- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ИОДЫН ДУТЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
/Энэ хавсралтыг Засгийн газрын 2002 оны 84 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/
ИОДЫН ДУТЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Хүүхдийн төлөө дэлхийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Ромын 1992 оны "Дэлхийн хоол, тэжээлийн тунхаглал"-д дэлхий нийтээрээ 2000 он гэхэд иод дутлын эмгэг (ИДЭ) -ийг устгах зорилтыг дэвшүүлсэн юм. Дээрх баримт бичгүүдийн үзэл санаа, зорилтыг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон улсын хувьд иод дутлын эмгэгийн байдлыг өөрийн оронд судлан тогтоож, хүн амыг уг эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах шаардлага хурцаар тавигдаж байна.
Нэг.Монгол Улс дахь иод дутлын эмгэгийн тархалтын өнөөгийн байдал
Монгол Улсад 1960-аад оны сүүлчээс эхлэн иодын дутлаас үүдсэн эмгэгийг голчлон хүүхдийн дунд бамбай булчирхайн томролтыг илрүүлэх байдлаар судалж байв. Энэ чиглэлээр явуулсан хэд хэдэн судалгаанд хамрагдсан хүүхдийн дунд нутагшмал бахлуурын илрэлт 32-45 хувь байсан байна. Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 1993-1995 онд Монгол Улсын бүх аймаг, хотод 48869 хүнийг хамруулан хийсэн судалгаагаар судалсан хүн амын 29,2 хувьд бамбай булчирхайн томролт илэрсэн байна. Бамбайн үйл ажиллагааны байдал дээрх судалгаанд хамрагдагсдын 98,5 хувьд зовиур шаналгаагүй хэвийн, 0,5 хувьд ихсэлтийн, 1,0 хувьд багасалтын шинж тэмдэг давамгайлж байв.
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөс 1987-1990 онд 14 аймаг, 3 хотын 448642 хүнд хийсэн судалгаанаас үзэхэд 1000 хүн ам тутамд оюун ухааны хомсдолтой 10 хүн илэрснээс үзэхэд улсын хэмжээгээр 21,0 мянга орчим оюун ухааны хомсдолтой хүн байх магадлалтай байна. Оюун ухааны хомсдолтой хүний тоог бахлуурын тархалтын байдалтай харьцуулан хамаарлыг гаргахад шууд дунд (t=0,7) зэргийн хамааралтай байна. Энэ нь иод дутлаас болсон оюун ухааны хомсдол хүн амын дунд тодорхой хувийг эзэлж байгааг харуулж байна. Дээрх судалгааны дүнг олон улсын түвшинд баримталдаг үзүүлэлтүүдтэй харьцуулахад Монгол орны төвийн уулархаг болон томоохон гол мөрний сав дагуухь нутгуудад иодын дутал хөнгөн хэлбэрээр жигд тархацтай байгаа нь эдгээр нутагт иодын дутлын эмгэг нутагшмал шинжтэй болохыг гэрчилж байна. Иод дутах нь ураг, нярайн тархи, мэдрэл, сэтгэцийн хөгжилд шууд нөлөөлж, оюун ухааны хомсдол, бие бялдрын хөгжлийн доголдол үүсэх, өсөлт зогсонгиших, хөдөлгөөн саатах эмгэгийн үндсэн шалтгаан болдог.
Оюун ухааны хомсдол, сэтгэцийн өвчин болон бамбай булчирхайн үйл ажиллагааны эмгэг өөрчлөлтийг эмчлэх зардал нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгөөс даруй тав дахин их байна. Хүнсний давс болон хүнсний зарим бүтээгдэхүүнийг иодоор баяжуулах аргыг хэрэглэснээр дэлхийн олон орнууд энэ эмгэгээс хүн амаа найдвартай хамгаалж чадсан байна.Иод дутлын эмгэгтэй тэмцэх энэ арга нь энгийн хялбар, эдийн засгийн хувьд өртөг багатай, хүн амд хүртээмж сайтай, үр дүн нь өндөр байдгаараа онцлог юм.
