A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 145 дугаар тогтоолын хавсралт
/Засгийн газрын 2002 оны 217 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАНД ХОРИГДОЛТОЙ АЖИЛЛАСНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЗААВАР
     1Хорих байгууллагад хоригдолтой байнга ажилладаг ажилтанд нэмэгдэл тогтоох, олгох, хасахад энэхүү зааврыг баримтална.
     2.Хорих ангид ажиллаж байгаа ахлагч, офицер, Хорих байгууллагуудыг удирдах газрын шуурхай эрэн сурвалжлах-мөрдөн хөөх албаны ажилтанд хоригдолтой ажилласны нэмэгдлийг сар тутамд үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
 ---------------------------------------------------------------------------
   Хорин ангийн дэглэмийн төрөл, алба            :          Хувь
 ---------------------------------------------------------------------------
  1. Жирийн дэглэмтэй хорих ангид                             3
  2. Чанга дэглэмтэй хорих ангид                                4
  3. Онцгой дэглэмтэй хорих ангид                                 5
  4. Гянданд                                                                          6
  5. Хугацаагүй хорих тусгай салбарт                         7
  6. Шуурхай эрэн сурвалжлах-мөрдөн хөөх албанд 6
 3. Хоригдолтой ажилласны нэмэгдлийг ажилд томилсон тушаал гарсны дараа сарын нэгнээс эхлэн тооцож олгоно.
 4. Хорих байгууллагын ажилтан нь өөр дэглэмтэй хорих ангид томилогдох, албан тушаал өөрчлөгдөх, шилжих, ажлаас халагдах тухай бүр тушаал гаргаж дараа сарын нэгнээс эхлэн нэмэгдлийн өөрчлөлтийг тооцно.
 5. Нэмэгдлийг албан томилолттой, чөлөөтэй, өвчтэй, ээлжийн амралттай байсан, ажил тасалсан зэргээр хоригдолтой шууд ажиллаагүй хугацаанд олгохгүй.
 6. Хорих байгууллагын ажилтан албан хариуцлага алдсан, оргодол алдсан бол 6 сар хүртэл хугацаагаар Хорих байгууллагуудыг удирдах газрын болон хорих ангийн даргын тушаалаар нэмэгдлийг нь хасч болно.
7. Хоригдолтой ажилласны болон тусгай албаны нэмэгдлийг давхардуулан олгохгүй.
  8. Уг зааврыг зөв мөрдөж байгаа эсэхэд Хорих байгууллагуудыг удирдах газар хяналт тавина.
 
------оОо-----