- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТУСГАЙ СУРГАЛТЫН ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
Засгийн газрын 1996 оны 100 дугаар тoгтooлын 3-p xaвcpaлт
/Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
/Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ТУСГАЙ СУРГАЛТЫН ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
1.Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-д заасны дагуу тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын инженер- техникийн болон үйлчилгээний ажилтан, арга зүйч, багш, сурган хүмүүжүүлэгч, тусгай сургалтын ясли, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захиралд нэмэгдэл хөлс олгоход энэхүү журмыг баримтална.
2.Тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын дээр дурдсан албан хаагчийн албан тушаалын үндсэн цалинг төрийн үйлчилгээний ижил төрлийн албан тушаалын албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан тогтооно.
З.Тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын албан хаагчдад ажлын нөхцөлийг нь харгалзан албан тушаалын цалингаас дор дурдсан хувиар бодож нэмэгдэл хөлс олгоно:
а/тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын эрхлэгч, захирал, арга зүйч, багш, сурган хүмүүжүүлэгч, дотуур байрны хүмүүжүүлэгчид албан тушаалын цалингийн 30 хүртэл хувиар;
б/тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын сургалтын үйл ажиллагааг шууд гардан хариуцаж, зохион байгуулдаг инженер- техникийн болон үйлчилгээний албан хаагчдад албан тушаалын цалингийн 20 хүртэл хувиар;
в/тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын бусад захиргааны гүйцэтгэх болон үйлчилгээний албан хаагчдад албан тушаалын цалингийн 10 хүртэл хувиар.
4.Нэмэгдэл хөлсний хэмжээг тусгай сургалтын байгууллагын албан хаагчийн ажлын ачаалал, үр дүн, тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан сургуулийн захирал, ясли, цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд тухайн аймаг, дүүргийн Засаг даргын шийдвэрээр, бусад албан хаагчдын хувьд сургууль, цэцэрлэгийн хамт олны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захирал, эрхлэгчийн тушаалаар тус тус олгоно.
5.Нэмэгдэл хөлсийг зөвхөн тусгай сургалтын байгууллагад тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно.
6.Нэмэгдэл хөлсөнд шаардагдах хөрөнгийг тусгай сургалтын байгууллагын төсвөөс санхүүжүүлнэ.
----------oOo------------
Текст томруулах
A
A
A