Хоёр. Давсны үйлдвэрлэлийн байдал
Монгол улсад давсны орд 26 байгаагийн 20 ордоос 11 аймаг хүн амын хүнсний хэрэглээ, малын тэжээлийн зориулалтаар давс олборлон ашиглаж байна. Эдгээр давсны ордоос долоо нь нөөц тогтоогдоогүй, дөрөв нь хайгуул хийгдээгүй байна. Мөн ард иргэд өргөн хэрэглэдэг "амны хужир" бүхий 90-ээд уст тойром, мараатай гэсэн мэдээ бий. Давс олборлон ашиглах үйлдвэрлэл байгаль, цаг уурын байдлаас ихээхэн хамаардаг.Гантай болон хуртай жилд эдгээр үйлдвэрүүдийн ажиллагаа нь үндсэндээ зогсдог бөгөөд технологийн бүхий л үйл ажиллагааг гар аргаар гүйцэтгэж байна.
Монгол Улс 1990 оныг хүртэл жилд дунджаар 7 орд газраас 18,0 мянган тонн давс олборлон, импортоор 3000 тонн давс худалдан авч хүнсний хэрэглээнд болон техникийн зориулалтаар ашиглаж байжээ. Сүүлийн жилүүдэд давс олборлон ашиглах хэмжээ буурч энэ талаар статистикийн мэдээ, тайлан гараагүй байна. Гэхдээ давс олборлон ашиглаж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, санхүү, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх замаар дотоодын давсны хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол Улсын хүн амд шаардагдах иоджуулсан давсны хэрэгцээ нэг жилд 4800-5500 тонн байна (Хүснэгт 1А, 1Б, 1В).
Гурав. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх арга зам, хугацаа
Монгол Улсын хүн амыг иоджуулсан давсаар тогтмол хангах тогтолцоо бий болгож, улмаар 2001 он хүртэл хугацаанд иод дутлын эмгэгийг устгах арга замыг тодорхойлох, энэ хэрэгт бүх нийтийн хүчин чармайлт, нөөц бололцоог дайчлан ажиллахад хөтөлбөрийн зорилго оршино (Хүснэгт 2).
А. Хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааны зорилтууд
1. Иод дутлын эмгэгийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих үндэсний тогтолцоог бий болгох.
2. Иод дутлын эмгэгээс хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор өргөн олныг хамарсан иоджуулалтыг зохион байгуулах.
3. Хүнсний болон малын тэжээлд хэрэглэх давсыг дотооддоо үйлдвэрлэн иоджуулах чиглэл баримталж импортоор иоджуулсан давс оруулахыг дэмжих.
4.Иоджуулсан давсыг хүн бүхэнд хүртээмжтэй, чанарын баталгаатайгаар үйлдвэрлэж, нийлүүлэх.
5. Иод дутлын эмгэгийн асуудлаар үндэсний боловсон хүчнийг тодорхой бодлого чиглэлтэй бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх.
6. Иод дутлын эмгэгийг судлах судалгааны ажлыг өргөжүүлж эрт илрүүлэх, эмчлэх, иодын бэлдмэлүүдийг бүс нутгаар ялгавартай хэрэглэх боломжийг бүрдүүлэх.
7. Иод дутлын эмгэгтэй тэмцэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мэдээллийн хангамжийг сайжруулах, үндэсний уулзалт, зөвлөлгөөн, хурал, семинар, сургалт зохион байгуулах.
8. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, боловсролын тогтолцоогоор дамжуулан хүн амд иод дутлын эмгэгийн талаар мэдлэг олгох, сурталчилгаа хийх ажлыг байнга, тасралтгүй зохион байгуулж, сайн дурынхныг бэлтгэх.
9. Иод дутлын эмгэгтэй тэмцэх асуудлаар олон улсын байгууллага, хандивлагч улсууд, сайн дурын байгууллагуудтай хамтран ажиллах,мэдээлэл солилцох, үйл ажиллагааг нь дэмжих.
