A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ ЭКСПОРТ, ИМПОРТЫН БАРААГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ШАЛГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 100 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт
 
Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ ЭКСПОРТ, ИМПОРТЫН БАРААГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ШАЛГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
 1. Энэхүү журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Стандартчилал чанарын баталгаажуулалтын болон эрүүл мэнд, хүнсний тухай хуулиудад нийцүүлэн харилцан нийлүүлж байгаа барааны чанарыг баталгаажуулах, сорилтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар гадаад орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколыг хэрэгжүүлж экспорт, импортын барааны чанарыг шалгаж хэрэглээний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэнэ.
 2. Гадаад худалдаа эрхлэн явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд чанарын баталгаажуулалтад хамрагдах барааг экспортлох, импортлох үйл ажиллагааг явуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 3. Экспорт, импортын бараанд чанарын баталгаажуулалт хийж чанарын гэрчилгээ болон дотоодын зах зээлд худалдах зөвшөөрөл олгохтой холбогдсон ажлыг зохицуулан зохион байгуулах гүйцэтгэлд нь төрийн хяналт тавих үүргийг улсын хэмжээнд Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв, орон нутагт нийслэл, аймгийн стандартчилал, хэмжил зүйн төв гүйцэтгэнэ.
 4. Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв нь экспорт, импортын бараанд чанарын баталгаажуулалт хийхтэй холбогдсон дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
     а/ Засгийн газраас баталсан чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах экспорт, импортын бүтээгдэхүүний жагсаалт /цаашид жагсаалт гэнэ/-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг "Барааг тодорхой нэр төрлөөр тодорхойлох, кодлох, уялдуулсан систем"-ийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж батлуулах;
     б/ чанар, стандарт, хэмжил зүй, эрүүл ахуй, халдвар, нян судлал, мал эмнэлэг, ариун цэвэр, ургамал хорио цээрийн зэрэг мэргэжлийн хяналтын албад болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын сорилтын лабораториуд зохих түвшинд шинжилгээ хийж дүнг үнэн зөв гаргаж чадах чиглэлийг нь зохих журмын дагуу шалган тогтоож итгэмжлэл хүлээлгэн /тийнхүү итгэмжлэл хүлээлгэн лабораторийг цаашид итгэмжлэгдсэн лаборатори гэнэ/ чанарын баталгаажуулалтын сорилт хийх эрх олгож, тэдэнтэй гэрээ байгуулж ажиллуулах;
     в/тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн /эм, биобэлдмэл, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн зэрэг/-д чанарын баталгаажуулалт хийх чадвар бүхий итгэмжлэгдсэн лабораторитой мэргэжлийн байгууллагуудад экспортын бүтээгдэхүүнд чанарын гэрчилгээ олгох болон импортын бүтээгдэхүүнийг худалдах зөвшөөрөл өгөх эрх олгож, гэрээ байгуулан гүйцэтгүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
     г/чанарын гэрчилгээтэйгээр харилцан нийлүүлэхээр гадаад орнуудтай тохиролцсон барааны жагсаалт, чанарын гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага, итгэмжлэгдсэн лабораторийн жагсаалт, чанарын баталгаажуулалтын баримт бичгийн болон барааны тэмдгийн загвар, тэдгээрт гарсан өөрчлөлт, энэхүү журмын хэрэгжилтийн тухай тодорхой мэдээллийг Улсын гаалийн ерөнхий газар, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төвд тухай бүр өгч байхаас гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлж байх;
     д/шаардлагатай гэж үзсэн хилийн боомт, гүний гаалийн газарт энэхүү журмыг хэрэгжүүлэх зорилгоор чанарын баталгаажуулалтын албыг байгуулан ажиллуулах.
                5. Улсын гаалийн ерөнхий газар, хилийн боомтын болон гүний гаалийн хяналтын байгууллага /цаашид гаалийн байгууллага гэнэ/ нь чанарын баталгаажуулалтад дараахь эрх, үүрэгтэйгээр оролцоно:
     а/жагсаалтад орсон экспортын барааг стандартчилал, хэмжил зүйн төв болон эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээгүйгээр улсын хилээр гаргахгүй байх;
     б/жагсаалтад орсон импортын барааг худалдан борлуулах зөвшөөрөлгүйгээр хүлээн авагчид нь олгохгүй байх;
      в/Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төвтэй хамтран гаргасан журмын дагуу чанарын баталгаажуулалтын үзлэг шалгалт хийх;
     г/ чанарын баталгаажуулалтын ажил эрхэлсэн ажилтны тогтоосон экспорт, импортын барааны тоо, чанарын байдлыг үндэслэн гаалийн татварыг зохих тарифын дагуу ногдуулах.
6. Хилийн боомт болон гүний гаалийн байгууллагад чанарын баталгаажуулалт хийж байгаа чанарын баталгаажуулалтыг гүйцэтгэх эрх бүхий байгууллагын ажилтан дараахь үүрэг хүлээнэ:
     а/ хил нэвтрэх бараа нь чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах импорт, экспортын бүтээгдэхүүний жагсаалтад орсон байвал түүний чанар, хэрэглээний аюулгүй байдал болон чанарын гэрчилгээнд үзлэг шалгалт хийх;
