан албан татварын хэмжээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэд, хуулийн этгээдийн нэр, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг, гэрчилгээнд бичигдсэн үнэлгээний талаархи мэдээллийг тухайн жилээр гаргаж, дүнг дараа жилийн 1 дүгээр сарын 31-ний дотор Үндэсний татварын ерөнхий газарт тус тус үнэ төлбөргүй гаргаж өгнө.
21. Баримт бичгийн бүрдэл нь бүртгэлийн шаардлага хангасан тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр яаралтай үйлчилгээ үзүүлж болно.
22. Яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаах бөгөөд энэ журмын 3 дугаар хэсэгт заасан хөлсний хувь, хэмжээг 2 дахин нэмэгдүүлж хураана.
23. Үйлчилгээ үзүүлснээс орох орлогыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны тухайн жилийн батлагдсан төсвийг санхүүжүүлэх болон улсын төсөв бүрдүүлэхэд зарцуулна.
24. Үйлчилгээ үзүүлснээс орох орлого, зарлагыг зохих журмын дагуу тайлагнана.
---оОо---
Текст томруулах
A
A
A