Б. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа: 1995-2001 он хүртэл
Хөтөлбөрийг 2001 он хүртэлх хугацаанд дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
1.Өргөн олныг хамарсан иоджуулалтыг иод дутлын эмгэгийн тархалтын байдалтай уялдуулан ялгавартайгаар хийж эхлэх үе: 1995-1996 он.
2. Өргөн олныг хамарсан иоджуулалт хийх үе: 1997-1998 он.
3. Иод дутлын эмгэгийг устгах үе: 1999-2001 он.
Дөрөв.Хөтөлбөрийн удирдлага,зохион байгуулалт
А. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын гүйцэтгэх ажил
- "Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр" -ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, орон нутгийнхаа онцлогт тохирсон дэд хөтөлбөрийг дараахь чиглэлээр боловсруулж ажиллана:
1.Хүн амын дунд иод дутлын эмгэгийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохих заавар, аргачлалын дагуу холбогдох байгууллагуудаар гүйцэтгүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих.
2.Иод дутлын эмгэгтэй тэмцэх ажилд шаардагдах хөрөнгө, зардлыг жил бүр орон нутгийнхаа төсөвт тусгаж ажиллах.
3.Нутаг дэвсгэртээ байгаа давсны орд газруудын судалгаа гарган, хүн амыг иоджуулсан давсаар хангах бодлого, чиглэлийг тодорхойлж, ашиглалтын явцад давсны орд газрын байгалийн тэнцлийг хангах ажлыг зохион байгуулах.
4.Иоджуулсан давс үйлдвэрлэх үйлдвэрүүдийг давсаар байнга тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
5.Алслагдсан сум, баг болон амьжиргааны доод түвшингээс бага орлоготой, ядуу амьдралтай хүмүүсийг иоджуулсан давсаар хангах арга хэмжээг зохион байгуулах.
6.Иод дутлын эмгэгтэй тэмцэх асуудлаар орон нутгийнхаа хэмжээнд сургалт сурталчилгаа зохион байгуулах.
Б. Төрийн захиргааны төв байгууллагуудын гүйцэтгэх ажил, үүрэг
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР:
-Иод дутлын эмгэгтэй тэмцэх асуудлаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, чиглэлийг уялдуулан зохицуулна.
-"Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр" -ийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч улсууд, сайн дурын байгууллагуудын тусламж, дэмжлэгийг чиглүүлнэ.
САНГИЙН ЯАМ:
- "Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоо үндэслэлийг хянаж, улсын төвлөрсөн төсөвт жил бүр тусгах арга хэмжээ авна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ:
-Иод дутлын эмгэгийн тархалтын байдлыг судлан тогтоож, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавина.
- Иод дутлын эмгэгтэй тэмцэх асуудлаар эрүүл мэндийн байгууллага болон нийгмийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхойлох, мэдээллээр хангах асуудлыг хариуцна.
- Иоджуулсан давсны үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт, хэрэглэлтийн байдалд байнгын хяналт тавьж, иодын агууламжийг тодорхойлох арга зүйг эрүүл мэндийн ажилтан, үйлдвэрлэгчид, хүн амд зааж сургах сургалт, сурталчилгаа зохион байгуулна.
ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН ЯАМ:
- Иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар бүх шатны сургуульд суралцагсдад анхны мэдэгдэхүүн олгох ажлыг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
- Иод дутлын эмгэгийг судлах, иоджуулалтын үр дүнг хянах асуудлаархи төслүүдийг сонгон шалгаруулах үндсэн дээр санхүүжүүлнэ.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ:
- Стандартын шаардлага хангасан, зохих түвшинд иоджуулсан давсыг үйлдвэрлэж нийлүүлэх асуудлыг хариуцна.
-Иоджуулсан давс үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулна.
-Иоджуулсан давс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн техникийн шинэчлэлтийн асуудалд мэргэжлийн туслалцаа үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эдээр хангах ажлыг зохион байгуулж хяналт тавина.
- Иоджуулсан давсны үйлдвэрлэл, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтын мэдээг холбогдох байгууллагуудын оролцоотойгоор улирал тутамд гаргуулах ажлыг зохион байгуулна.