     б/барааны тоо, чанар, хэрэглээний аюулгүй байдлын үзүүлэлтэд болон чанарын гэрчилгээнд ямар нэгэн зөрчил илрээгүй, чанарын баталгаажуулалтыг дахин явуулахад тэнцсэн экспортын барааг хилээр гаргаж, импортын барааг худалдах зөвшөөрөл олгох;
     в/үзлэг шалгалтаар чанарын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, засварласан зэрэг зөрчил илэрсэн бол энэхүү журмын шаардлага хангаагүй барааг гаалийн баталгаат агуулахад шилжүүлэх;
     г/гаалийн баталгаат агуулахад байгаа бараанд эрх бүхий байгууллагаар чанарын баталгаажуулалт хийлгүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
     д/үзлэг шалгалтаар илэрсэн зөрчил нь чанарын баталгаажуулалтыг дахин хийх үед нотлогдвол энэ талаар дүгнэлтийг албан ёсоор гарган холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад өгөхөөс гадна чанарын зөрчилтэй бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах буюу устгах тухай асуудлыг мэргэжлийн хяналтын албадтай хамтран шийдвэрлэх.
7. Чанарын баталгаажуулалтын ажилтан дүгнэлт бичих хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж болно.
8. Чанарын гэрчилгээ олгох, чанарын баталгаажуулалт хийхтэй холбогдон гарах зардлыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хариуцна.
9. Экспорт, импортын бараанд олгосон чанарын гэрчилгээний нэг хувийг уг барааг ачсан тээврийн хэрэгслийн ачаа тээвэрлэсэн тухай баримт бичигт хавсаргасан байна. Энэхүү гэрчилгээнд мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эрх бүхий байгууллагаас хийсэн мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээний бичгийг хавсаргасан байна.
                10. Чанарын баталгаажуулалтын ажилтны албан ёсоор гаргасан дүгнэлт нь эскпорт, импортын барааны тоо, чанарын талаар гарсан маргааныг шийдвэрлэх үндсэн  баримт болно.
 Хоёр. Экспортын барааны чанарын баталгаажуулалт
1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь жагсаалтад орсон барааг экспортлохдоо чанарын баталгаажуулалтад заавал хамруулсан байх үүрэгтэй.
2. Аж ахуйн нэгж, байгууллага жагсаалтад орсон бараанд чанарын гэрчилгээ авахын тулд хилээр гаргахаас 10-аас доошгүй хоногийн өмнө дараахь материалыг бүрдүүлэн Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв буюу түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллагад хүсэлт гаргана. Үүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
     -байгуулсан гэрээ хэлэлцээрийн хуулбар;
     -хилийн боомт, хилээр гарах хугацаа, тээврийн хэрэгслийн тухай мэдүүлэг;
     -экспортын зориулалттай бараа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүнийхээ чанарыг байнга дээшлүүлэх, тогтвортой байлгах талаар олон улсын хэмжээнд тогтсон нийтлэг арга зүй, зарчим, олон улсын стандарт /ИСО 9000 цуврал стандарт/-ыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэргэжлийн холбогдох байгууллагаас гаргасан үнэлэлт дүгнэлт;
   -заавал мөрдөх улсын стандарт хэрхэн хангаж байгаа /ялангуяа түүхий эдийг стандартад заасны дагуу ангилан ялгаж зэрэглэж дугаарласан, савлаж боосон байдал гэх мэт/ байдал.
3. Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв буюу түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллага нь чанарын гэрчилгээ авах тухай аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч, шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална:
     а/түргэн гэмтэж муудах бараанд 3 хоногийн дотор, бусад бараанд 5 хоногт багтаан чанарын баталгаажуулалтын ажилтанг газар дээр нь очуулж шалгалт хийлгэх бөгөөд сорилт хийлгэх шаардлагатай гэж үзвэл хяналтын сорьцыг зохих журмын дагуу авч, шинжлэх шаардлагатай үзүүлэлтийн дагуу холбогдох итгэмжлэгдсэн лабораториудад протоколын хамт хүргүүлэх;
     б/сорилт шинжилгээ шаардахгүй бараанд мэргэжлийн хүнээр газар дээр нь үзлэг шалгалт хийлгүүлж, чанарын гэрчилгээ олгох;
     в/баталгаажуулалтад хамтрагдсан барааг эцсийн шийдвэр гарч ачуулах хүртэл битүүмжлэх.
4. Итгэмжлэгдсэн лаборатори нь хүлээн авсан сорьц шинжилгээ хийх цаг хугацаанаас хамааруулан 3-10 хоногт багтаан сорилт, шинжилгээ хийж гарсан дүнг энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу бичиж албан ёсны хариуг дээж өгсөн байгууллагад хүргэнэ.
 5. Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын болон чанарын баталгаажуулалтын дүн нь зохих стандарт, норматив- техникийн баримт бичиг, гэрээ, хэлэлцээрт заасан чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаж байвал Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв буюу түүнээс чнарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллага энэхүү журмын 2 дугаар хавсралтад харуулсан загвар бүхий чанарын гэрчилгээг экспортлогчид өгнө.
6.Чанарын гэрчилгээ нь зөвхөн экспортлохоор бэлэн болсон, чанарын баталгаажуулалтатад хамрагдсан тухайн нэр төрөл, тоо хэмжээ бүхий бараанд хамаарах бөгөөд чанарын гэрчилгээнд заасан хугацааны дотор хүчин төгөлдөр байна.
