A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - ЗААВАЛ МӨРДӨХ УЛСЫН СТАНДАРТ, УЛСЫН ЗОХИХ СТАНДАРТЫН ЗААВАЛ МӨРДӨХ ҮЗҮҮЛЭЛТ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ОБЪЕКТ /ЗҮЙЛ/-ЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 100 дугаар тогтоолын 1 дугаар хавсралт
 
Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
 
ЗААВАЛ МӨРДӨХ УЛСЫН СТАНДАРТ, УЛСЫН ЗОХИХ СТАНДАРТЫН ЗААВАЛ МӨРДӨХ ҮЗҮҮЛЭЛТ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ОБЪЕКТ /ЗҮЙЛ/-ЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТ
Нэг. Салбар хоорондын шинжтэй дараахь объектын нийтлэг шаардлагын тухай улсын стандарт
1.     Улсын стандартчиллын тогтолцоо
2. Зураг төсөл, зохион бүтээх баримт бичгийн нэгдсэн тогтолцоо
3. Технологийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоо
4. Удирдлагын баримт бичгийн  ижилтгэсэн тогтолцоо
5. Мэдээлэл, ном зүйн болон бусад баримт бичгийн тогтолцоо
6. Хөдөлмөрийн нөхцөлийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын стандартчиллын тогтолцоо
7. Байгаль орчныг хамгаалах стандартчиллын тогтолцоо
8. Хүлцэл, суултын тогтолцоо
9. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тогтолцоо
10. Чанарын статистик хяналтын арга
11. Нэр томъёо, тодорхойлолт
12. Зохион байгуулалт, арга-зүйн болон ерөнхий техникийн хэм хэмжээ,  шаардлага
 Хоёр. Хяналт, шинжилгээ, сорилтын аргын тухай улсын стандарт:
1.  Дээж авах
2. Шалгах
3. Турших, сорих
4. Хэмжих
5. Шинжлэх
6. Стандартчилсан загвар
Гурав. Дараахь төрлийн бүтээгдэхүүн, түүхий эд,материалын чанар,  аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын тухай улсын стандарт
1.     Хүнсний зориулалт бүхий эд, материал, бүтээгдэхүүн
 2. Мал, амьтны гаралтай төрөл бүрийн түүхий эд, бэлтгэлийн зүйл, түүгээр хийсэн бүтээгдэхүүн
 3. Хүн, малын төрөл бүрийн эмийн зүйл
 4. Хүн, малын эмийн материал, түүхий эд
 5. Хүнсний бүтээгдэхүүний зориулалттай сав, баглаа боодол, үүний дотор анхан шатны боодол, савлалт
 6. Ахуйн зориулалттай химийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, тэдгээрийн органик нэгдлүүд
 7. Үнэртэн, гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүн, тэдгээрийн түүхий эд, материал
 8. Лак, түүний бүтэц найрлагад орох бодис, материал, шүүх, ханд
 9. Будаг, түүний найрлагад орох түүхий эд, материал
 10. Төрөл бүрийн цавуу, түүний найрлагад орох түүхий эд, материал
 11. Төрөл бүрийн зориулалт бүхий саван, гадаргуугийн идэвхит бодис, материал
 12. Цэвэрлэгээ, өнгөлгөөний төрөл бүрийн бодис
 13. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий төрөл бүрийн химийн бодист, материал, бүтээгдэхүүн
 14. Шохой, гөлтгөнө
 15. Резин, түүгээр хийсэн эдлэл
 16. Каучук, түүгээр хийсэн эдлэл
 17. Эмчилгээ, оношилгооны аппарат, багаж хэрэгсэл
 18. Үр тогтоохгүй эмнэлгийн хэрэгсэл
 19. Зүү, тариур
 20. Шүдний болон мэс заслын зориулалт бүхий багаж хэрэгсэл, аппарат, материал, түүхий эд
 21. Хиймэл эрхтэний төрөл бүрийн материал, түүхий эд