- Малын тэжээлийн давсыг иоджуулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж шийдвэрлэнэ.
ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ЯАМ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ:
- Иоджуулсан давс үйлдвэрлэх аж ахуйн нэгжид давсны орд газрыг ашиглуулах тусгай зөвшөөрөл олгож орд газрын ашиглалтад технологийн хяналт тавьж ажиллана.
- Давс олборлолтыг байгалийн тэнцлийг алдагдуулахгүйгээр зохион байгуулж, давс байгалийн аясаар бүрэлдэн тогтох нөхцөлийг хангах, усны халиа, тошин, элсний нүүлтээс хамгаалах асуудлаар сургалт, сурталчилгаа зохион байгуулна.
В. Төрийн бус байгууллагуудын оролцоо
- Иод дутлын эмгэг, түүний хор уршгийг гишүүн байгууллага, иргэдэд сурталчлан тайлбарлах.
- Иоджуулсан давсыг ашиглах, хэрэглэх талаар сургалт, сурталчилгаа хийх, сайн дурынхныг бэлтгэх ажлыг зохион байгуулах.
- Иоджуулсан давсны үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хуваарилалт, хадгалалт, борлуулалт, хэрэглэлтийн байдалд гишүүн байгууллага, иргэдийн хүч, оролцоотой хяналт тавьж, зөрчил дутагдлыг холбогдох байгууллагуудад мэдээлж байх.
- Иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлэх, иоджуулсан давс хэрэглэхийн ач холбогдлыг сурталчлах асуудлаар олон нийтийн дунд ярилцлага, уулзалт зэргийг зохион байгуулж, ивээн тэтгэх үйл ажиллагааг өрнүүлэх.
Г. Иргэд, олон нийтийн үүрэг - Иргэн бүр иод дутлаас сэргийлэх аргыг эзэмшиж, иоджуулсан давсыг зөв хэрэглэж, хадгалж занших, үр хүүхэд, өндөр настнуудыг иоджуулсан давс хэрэглэж сургах.
- Иоджуулсан давсыг худалдан авах,хэрэглэхдээ чанарын баталгааг шалгаж, үйлдвэрлэгч, худалдан борлуулагчийн буруу үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хяналтын байгууллагуудад тухай бүр өгч байх.
Тав.Эрүүл мэндийн байгууллагуудаас иод дутлын эмгэгтэй тэмцэх ажлын үндсэн чиглэл
А. Иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлэх:
- Иоджуулсан давсыг хүнсэнд хэрэглэх нь иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлэх үндсэн арга болно.
- Иодын тосон бэлдмэлийг аргачлалын дагуу шаардлагатай газруудад нэмэлтээр хэрэглэнэ.
Б. Иод дутлын эмгэгийг илрүүлэх:
- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмч нар нутаг дэвсгэрийнхээ хүн ам, ялангуяа бага насны хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдэд нутагшмал бахлуур илрүүлэх үзлэг хийж өвчлөлийн түвшин, тархалтыг тогтоох.
- Ерөнхий боловсролын сургуулийн 7-12 насны тодорхой тооны (300-гаас доошгүй) сурагчдад дээрх үзлэгийг жил бүр давтан хийж урьдчилан сэргийлэлтийн явц, үр дүнг хянах.
- Эмнэл зүйн үзлэгээр нярай болон бага насны хүүхдийн дунд төрөлхийн бамбайн дутал (кретин), бамбайн доройтол (гипотиреоз) байгаа эсэхийг илрүүлэхэд анхаарах.
- Иод дутлаас үүдсэн бамбай булчирхайн томролтыг бусад эмгэг томролтоос ялган оношлох.
- Лабораторийн хүчин чадал боломжтой газруудад цус, шээсэнд иод тодорхойлох шинжилгээ хийх.
В. Иод дутлын эмгэгийг эмчлэх:
- Иоджуулсан давсыг тогтмол, байнга хэрэглэх нь иод дутлаас үүдэх аливаа эмгэгээс урьдчилан сэргийлэх үндсэн арга болно.
