A

A

A

Бүлэг: 1979
"БУУДАЙН САН"-ГИЙН ДҮРЭМ
 
/Засгийн газрын 1998 оны 221 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Нэг.Сангийн үндсэн үүрэг
"Буудайн сан" /цаашид "сан" гэнэ/-гийн дүрэм нь Монгол Улсын "Хүнсний тухай хууль"-д заасан стратегийн хүнсний зүйлд хамрагдах буудайг улсын нөөцөд худалдан авах, хадгалах, борлуулах  үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
Сан нь улсын нөөцөд байх буудайг худалдан авах, шаардлагатай   үед гурилын  үйлдвэр,  аж ахуйн нэгжид буудай нийлүүлэх, тэдний хэрэгцээнээс илүү гарсан буудайг зах зээлд борлуулахтай холбогдсон  дор  дурдсан  үүрэг бүхий аж ахуйн нэгж мөн. Үүнд:
         а/аюулаас хамгаалах улсын нөөцөд хуримтлуулсан буудайг байгалийн тааламжгүй нөхцөлөөс болж ургац буурсан болон алдсан үед  гурил үйлдвэрлэдэг  аж ахуйн нэгжийн үндсэн түүхий эдийн хангамжийг тасалдуулахгүй байх;
         б/гурил  үйлдвэрлэдэг  аж  ахуйн  нэгжийн хэрэгцээнээс илүү гарсан таваарын буудайг худалдан авч дотоод, гадаадын зах зээлд борлуулах.
 Хоёр.Сан бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэр
      Санг хөрөнгийн дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
         а/улсын төвлөрсөн төсвийн санхүүжилт;
         б/гадаад  улс,  олон улсын байгууллагаас санд зориулан олгосон зээл, тусламжийн хөрөнгө;
         в/сангийн үйл ажиллагаанаас олсон ашиг;
         г/аж ахуйн нэгж,байгууллага, иргэдээс оруулсан хандив, тусламжийн хөрөнгө;
         д/банкны зээл.
 Гурав.Сангийн удирдлага
 1.Сангийн  удирдлага нь санд буудай худалдан авах, хадгалах, борлуулах  үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуйн яамны хяналт, зохицуулалтаар гүйцэтгэнэ.
  2.Санд чанарын шаардлага хангасан буудайг биржээр дамжуулан үйлдвэрлэгчдийг ил тод өрсөлдүүлэн шалгаруулж зах зээлийн үнээр  худалдан авч хадгалах бөгөөд хуваарилах, борлуулах буудайн  хэмжээг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын шийдвэрээр тогтооно.
 Дөрөв.Сангийн үйл ажиллагаа
 1.Сан нь буудай худалдан авах, түүнийг тээвэрлэх,цэвэрлэж хатаах, хадгалахдаа зохих технологийг чанд сахиж аж ахуйн нэгжийн  хуулийн дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.
 2.Сангийн хөрөнгө нь зөвхөн буудай худалдан авахад зориулагдах бөгөөд  аж  ахуйн нэгжээс тухайн жилд худалдан авахаар гэрээгээр  тохирсон буудайн  үнийн  дүнгийн ЗО хүртэл хувьтай тэнцэх  урьдчилгааг  холбогдох байгууллагын хөрөнгийн баталгаа болгож буудай нийлүүлэгчдэд гэрээгээр олгож болно. Сангийн  хөрөнгийн  эх үүсвэрийг зориулалт бусаар зарцуулах, бусдад зээлдүүлэх, барьцаалах, хандив, тусламжид зарцуулахыг хориглоно.
 З.Нөөцийн буудайг улсын нөөцийн агуулахаас гадна найдвартай   агуулах бүхий гурилын үйлдвэр, аж ахуйн нэгжид хадгалуулж болох  бөгөөд  энэ тохиолдолд хадгалалтын зардал, нөөцийн буудай  худалдан авах хөрөнгийг сангаас гаргана.
 4.Улсын  нөөцөд  авсан  буудайг  гурилын үйлдвэр болон аж ахуйн  нэгж, бусад байгууллагад тухайн үеийн зах зээлийн үнээр худалдан борлуулна.
 5.Хадгалалтын  хугацаа  дуусах болсон буудайг зах зээлийн үнээр дотоод,  гадаадын  зах зээлд борлуулж, олсон орлогоороо нөхөн хангалт хийнэ.
 6.Буудай  нийлүүлэгч  болон худалдан авагч аж ахуйн нэгж, сангийн хооронд  гарсан  маргааныг зохих журмын дагуу хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
----oOo----