- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
N: Бараа, бүтээгдэхүүний нэр
|
Хилээр нэвтрэх ялгаа |
1.Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл
|
Гаргах, оруулах
|
2.Садар самуун, хүчирхийллийг сурталчилсан ном, хэвлэл, кино, дүрс бичлэг, пянз, гэрэл зургийн хальс, зураг
|
Гаргах, оруулах
|
3.Олон улсын болон Монгол Улсын "Улаан ном"-д орсон, Монгол Улсын хууль тогтоомжоор агнах, бэлтгэхийг хориглосон ан амьтан, тэдгээрийн гаралтай олзвор, түүхий эдийн зүйл, барагшин
|
Гаргах
|
4.Олон улсын эдийн засгийн байгууллага, хандивлагч орнуудаас үзүүлж буй зээл, тусламжийн шугамаар ирсэн бараа
|
Гаргах
|
5.Мал эмнэлгийн шинжилгээний болон холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй мал, амьтан, шувуу, тэдгээрийн гаралтай түүхий эд, үр , үр хөврөл, бичил биетний өсгөвөр
|
Гаргах, оруулах
|
---оОо--
Текст томруулах
A
A
A