- Бамбай булчирхай хэт томорсон, зангилаа үүссэн тохиолдолд мэс заслын аргаар эмчилнэ.
- Бамбайн доройтол илэрсэн хүмүүсийг мэргэжлийн эмчийн байнгын хяналтад эмчилнэ.
IY.Лабораторийн болон онош зүйн шинжилгээ
Иод дутлын эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, ялган оношлох, эмчилгээний үр дүнг хянахад лабораторийн болон онош зүйн шинжилгээ нэн чухал болно.
- Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон одоогийн суурилагдсан техник, хэрэгслийг ашиглах замаар 1996 оноос эхлэн дараахь шинжилгээг нийслэл, аймаг, дүүргийн клиникийн болон нэгдсэн эмнэлгүүдэд хийнэ:
-
НИЙСЛЭЛ, АЙМАГ, ДҮҮРГИЙН КЛИНИКИЙН БОЛОН НЭГДСЭН
ЭМНЭЛГҮҮДЭД ХИЙГДЭХ ШИНЖИЛГЭЭ
¹
|
Нэр
|
Бамбайг сэдээгч даавар /TSH/-ийг нярайн хүйн цусанд тодорхойлох
|
Шээсэн дэх иодыг тодорхойлох
|
Цусанд бамбайн даавар ТЗ, Т4-ийг тодорхойлох
|
Бамбай булчирхайг хэт авиагаар оношлох
|
1
|
Клиникийн эмнэлэгт
|
+
|
+
|
+
|
+
|
2
|
Нэгдсэн эмнэлэгт
|
-
|
+
|
-
|
+
|
-Хүрээлэн байгаа орчин, хүнсний зүйлд иодын агууламж тодорхойлох лабораторийн шинжилгээ хийх хүрээг өргөтгөнө.
-Иоджуулсан давс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, хэрэглэх түвшинд иодын агууламж тодорхойлоход лабораторийн арга болон хурдавчилсан шалгуурыг ашиглан хяналт тавина.
-Давсны орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг холбогдох байгуулагуудаас авна.
-Давс олборлон бэлтгэхдээ давсны орд газрын ашиглалтын горимыг байнга мөрдөж байгалийн тэнцэлийг алдагдуулахгүйгээр үйлдвэрлэлээ хөтлөн явуулна.
-Үндэсний хөгжлийн газар, эрүүл мэндийн яам, Үндэсний стандарт, хэмжил зүйн төвөөс давс иоджуулах талаар гаргасан тушаал, заавар, аргачилал, стандартыг мөрдлөгө болгон иодуулжсан давсны үйлдвэрлэлийг эрхлэн гүйцэтгэнэ.
-Иоджуулахад тохирхуйц давсны байнгын нөөцтэй байна.
-Давс олборлох, иоджуулах, тээвэрлэх, хадгалах, савлах үйлдвэрлэлийн технологи нь үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан байна.
-Иоджуулсан давс үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүд иодын агууламжийг тодорхойлох чанарын хяналтын лаборатотой байж, үйлдвэрлэлийн явцад байнгын хяналт тавина.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
-Иод дутлын эмгэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх судалгаа, шинжилгээний ажлыг сонгон шалгаруулж төсвөөс санхүүжлүүлнэ.
-Иоджуулсан давс үйлдвэрлэх аж ахуйн нэгжид зохих журмаар зээл олгож, цаашид бие дааж үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
-Боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх арга хэмжээг төсвийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгө, олон улсын байгууллага, хандивлагч улсуудын тусламж дэмжлэгээр гүйцэтгэнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр тодотгон тооцоолж холбогдох байгуулагуудтай тохиролцон зохицуулж байна. /Хүснэгт 3/.
"Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь иод дутлын эмгэгийг байдлыг хянах, тандан судлах, үнэлэлт дүгнэлт өгөх, иоджуулсан бүтээгдэхүүнд чанарын хяналт тавих, боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, хөрөнгө, санхүүгийн нөөцийг хуваарилах, олон улсын байгууллага, хандивлагч улсууд, сонирхогч байгуулгауудтай хамтран ажиллах асуудлыг уялдуулан зохицуулж, хөрөнгийн нөөцийг хамгийн үр ашигтай, үр дүнтэй зарцуулахад чиглүүлэх явдал болно.
