A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 100 дугаар тoгтooлын 4-p xaвcpaлт

/Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ТАХИР ДУТУУ ХҮНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ
 
1.Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас хөнгөлөлт үзүүлэхэд энэхүү журмыг баримтална.
2.Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор баталсан "Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 14 дүгээр зүйлийн "а"-д заасан хувь, хэмжээгээр хөдөлмөрийн чадвараа алдсан тахир дутуу хүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд тооцож энэ журмын 2.1, 2.2-т заасан хөнгөлөлтийг тухайн иргэний оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нөхөн олгоно:
2.1.Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүнтэй, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрхийн эзэмшиж байгаа орон сууцны байрны талбайн хөлсийг тахир дутуу нэг хүнд 10 ам.метр оногдохоор бодож дор дурдсан баримт бичгийг үндэслэн сар бүр хөнгөлөлт үзүүлнэ:
 -хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр; -өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 -орон сууцны хөлс төлсөн баримт;
-иргэний паспорт.
2.2.Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүнтэй, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, гэрт болон ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрхөд 4 шоо метр түлээ, 4 тонн нүүрсний үнэ (тээврийн хөлсийг оруулж тооцсон)-ийн 50 хувийг жилд нэг удаа дор дурдсан баримтыг үндэслэн олгоно:
-тахир дутуу гишүүн нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
-гэрт буюу ердийн галлагаатай сууцанд амьдардаг тухай болон өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
-түлээ, нүүрсний үнийн 50 хувийг нэхэмжилсэн буюу эсхүл түлээ, нүүрсний үнийг 100 хувь төлсөн тухай зохих баримт.
2.З.Түлээ, нүүрсний үнийг орон нутгийн тухайн үеийн зах зээлийн үнээр тооцох бөгөөд уг үнийн хөнгөлөлтөд түлээ, нүүрсийг бэлтгэсэн газраас борлуулах цэг хүртэлх тээврийн зардлыг оруулан тооцно.
З.Нийслэлээс 1000 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай өрхийн тахир дутуу гишүүн өвчний улмаас аймгийн мэргэжлийн эмнэлгийн хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх зайлшгүй тохиолдолд дор дурдсан баримт бичгийг үндэслэн нэг талын унааны зардлыг орон нутгийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас жилд нэг удаа нөхөн олгоно:
-үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй тухай оршин суугаа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-ын тодорхойлолт;
-эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тухай аймгийн мэргэжлийн эмнэлгийн хяналтын комиссын шийдвэр;
-тахир дутуугийн үнэмлэх;
 -өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 -унааны хөлс төлсөн тухай баримт буюу нэхэмжлэл;
 -иргэний паспорт.
4.Нэн ядуу амьдралтай өрхийн 16 хүртэлх насны (суралцаж байгаа бол 19 хүртэл) тахир дутуу хүүхэд болон нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай тахир дутуу хүний протез, ортопедийн хэрэгсэл дотоодод хийлгэсний үнийг дор дурдсан баримтыг үндэслэн тухайн хүний оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нэг удаа 100 хувь нөхөн олгоно:
-төрсний гэрчилгээ, сургуулийн захиргааны тодорхойлолт;
-тахир дутуугийн үнэмлэх;
-протез, ортопедийн хэрэгслийн үнийн нэхэмжлэл, эсвэл мөнгө төлсөн тухай баримт;
 -үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй тухай оршин суугаа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-ын тодорхойлолт;
-өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
4.1.Энэ журмын 4-т заасан үнийг нь нөхөн олгох протезид хиймэл хөл, гар, сарвууны протезийг хамааруулна;
 Ортопедийн хэрэгсэлд З-аас дээш см-ийн өндөрлөгтэй өвөл, зуны гутал, хөлийн аппарат, 2 суга таяг болон тохойн тулгууртай таягийг хамааруулна.
4.2.Энэ журмын 4-т заасан иргэн мэргэжлийн (гэмтлийн) эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу зайлшгүй шаардлагаар протез, ортопедийг гадаадад хийлгэх тохиолдолд тэдгээрийн үнийг дотоодод протез хийх үнийн жишгээр тооцож олгоно.
5.Нэн ядуу амьдралтай өрхийн 16 хүртэлх насны (сурч байгаа бол 19 хүртэл) тахир дутуу хүүхдийн зориулалтын тэргэнцрийн үнийг төрсний гэрчилгээ (сурч байгаа тухай сургуулийн захирлын тодорхойлолт), тэргэнцэр зайлшгүй шаардлагатай тухай мэргэжлийн эмнэлгийн хяналтын комиссын шийдвэр, дотоодын зах зээлийн дундаж үнэ болон нийгмийн халамжийн байгууллагатай урьдчилан тохирсон үнэ, мөнгө төлсөн тухай баримтыг үндэслэн тухайн хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас нэг удаа 100 хувь нөхөн олгоно.
6.Байнгын асрамжид байдаг тахир дутуу хүүхдээ (16 хүртэл насны) асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн асран хамгаалагч (нэг хүн)-д хүүхдээ асрахад нь зориулж тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг дор дурдсан баримт бичгийг үндэслэн тухайн иргэний оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас сар бүр олгоно:
 -төрсний гэрчилгээ;
 -тухайн тахир дутуу хүүхдийг байнга асрах шаардлагатай болох тухай мэргэжлийн эмчийн магадалгаа;
 -өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-хөдөлмөр эрхэлдэггүй тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
7.Арваас доошгүй жил хөдөлмөр эрхэлсэн бүрэн хараагүй хүнд магнитофон (чихэвчний)-ыг нэг удаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, мөн хугацаанд хөдөлмөр эрхэлсэн сонсгол султай хүнд мэргэжлийн эмч нарын магадалгааг үндэслэн сонсголын аппаратыг эхний удаа үнэгүй, хоёрдахь удаад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр дор дурдсан баримтыг үндэслэн олгоно:
 -хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр;
-магнитофон болон сонсголын аппарат худалдан авсан тухай баримт, эсвэл нэхэмжлэл;
 -бүрэн хараагүй болохыг тодорхойлсон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
 -сонсгол султай болохыг тодорхойлсон мэргэжлийн эмчийн магадалгаа;
 -иргэний паспорт.