 22. Ган хийц, эдэлхүүн
 23. Ширэм, ширмэн хийц, эдэлхүүн
 24. Өнгөт болон ховор металл, түүгээр хийсэн бүтээгдэхүүн
 25. Гал түймрийн техник хэрэгсэл
 26. Цөмийн энергийн технологи, хөдөлгүүр, машин, цацраг идэвхит бодис, изотопын багаж, үүнд олбогдох багаж, тоног төхөөрөмж, хамгаалалтын тусгай хэрэгсэл
 27. Шатамхай, дэгдэмхий бодис, хий
 28. Керамик, түүгээр хийсэн эдлэл
 29. Хараа  зүйн техник хэрэгсэл
 30. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн агрегат, эд анги, холбогдох аппарат, багаж хэрэгсэл
 31. Эрчим хүч, геологи, уул уурхайн болон геодезийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, шалгах, хянах зориулалтын зэрэг бусад суурь машин, түүний эд анги, багаж хэрэгсэл, холбогдох тоноглол
 32. Төрөл бүрийн зориулалттай өргөх, тээвэрлэх машины тоног төхөөрөмж, эд анги, бэхэлгээ, холболтын материал
 33. Цахилгаан, уур, даралтаар ажиллах төрөл бүрийн зориулалт бүхий тогоо, машин техник, тэдгээрийн тоног төхөөрөмж болон шаардагдах сэлбэг, тоноглол
 34. Мод, металл, резин, каучук боловсруулах, зүсэх, зорох, хөрөөдөх зэрэг зориулалтын машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, жолоодлогын аппарат, тохируулах бусад хэрэгсэл
 35. Ахуйн төрөл бүрийн багаж хэрэгсэл
 36. Хэмжих, шалгах, сорих, турших, хянах төрөл бүрийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги
 37. Төрөл бүрийн машин механизм, үйлдвэрлэлийн технологийн тоноглол
 38. Төрөл бүрийн гагнуур, түүний багаж хэрэгсэл, материал
 39. Бэхэлгээ, холбоос, түгжээс, даацын эд анги, материал
 40. Хөдөө аж ахуй, ой, замын зориулалт бүхий төрөл бүрийн  машин механизм, тэдгээрийн агрегат, эд анги, сэлбэг, тоноглол
 41. Цаг, түүний эд анги
 42. Барилга, зам, гүүрийн барилга засварын ажилд хэрэглэгдэх машин механизм, тэдгээрийн агрегат, эд анги, сэлбэг, тоноглол, бусад хэрэгсэл
 43. Хүнд, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж, аппарат
 44. Замын хөдөлгөөн зохицуулалтын таних тэмдэг
 45. Шуудан, цахилгаан холбооны зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
 46. Барилга, байгууламжийн болон бусад объектын найдваршил, бөх бат, удаан эдэлгээ шаардах хэсэгт хэрэглэгдэх төмөр, бетон, керамик, мод, бусад материалаар хийсэн хийц, бүтэц
 47. Нисдэг аппарат, түүний эд анги
 48. Агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, үүний дотор хөлөг онгоц, завь,  хөвөгч хэрэгсэл, тэдгээрийн эд анги
 49. Ерөнхий машин үйлдвэрлэлийн хэрэглээний бүтээгдэхүүн
 50. Кино болон гэрэл зургийн зориулалттай хэрэгсэл
 51. Зүтгүүр, трамвай, троллейбус, хөдлөх бүрэлдэхүүн, түүний агрегат, эд анги, тоног төхөөрөмж, сэлбэг, тоноглол
 52. Төрөл бүрийн зориулалтын цаас, хатуулаг цаас /картон/
 53. Радио болон цахилгаан техник, холбооны хэрэгсэл, холбогдох материал
 54. Ахуйн болон техникийн зориулалттай шил, шилэн эдлэл
 55. Ахуйн, цахилгааны болон барилгын зориулалттай шаазан, вааран эдлэл
 56. Лабораторийн зориулалттай аппарат, хэрэгсэл, бусад шаардлагатай материал, урвалж