Зохицуулах зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг жил бүр дүгнэж Засгийн газарт тайлагнана. Мөн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар олон нийтэд болон олон улсын хэмжээнд мэдээлэх, сурталчилах ажлыг зохион байгуулна.
Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан энэхүү хөтөлбөрт нэмэлт, тодотгол оруулж байх болно.
Д/д
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
1996
|
1997
|
1998
|
1999
|
2000
|
Хариуцах байгууллага, албан тушаалтан
|
Хамтран ажиллах байгууллага
|
А
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
1
|
Иод дутлын эмгэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сургалтын ажлыг тусгай төлөвлөгөөгөөр зохион явуулах
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Зохицуулах зөвлөл
|
Эрүүл мэндийн яам, хэвлэл мэдээллийн байгууллагууд
|
2
|
Иоджуулсан давсны үзйлдвэрлэл, хувиарлалт, хэрэглээний талаарх зар сурталчилгааг өргөжүүлэх арга хэмжээ авах
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Зохицуулах зөвлөл
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, хэвлэл мэдээллийн байгууллагууд
|
3
|
Иод дутлын эмгэгийн асуудлаар шинжлэх ухаанд гарч буй ололт, амжилтыг хагас жил дутамд мэдээлэх, мэдээллийг тогтмолжуулах
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Зохицуулах зөвлөл
|
Эрүүл мэндийн яам, хэвлэл мэдээллийн байгууллагууд
|
4
|
Иод дутлын эмгэгийг хянах лабораторийн тоног төхөөрөмж, иодын тосон бэлдмэл нийлүүлэх
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Үндэсний хөгжлийн газар, Эрүүл мэндийн яам
|
|
5
|
Боловсон хүчин бэлтгэх сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Эрүүл мэндийн яам
|
Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
6
|
Улаанбаатар хот, Дорнод, Завхан, Дархан-Уул, Увс, Өмнө-Говь аймагт иоджуулсан давс үйлдвэрлэх төхөөрмжийг суурилуулах
|
+
|
|
|
|
|
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
|
7
|
Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймагт давс иоджуулах тоног төхөөрөмж захиалж нийлүүлэх
|
+
|
|
|
|
|
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
|
8
|
Иоджуулсан давс үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангах
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Бүх шатны Засаг дарга нар
|
НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдаа, үйлдвэрийн яам
|
9
|
Улаабаатар хот, Дорнод, Завхан, Дархан-уул, Увс, Өмнө-говь аймгийн иоджуулсан давсны үйлдвэрүүдэд яанарын хяналтын лабораторийг байгуулах
|
+
|
|
|
|
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Эрүүл мэндийн яам, үйлдвэрлэгчид
|
10
|
Иод дутлын эмгэгийн талаарх мэдээлэл цуглуулах, судлагаа хийх, дүгнэлт гаргах
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Зохицуулах зөвлөл
|
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
11
|
Иод дутлын эмгэгийн байдалд судлагаа явуулах, лаборатоийн шинжилгээг тогтмолжуулах ажилд хяналт тавьж ажиллах
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Эрүүл мэндийн яам
|
Орон нутгийн захиргаа
|
12
|
Иоджуулсан давсны үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалт болон баталгаатай бүтээгдэхүүнээр хүн амыг хангах үйл ажиллагаанд хяналт талих
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Худалдаа, үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, орон нутгийн захиргаа
|
13
|
TSH дааврыг шинжлэх лаботари байгуулах арга хэмжээ авах
|
|
|
+
|
|
|
Эрүүл мэндийн яам
|
|
14
|
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг жил бүр улсын хэмжээгээр нэгтгэн дүгнэж Засгийн газарт тайлагнаж байх
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
Зохицуулах зөвлөл
|
Үндэсний хөгжлийн газар, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдаа, үйлдвэрийн яам
|
ИОД ДУТЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН
ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ
СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Сургах мэргэжил, чиглэл
|
1996
|
1997
|
1998
|
1999
|
2000
|
Хугацаа
|
1.