8.Тусгай сургуулиудын (мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн тусгай төв хамрагдана) санхүүгийн баримт бичгийг үндэслэн тэдгээр сургууль (төв)-д орон нутгаас ирж суралцдаг хараагүй, хэлгүй, дүлий сурагчийн анх ирэх болон амралтаараа орон нутагтаа буцах, ирэх унааны зардлыг сумын нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас гүйцэтгэлээр нь тооцож жилд нэг удаа олгоно.
9.Нийслэлд болон аймгийн төвд байнга оршин суудаг хөдөлмөрийн насанд хүрсэн бүрэн хараагүй хүн тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой бол телефон утасны сар бүрийн хөлсний 50 хувийг дараахь баримтыг үндэслэн тооцож тухайн хүн оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас сар бүр олгоно:
-тахир дутуугийн үнэмлэх;
-өрхийн нэг гишүүнд ногдох орлогын тухай оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт; -телефон утасны хөлс төлсөн баримт.
10.Нөхөр, эхнэр хоёулаа хараагүй буюу өрхөд нь бүрэн хараагүй, дүлий хоёр ба түүнээс дээш хүн амьдардаг бол тухайн өрхийн эзэмшиж байгаа орон сууцны байрны хөлс (талбай, цахилгаан, дулаан)-ийг 100 хувь, гэр болон ердийн галлагаатай сууцанд амьдардаг бол жилд нэг удаа 4 тонн нүүрс, 4 шоо метр түлшний модны үнэ (тээврийн хөлсийг оруулж тооцсон)-ийг сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн сангаас дараахь баримтыг үндэслэн 100 хувь тус тус нөхөн олгоно:
-бүрэн хараагүй, дүлий болохыг тодорхойлсон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
-гэр бүлд нь хэдэн хараагүй, дүлий хүн байдаг тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 -байрны хөлс төлсөн баримт;
-гэрт болон ердийн галлагаатай сууцанд амьдардаг тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
-түлээ, нүүрс худалдан авсан тухай баримт, эсвэл нэхэмжлэл.
11.Нийтдээ 10-аас доошгүй жил хөдөлмөр эрхэлсэн бүрэн хараагүй, дүлий хүн эх орны рашаан сувилалд сувилуулбал аймгийн төв хүртэлх унааны болон зар бичгийн үнийн 50 хувийг дараахь баримт бичгийг үндэслэн сум, дүүргийн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангаас жилд нэг удаа олгоно:
-хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр;
 -унааны болон зар бичгийн үнэ төлсөн тухай баримт, эсвэл нэхэмжлэл;
 -бүрэн хараагүй, дүлий болох тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
12.Тахир дутуу иргэдийг үнэмлэхийг нь үндэслэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн (таксинаас бусад) хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулна.
13.Тахир дутуу, хараагүй хүний үнэмлэхийг нь үндэслэн брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, 10 кг-аас доош илгээмжийг (жилд 2 удаа) үнэ төлбөргүй явуулна.
14.Өрхөд нь хөдөлмөрийн чадвартай гишүүн байхгүй болох тухай оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хараагүй хүнийг радио цэгийн хураамжаас чөлөөлнө. Энэхүү хөнгөлөлтийг хараагүй хүнээс орон сууц ашиглалтын болон харилцаа холбооны байгууллагын ашиглалт хариуцсан байцаагчид радио цэгийн хураамжаас чөлөөлүүлэхийг хүсэж гаргасан өргөдлийг үндэслэн орон сууц ашиглалтын болон харилцаа холбооны холбогдох байгууллагын шийдвэрээр үзүүлнэ.
15.Хөдөлмөрийн чадвартай гишүүнгүй өрхийн хараагүй, дүлий хүний дөрөв хүртэлх насны хүүхдийг тухайн иргэний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн цэцэрлэг, яслид үнэ төлбөргүй асарч хүмүүжүүлнэ.
16.Энэ журамд заасан хөнгөлөлтөд хамрагдах өрх, иргэд нь өрхийн орлогыг тогтооход шаардагдах тодорхойлолт (хөдөлмөрийн гэрээгээр болон хувиараа хөдөлмөр эрхлэн авч байгаа хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хувьцаа эзэмшигчийн орлого, хувийн мал, туслах аж ахуйгаас олсон орлогын хэмжээ, арилжаа наймааны орлого гэх мэт)-ыг өөрсдөө үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
17.Сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) нь иргэдэд энэхүү журамд заасан хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлсэн тухай бүртгэл хөтөлнө.
18.Хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдаж байсан өрх ба иргэн өөр газар шилжин суурьшсан тохиолдолд тухайн жилд ямар хөнгөлөлтөд хамрагдсан тухай тодорхойлолтыг нийгмийн даатгалын байгууллага гаргаж өгнө.
19.Сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга энэ журамд заасан хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулах өрх, иргэдийн орлого, ам бүлийн талаар үнэн зөв тодорхойлолт гаргах үүрэгтэй.
20.Энэ журамд заасан тодорхойлолт, магадалгааг хуурамчаар үйлдэн хохирол учруулсан албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
21.Энэ журмын хэрэгжилтэд халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга нар хяналт тавина.
-------oOo--------