- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - “СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САН” БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
"СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САН" БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
1.Орон нутагт ялангуяа, сумын түвшинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмнэлгийн багаж хэрэгсэл, уналгын хангамжийг сайжруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд хувь хүн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах замаар "Сумын эрүүл мэндийн сан"-г /цаашид сан гэнэ/ байгуулж, түүний үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2.Сумын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн арга хэмжээ болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүд, өндөр настан, тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэдэд эмчлүүлэхээр явахад дэмжлэг үзүүлэхэд энэхүү сангийн хөрөнгийг зарцуулна.
3.Сумын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх байнгын эх үүсвэр бий болгох, сангаа арвижуулах, зарцуулалтад хяналт тавих, удирдан зохион байгуулах тухай асуудлыг сумын Засаг даргын Тамгын газар боловсруулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлж байна.
4.Санг тухайн нутаг дэвсгэрийн хүн ам /хувь хүн, айл өрх/, аж ахуйн нэгж, байгууллагаас сайн дурын үндсэн дээр өгөх хандив, тусламжаар бүрдүүлэн байгуулна.
5.Сан нь цаашид дараахь байнгын эх үүсвэрээс бүрдэнэ:
а/ аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хувь хүн, айл өрхөөс өгсөн хандив;
б/ гадаад орон, олон улсын байгууллагаас өгсөн буцалтгүй тусламж;
в/ бусад эх үүсвэр.
6.Тухайн сумын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг болон тус сумын эмнэлгээр үйлчлүүлдэг зэргэлдээ сумын хувь хүн, айл өрх /амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрхөөс бусад/ бэлэн мөнгө буюу мал аж ахуйн бүтээгдэхүүнээр санд хандив өргөж болно.
7.Сангийн хөрөнгийг /хэрэв бүтээгдэхүүнээр санд хандив өгсөн бол түүнийг борлуулж/ хадгаламжийн банкинд тусгай данс нээн төвлөрүүлнэ.
8.Сангийн хөрөнгийг дараахь арга хэмжээнд зарцуулна:
а/эмчилгээ, үйлчилгээг сайжруулах зорилгоор эмнэлгийн уналга, багаж хэрэгсэл худалдан авах;
б/орон нутагт эмч, эмнэлгийн бусад мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор урамшуулал олгох;
в/амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүд болон өндөр настан, тахир дутуугийн тэтгэвэр авагчдыг аймаг, нийслэлд эмчийн заалтаар эмчлүүлэхээр явахад нь унааны зардлын хөнгөлөлт үзүүлэх;
г/санг удирдан зохион байгуулах, захиран зарцуулах, үр дүнг нэгтгэн тайлагнах үүргийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу байгуулагдсан Сангийн зөвлөл гүйцэтгэнэ. Уг зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл бүхий З гишүүнтэй байна.
10.Санг сумын эмнэлгийн төсвөөс тусгаар байлгаж зөвхөн энэ журмын 8-д заасан зориулалтын дагуу зарцуулна.
11.Сумын Засаг даргын Тамгын газар Сангийн тайланг Сангийн зөвлөлөөр эмнэлгийн санхүүгийн тайлан тэнцлийг гаргах маягт, журмын дагуу улирал тутам гаргуулан авч жилийн эцэст нэгтгэж, эмнэлгийн тайлан тэнцэлд хавсаргаж аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам аймгуудын тайланг жил бүр нэгтгэн дүн шинжилгээ хийж байна.
12.Сангийн зөвлөл нь сумын эрүүл мэндийн санг зориулалтын бус зүйлд зарцуулах, байгууллага, хүмүүст зээлдүүлэхийг хориглоно.
13.Сангийн зарцуулалттай холбогдон маргаан үүсвэл шүүхэд хандаж болно.
---оОо---
Текст томруулах
A
A
A