|
Давс иоджуулсан технологийн асуудал
|
20
|
-
|
-
|
-
|
-
|
12 хоног
|
2.
|
Давсны үйлдвэрийн удирдлага, зохион байгуулалт
|
10
|
-
|
-
|
-
|
-
|
14 хоног
|
3.
|
Иоджуулсан давсны чанарын хяналт
|
25
|
25
|
10
|
-
|
-
|
14 хоног
|
4.
|
Лабораторийн хяналт
|
20
|
20
|
-
|
-
|
-
|
1 сар
|
5.
|
Иод дутлын эмгэгтэй тэмцэх асуудлаар эмч нарын мэргэжил олгох курс
|
35
|
-
|
-
|
-
|
-
|
2 сар
|
6.
|
Мэдэлэл, сурталчилгаа
|
25
|
25
|
25
|
25
|
-
|
14 хоног
|
7.
|
Иод дутлын эмгэгтэй тэмцэх хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
|
1
|
-
|
1
|
-
|
-
|
2 сар
|
8.
|
Иод дутлын эмгэгийг хянах, үнэлгээ өгөх
|
1
|
1
|
-
|
-
|
-
|
3 сар
|
9.
|
Иоджуулсан давсны чанарын үзүүлэлтийг тогтоох арга зүй
|
2
|
2
|
2
|
2
|
-
|
21 хоног
|
10.
|
Лабораторийн хяналт, үнэлгэ, дүгнэлт
|
2
|
2
|
1
|
-
|
-
|
21 хоног
|
11
|
Иоджуулсан давсны үйлдвэрлэлийн технологи
|
3
|
3
|
-
|
-
|
-
|
14 хоног
|
12
|
Иод дутлын эмгэгээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа
|
2
|
2
|
2
|
-
|
-
|
14 хоног
|
Хүснэгт 1А
¹
|
Иоджуулсан давс нийлүүлэх үйлдвэр, компани
|
Нийлүүлэх давс /тонноор/
|
Бүгд
|
1.
|
Увс аймгийн ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн давсны үйлдвэр
|
Увсад 205
Баян-Өлгийд 205
Ховдод 186
Хөвсгөлд 150
|
746
|
2.
|
Завхан аймгийн "Баялаг" хувьцаат компани
|
Завханд 215
Говь-Алтайд 160
Баянхонгорт 195
Архангайд 205
Хөвсгөлд 100
|
875
|
3.
|
Өмнөговь аймгийн хүнсний үйлдвэр
|
Өвөрхангайд 235
Дундговьд 125
Дорноговьд 110
Өмнөговьд 105
|
575
|
4.
|
Улаанбаатар хотын "Хүнс-Маш" хувьцаат компани
|
Улаанбаатарт 1280
Төвд 250
|
1530
|
5.
|
Дархан-уул аймгийн хүнсний үйлдвэр
|
Булганд 140
Орхонд 120
Сэлэнгэд 205
Дархан-уулд 190
|
655
|
6.
|
Дорнод аймгийн "Дорнод хүнс" хувьцаат компани
|
Дорнодод 180
Сүхбаатарт 125
Хэнтийд 170
|
475
|
|
|
|
4856
|
Хүснэгт 1Б
ИОДЖУУЛСАН ДАВЖ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖИЛД ГАРГАХ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ, ИОДЫН ХЭРЭГЦЭЭ
Иоджуулсан давс үйлдвэрлэх үйлдвэрийн байршил
|
Жилд үйлдвэрлэх иоджуулсан давс /тн-оор/
|
Иоджуулсан давс үйлдвэрлэхэд шаардагдах иодын хэрэгцээ /кг-аар/
|
Дархан-Уул
|
655
|
55,7
|
Дорнод
|
475
|
40,4
|
Завхан
|
875
|
74,4
|
Өмнө-Говь
|
575
|
49,0
|
Увс
|
746
|
63,5
|
Улаанбаатар
|
1530
|
130,0
|
Ховд
|
100
|
8,5
|
Баянхонгор
|
150
|
13,0
|
Говь-Алтай
|
150
|
13,0
|
Бүгд
|
5256
|
448 /+4,5 кг/
|
Тайлбар: Калий иодатын хэрэгцээ жилд 448 кг бөгөөд үйлдвэрлэлийн технологийн алдагдлыг 10 хувиар тооцов.
