- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - НҮБ-ЫН ҮЙЛДВЭР, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
НҮБ-ЫН ҮЙЛДВЭР, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллага /цаашид "ЮНИДО" гэнэ/-ын Монголын үндэсний хороо нь ЮНИДО-гийн болон түүнтэй хамтран ажиллагч бусад байгууллагуудтай эдийн засаг, үйлдвэр, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
2.ЮНИДО-гийн Монголын үндэсний хороо /цаашид "хороо" гэнэ/ нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, үйлдвэрийг хөгжүүлэх талаар ЮНИДО-гоос явуулж буй үйл ажиллагаанд Монгол улсын идэвхтэй оролцоог хангаж, өөрийн орны нийгэм, эдийн засгийн бодлого, хөгжлийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.
3.Өөрийн орны үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ЮНИДО-гийн тусламжийг ашиглах, бусад фонд, хөрөнгөөс тусламж авах, ЮНИДО-гоор дамжуулан бусад улстай хамтарсан үйлдвэр, аж ахуйн газар байгуулахад тус дөхөм үзүүлнэ.
4.Хороо нь ЮНИДО-гийн зохион байгуулалт, үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, шаардлагад зохицуулан өөрчлөхөд чиглэсэн гишүүн орнуудын хүчин чармайлтыг дэмжиж, түүний үйл ажиллагаанд оролцох хэлбэр, хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх чиглэлийг боловсруулан хэрэгжүүлнэ.
ХОЁР.Үндэсний хорооны үүрэг
5.Монгол улс, ЮНИДО-гийн хороонд тогтсон хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх ажлыг зохион байгуулна.
6.Монгол улсаас ЮНИДО-д тавих асуудлыг боловсруулах, батлагдсан төслийг монголын холбогдох байгууллагуудаас хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ.
7.ЮНИДО-гийн шугамаар зохиогдож байгаа хурал, семинар, симпозиум, бусад төрлийн арга хэмжээнд өөрийн орны төлөөлөгчдийг оролцуулж байна.
8.Хорооноос гүйцэтгэсэн ажлын тайланг 2 жил тутам гарган, шаардлагатай асуудлыг ЮНИДО-гийн Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлж байна.
ГУРАВ.Үндэсний хорооны ажлын зохион байгуулалт
9.Үндэсний хорооны бүрэлдэхүүн болон дүрмийг Монгол улсын Засгийн газар батална.
10.Үндэсний хорооны удирдах байгууллага нь хорооны хурал байх бөгөөд хурлын чөлөө цагт хорооны ажлыг хорооны дарга, орлогч, нарийн бичгийн дарга нараас бүрдсэн тэргүүлэгчид гүйцэтгэнэ.
11.Хорооны хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийж, хорооны ажлын чиглэл, түүний биелэлт болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
12.Хорооны тэргүүлэгчид улиралд 1-ээс доошгүй удаа хуралдаж хорооны хурлын шийдвэр, ажлын чиглэл, биелэлт болон бусад шаардлагатай асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг биелүүлэх арга хэмжээ авна. Тэргүүлэгчдийн хуралд шаардлагатай асуудлаар холбогдох байгууллагын ажилтнуудыг оролцуулж болно.
13.Хорооны нарийн бичгийн дарга нь ЮНИДО-той харилцах өдөр тутмын ажлыг тэргүүлэгчдийн шууд удирдлагын дор гүйцэтгэнэ.
14.Хороо нь шаардлагатай үед ажлын орон тооны бус ажлын түр хэсэг байгуулж ажиллуулж болно.
---oOo---
Текст томруулах
A
A
A