A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 100 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД ЗААВАЛ ХАМРАГДАХ ИМПОРТ, ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ
Барааны бүлэг               /"БТКУС"-ийн кодын дагуу/
 ___________________________________________________________________________
 Бүлгийн :                   Барааны бичиглэл
 код     :
 ----------------------------------------------------------------------------------------------------------------------------
               1. Экспорт, импортын бараа
 01          Мал, амьтан
 02          Мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн
 03          Загас ба усны сээр нуруугүй амьтад
 04          Сүү, цагаан идээ, шувууны өндөг, зөгийн цэвэр бал
 05          Өлөн гэдэс, эвэр, туурай, яс, ясны гурил
 07          Хүнсний ногоо, хүнсний ургамал
 10          Үр тариа
 11          Гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүн
 12       Тослог үр жимс ба бусад үр жимс, үйлдвэрлэлийн буюу эмчилгээний зориулалттай ургамал
 15          Мал, амьтны гаралтай өөх, тос
 16          Махан бүтээгдэхүүн
 17          Саахар, саахран бүтээгдэхүүн
 18          Какао, какаогийн бэлдэц
 19          Хүүхдийн хоол тэжээл, будаа, гурил, цардуул ба сүүний бэлдмэл
 20          Ногоо, жимс, самар буюу ургамлын эд хэсгийн бэлдмэл
 21          Кофе цай, халуун ногоо болон эдгээр дээр тулгуурлан бэлтгэсэн ханд, концентрат
 22          Ундаа, спирт, архи, дарс, пиво
 23          Мал, амьтны тэжээл
 24          Тамхи, тамхийг орлох бүтээгдэхүүн
 25          Эрдэс бүтээгдэхүүн
 26          Хүдрийн баяжмал
 27          Эрдэс түлш, нефть ба нефть бүтээгдэхүүн
 28          Органик биш химийн бүтээгдэхүүн, радио идэвхит элемент
 29          Органик химийн нэгдлүүд
 30          Эмийн зүйлс
 31          Бордоо
 32          Будаг, лак
 33          Эфирийн тос ба давирхай, үнэрт эссенци, үнэртэн, гоо сайхан, ариун цэврийн бэлдмэл
 34          Саван, угаалгын нунтаг, түрхлэг, тосолгооны материал
 35          Энзимүүд
 36          Тэсрэх бодис
 40          Каучук, каучукан эдлэл
 41          Арьс ширэн түүхий эд, боловсруулсан арьс шир
 42          Арьс ширэн эдлэл, хувцас
 43          Үслэг арьс ба хиймэл үслэг арьс, тэдгээрээр хийсэн эдлэл
 44          Мод, модон эдлэл
 51          Ноос, ноолуур, үс хялгас
 57          Хивс болон нэхмэл дэвсгэрийн зүйлс
 61          Сүлжмэл дотуур хувцас
 62          Оёмол дотуур хувцас
 68          Цемент, барилгын болон замын зориулалттай хавтан, тоосго
 69          Керамик эдлэл
 73          Шахсан буюу шингэрүүлсэн хий хадгалах төмөр болон ган торх
 84    Уурын тогоо, дотоод шаталтын дөт хөдөлгүүр, хөргөх, хөлдөөх төхөөрөмжүүд, бүх зориулалтын жин, туухай
 85          Ахуйн цахилгаан хэрэгсэл, төхөөрөмж, тэдгээрийн эд анги
 87          Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, трамвайнаас бусад авто тээврийн хэрэгсэл
 90          Хий, шингэн болон цахилгааны гүйдлийн нарийн хэмжүүр, түгээмэл хэмжилтийн бусад хэмжих хэрэгсэл
 93          Ангийн болон спортын буу
 95          Хүүхдийн дугуй болон цахилгаан, автомат ажиллагаатай тоглоом, хялбар шатах резин ба пластмасс тоглоом
 -----------------------------------------------------------------------------------------------------------------------------
     Тайлбар: Энэ жагсаалтад барааг бүлгээр нь нэрлэсэн болно. Тухайн бүлэгт
 хамаарах тодорхой нэрийн бүтээгдэхүүнийг "Барааг тодорхойлох, кодлох
 уялдуулсан систем"-ийн кодын дагуу тодотгон хэрэглэнэ.
---оОо---