 57. Төрөл бүрийн зориулалт бүхий гутал, ботинк
 58. Хивс, хивсэнцэр болон бусад дэвсгэр
 59. Төрөл бүрийн шүхэр, халхавч, таяг, тулуур
 60. Ор, дэрний хэрэглэл
 61. Хувцас, түүний төрөл бүрийн материал
 62. Гэр ахуйн, сургууль, цэцэрлэгийн, конторын, амралт, сувилал, зочид буудал, олон нийтийн бусад үйлчилгээний зориулалттай тавилга
 63. Эсгий, нэхээсгүй материал, тусгай зориулалтын ээрмэл, олс, дээс, тэдгээрээр хийсэн гэр ахуйн зүйл
 64. Хүнсний болон ахуйн зориулалттай цахилгаан хэрэгсэл
 65. Хүнсний болон ахуйн зориулалттай, янз бүрийн материалаар хийсэн төрөл бүрийн сав суулга, аяга, таваг, халбага, сэрээ, хутга
 66. Гэр ахуйн зориулалттай багаж хэрэгсэл, материал
 67. Галд тэсвэртэй материал
 68. Төрөл бүрийн тэжээл
 69. Тэжээлийн төрөл бүрийн ургамал, ногооны үр
 70. Үр, тариа, төрөл бүрийн хүнсний ногоо
71. Төрөл бүрийн бордоо
72. Үйс, үйсэн эдлэл
73. Суулгац
74. Нүүрс, кокс, бусад эрдэс, тэсрэх бодис, бүтээгдэхүүн, шахагч бэлдмэл
75. Төрөл бүрийн хүдэр, шаарга ба үнсний цацраг идэвхжлийн хэмжээ
76. Төрөл бүрийн баяжмал бүтээгдэхүүн
77. Нефть, түүгээр хийсэн бүтээгдэхүүн
78. Бүх төрлийн анхдагч болон хоёрдогч түүхий эд
79. Давс
80. Хүдэр
81. Элс
82. Цемент
83. Ханын материал /бүх төрлийн тоосго, хүрмэн, бетон, хөнгөн бетон болон үнсэн блок г.м/
84. Барилгын зориулалттай холбогч, дүүргэгч бусад материал, түүхий эд
85. Бетон, түүгээр хийсэн хийц, эдлэл
86. Дулаан, цахилгаан тусгаарлагч материал, түүхий эд
87. Барилга, байгууламжийн зориулалттай чулуу, гипс, гөлтгөнө, шил, вааран эдлэл, тэдгээртэй төсөөтэй бүтээгдэхүүн
88. Барилгын зориулалттай дулаан тусгаарлах материал
89. Барилгын дээврийн материал
90. Ахуйн болон техникийн зориулалттай хуванцар эдлэл
91. Тусгай зориулалтын болон унадаг дугуй
92. Буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэдгээрийн эд анги, сэлбэг, тоног хэрэгсэл
93. Хүүхдэд зориулсан тоног төхөөрөмж, хэрэгсэл
94. Хүүхдийн бүх төрлийн тоглоом, наадгай
95. Хөдөлмөрийн чадваргүй /тахир дутуу/ хүмүүст зориулсан багаж хэрэгсэл
96. Спорт, биеийн тамирын хэрэгсэл, төхөөрөмж
97. Сүлжмэл, нэхмэл хувцас, тэдгээрийн материал
98. Дуу шуугиан, доргио намжаах материал, техник, хэрэгсэл
99. Машин, техникийн зориулалттай төрөл бүрийн дугуй
                100. Нийлэг эдлэл, материал
101. Рашаан, ундны болон ахуйн ус, түүнчлэн бохир ус цэвэрлэх, халдваргүйжүүлэх, төмөргүйжүүлэх зэрэг усны чанар сайжруулахад хэрэглэгдэх тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, материал
Дөрөв. Дараахь төрлийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага
1.     Зочид буудал, аялал жуулчлалын бааз, ангийн отог, ресторан, бар
2. Оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, нөхөн сэргэлтийн үйлчилгээ
3. Боловсрол
4. Банк
5. Нийтийн тээврийн /авто, агаар, төмөр зам, усан тээврийн/ үйлчилгээ
6. Даатгал
7. Шуудан, холбоо
8. Олон нийтийн мэдээлэл
9. Худалдаа
10. Нийтийн хоол
11. Санхүү
12. Номын сан
----оОо----