- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН БАЙГУУЛЛАГЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 31 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН БАЙГУУЛЛАГЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
1.Засгийн газраас зохиогчийн эрхийн байгууллагатай төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүрэг хэрэгжүүлэх талаар гэрээ байгуулсан нөхцөлд Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг үндэслэн зохиогчийн эрхийн байгууллагад холбогдох зардлыг төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхэд
энэхүү журмыг мөрдөнө.
2.Зохиогчийн эрхийн байгууллага нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын төсвөө Соёлын сайдтай зөвшилцсөний үндсэн дээр Сангийн яамаар хянуулна.
3.Төсвийг зохиогчийн эрхийн байгууллагад Соёлын яамтай зохих гэрээ байгуулсных нь үндсэн дээр түүний харилцагч санхүүгийн байгууллага сар, улирлаар хуваарилан олгож, түүний зарцуулалтад хяналт тавина.
4.Зохиогчийн эрхийн байгууллага нь төсөвт байгууллагуудад мөрдөж байгаа данс бүртгэлийг хөтөлж, тайлан тэнцлээ тогтоосон хугацаанд нь харилцагч санхүүгийн байгууллагадаа гарган өгч байна.
5.Зохиогчийн эрхийн байгууллага зарим үйл ажиллагаагаа төлбөртэй явуулж төсөвт зардлынхаа зохих хэсгийг нөхөж болно. Зохиогчийн эрхийн байгууллага бүртгэлийн хураамжийг хуулийн дагуу хурааж, тухай бүр төсвийн орлогод оруулж байна.
6.Санхүүгийн байгууллага Зохиогчийн эрхийн байгууллагын гүйцэтгэх төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүрэгтэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл баримтын шалгалт хийж болно.
Зохиогчийн эрхийн байгууллага нь дээрхээс бусад үйл ажиллагаанд өөрийн санаачилгаар санхүүгийн шалгалт хийлгэх бол зохих үнэ хөлс төлнө.
7.Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, таслан зогсоох талаар тавьсан акт, дүгнэлтийн мөрөөр зохиогчийн эрхийн байгууллага шуурхай арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A