Хүснэгт 1В
ИОД ДУТЛЫН ЭМГЭГ НУТАГШМАЛ ХЭЛБЭРЭЭР ИЛЭРЧ
БАЙГАА АЙМГУУДЫН МАЛД ШААРДАГДАХ
ИОДЖУУЛСАН ДАВСНЫ ХЭМЖЭЭ
¹
|
Аймгуудын нэр
|
Малын тоо мян. толгой
|
Иоджуул
сан давс /тн-оор/
|
Үүнээс
|
|||
Бод
|
Бог
|
||||||
Тоо мян/тол
|
Давс тонн
|
Тоо мян/тол
|
Давс тонн
|
||||
1
|
Хөвсгөл
|
1111,5
|
266,5
|
248,8
|
123,1
|
862,7
|
143,4
|
2
|
Архангай
|
1017,5
|
245,4
|
233,7
|
115,7
|
783,8
|
129,7
|
3
|
Баян-Өлгий
|
936,0
|
181,6
|
82,3
|
40,5
|
41,0
|
6,8
|
4
|
Баянхонгор
|
257,0
|
62,1
|
59,9
|
29,6
|
197,1
|
32,5
|
5
|
Дорнод
|
517,6
|
115,2
|
90,4
|
44,6
|
427,2
|
70,6
|
6
|
Завхан
|
391,6
|
88,5
|
72,7
|
35,9
|
318,9
|
52,6
|
7
|
Өвөр-Хангай
|
348,3
|
83,5
|
78,5
|
38,9
|
269,8
|
44,6
|
8
|
Сэлэнгэ
|
418,9
|
97,4
|
85,8
|
42,4
|
333,1
|
54,9
|
9
|
Төв
|
262,8
|
60,7
|
52,5
|
25,9
|
210,3
|
34,8
|
10
|
Ховд
|
154,3
|
31,4
|
17,8
|
8,8
|
136,5
|
22,6
|
11
|
Увс
|
300,0
|
60,7
|
33,8
|
16,7
|
266,2
|
44,0
|
12
|
Хэнтий
|
546,1
|
121,2
|
94,3
|
46,7
|
451,8
|
74,5
|
13
|
Булган
|
281,8
|
66,0
|
59,5
|
29,4
|
222,3
|
36,6
|
14
|
Бүгд
|
6544,0
|
1481,0
|
1210,0
|
599,0
|
4521,0
|
748,0
|
Хүснэгт 2
ИОД ДУТЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ГАРАХ ҮР ДҮН
¹
|
Үзүүлэлтүүд
|
1995
|
1997
|
2000
|
1
|
Бахлуур өвчний илрэлтийн байдал /7-14 нас/
|
28%
|
15%
|
0,5%
|
2
|
Иоджуулсан давсаар хүн амыг хангах
|
10%
|
70%
|
95%
|
Хүснэгт 3
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ТООЦОО
/Ам.доллараар/
Д/д
|
Эх үүсвэр
|
Шаардагдах хөрөнгө онуудаар
|
Бүгд
|
|||
1996
|
1997
|
1998
|
1999
|
|||
1
|
Улсын төсөв
|
20000
|
10000
|
10000
|
10000
|
50000
|
2
|
Банкны зээл
|
20000
|
10000
|
10000
|
10000
|
50000
|
3
|
Үйлдвэрлэгчид
|
10000
|
10000
|
10000
|
10000
|
40000
|
4
|
Олон улсын байгууллага, хандивлагчид
|
255000
|
185000
|
60000
|
60000
|
560000
|
|
Бүгд
|
305000
|
215000
|
90000
|
90000
|
700000
|
---------оОо-----------
Текст томруулах
A
A
A