Гурав. Импортын барааны чанарын баталгаажуулалт
1. Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв нь гадаад орны холбогдох байгууллагатай импортын барааны чанарын баталгаажуулалтын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулахдаа чанарын баталгаажуулалтад хамрагдах барааны нэр төрөл, холбогдох стандарт, норматив техникийн баримт бичиг, Олон улсын хүнсний хууль зүйн комиссоос баталсан стандарт, чанарын гэрчилгээ, сорилтын дүнгийн маягт, тохирлын тэмдэг, загвар, итгэмжлэгдсэн лаборатори, чанарын баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллагын талаар харилцан тохиролцож тусгасан байвал зохино.
  2. Аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн худалдааны нөхцөлд энэхүү журмын гурвын нэг дэхь хэсэгт заасныг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байна.
  3. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд жагсаалтад орсон импортын бараанд энэхүү журмын гурвын 2 дахь хэсэгт заасны дагуу болон тухайн экспортлогч орны чанарын баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ /тохирлын гэрчилгээ, хяналтын гэрчилгээ/, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнг заавал авсан байна.
  4. Импортын барааг хил, гүний гаальд ирмэгц чанарын баталгаажуулалтын байгууллагын ажилтан энэхүү журмын нэгийн 6 дахь хэсэгт заасны дагуу чанарын баталгаажуулалтын шалгалт хийнэ. Чанарын баталгаажуулалтад тэнцсэн импортын барааны хувьд энэ журмын 3 дугаар хавсралтад үзүүлсэн загвар бүхий "худалдах зөвшөөрөл"-ийн бичгийг импортлогчид олгоно.
5. Чанарын баталгаажуулалтад хийх эрх бүхий байгууллага нь чанар, хэрэглээний аюулгүй байдлын шаардлага хангаагүй болон чанарын гэрчилгээ нь зөрчилтэй импортын барааг гаалийн баталгаат агуулахад буюу зохих шаардлага хангасан импортлогчийн өөрийн нь агуулахад хадгалуулж чанарын баталгаажуулалт хийх бөгөөд түүний дүгнэлт гаргах хүртэл хугацаанд бараа борлуулахыг түр зогсооно.
6. Чанарын баталгаажуулалт хийсэн байгууллага нь чанарын баталгаажуулалтад тэнцээгүй импортын барааг хэрхэн ашиглах буюу устгах талаар холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэр гаргаж цаг тухайд нь олон нийтэд дэлгэрэнгүй зарлан мэдээлж байна.
7. Олгосон худалдах зөвшөөрөл нь зөвхөн чанарын баталгаажуулалтад хамтрагдсан бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээнд хамаарах бөгөөд түүнд заасан хугацааны дотор хүчин төгөлдөр байна.
8. Чанарын баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллагаас худалдах зөвшөөрөл аваагүй импортын барааг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд аливаа хэлбэрээр худалдан борлуулахыг хориглоно.
9. Хилийн боомтын болон гүний гаалийн газарт баталгаажуулалтын алба, албан тушаалтан байхгүй бол чанарын баталгаажуулалтын тухай шуурхай мэдээллийг нийслэл, аймгийн стандартчилал, хэмжил зүйн төвд хүргүүлнэ.
Дөрөв. Экспорт, импортын барааны чанарын төрийн хяналт
1. Экспорт, импортын барааны чанарын талаархи энэхүү журмын биелэлтэд стандарт, чанарын улсын байцаагчид төрийн хяналт тавина.
 2. Экспорт, импортын барааны чанарт стандарт, чанарын улсын байцаагчдаас тавих төрийн хяналтад дараах зүйлийг хамруулна:
     а/худалдааны цэгүүдэд борлуулж байгаа импортын бараа нь чанарын баталгаажуулалтад хамрагдсан эсэх, хүчин төгөлдөр худалдах зөвшөөрөлтэй эсэхийг магадлах;
     б/жагсаалтад орсон боловч худалдах зөвшөөрөл аваагүй импортын бараанаас дээж авч, протокол үйлдэн итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлж түүний дүн гарч, худалдах зөвшөөрөл авах хүртэл уг барааг борлуулахыг хориглож битүүмжлэх;
     в/шаардлагатай гэж үзсэн тохиолдолд худалдах зөвшөөрөл нь хүчин төгөлдөр барааны нэр төрөл, чанарын үзүүлэлтийг итгэмжлэгдсэн лабораторийн тусламжтайгаар дахин шалгуулах;
     г/экспортын бараанд чанарын гэрчилгээ, импортын бараанд худалдах зөвшөөрлийг зохих журмын дагуу өгч байгаа байдлыг шалгаж, илэрсэн дутагдлыг арилгах талаар санал боловсруулж холбогдох удирдлага, байгууллагад танилцуулах;
     д/стандартчилал чанарын баталгаажуулалтын тухай болон бусад хууль тогтоомжийн экспорт, импортын барааны чанартай холбогдсон заалтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авах.
3. Стандарт, чанарын улсын байцаагчид экспорт, импортын барааны чанарын хяналтаар илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргуулахгүй байх талаар холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн дагуу хариуцлага хүлээлгэж, зохих арга хэмжээ авна.
 4. Импорт, экспортын барааны чанарын хяналтыг сонирхогч олон нийтийн байгууллага өөрийн зардлаар мэргэжлийн хяналтын албадтай хамтран шалгалт явуулж санал, дүгнэлтээ Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв буюу орон нутгийн эрх бүхий стандартчилал, хэмжил зүйн төвд  мэдэгдэж болно.
Чанарын баталгаажуулалтад хамрагдах экспорт, импортын
барааг хилээр нэвтрүүлэх, шалгах журмын 1 дүгээр хавсралт
 
ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН
 
 19  .. оны .. сарын                                Улаанбаатар
 ...-ны  өдөр                    N ...                  хот
 
     1. Улсын экспертиз лабораторийн нэр ...............................
 ......................................................... ...............
 ......................................................... ...............
     2. Дээжийг ирүүлсэн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагын нэр ба
 протоколын дугаар...................................................
 ......................................................... ............
     3. Магадлан шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүний нэр төрөл
 .........................................................
 ..................
 .........................................................
 ..................
     4. Тоо хэмжээ................................................... ....
 ......................................................... .............
 ......................................................... ..............
     5. Шинжилгээ хийсэн хугацаа /он, сар, өдөр/
 .........................................................
 ..................
 .........................................................
 ..................
 .........................................................
 ..................
     6. УСТ-ын дугаар .....................................................
 .........................................................
 ..................
     7. Стандарт техникийн нөхцөлд заасан шинжлэгдвэл зохих бүх үзүүлэлтийн
 тоо ......................................................... ............
 
     8 Шинжилсэн үзүүлэлтийн тоо
 .........................................................
 ..................
 .........................................................
 ..................
 ......................................................... .................
 
 
ШИНЖИЛСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХҮСНЭГТЭЭР ХАРУУЛБАЛ
 
 --------------------------------------------------------- -----------------
 N :     Үзүүлэлтийн нэр, хэмжих нэгж     : Стандартад зааснаар
   :                                      :-------- -----------------------
   :                                      :Байвал  : Байгаа    : Зөрүү
   :                                      : зохих  : нь       :
 ---------------------------------------------------------
 ------------------
 
 
        Дүгнэлт..................................................
 ..................
 .........................................................
 ..................
 .........................................................
 ..................
 .........................................................
 ..................
                 Ахлах инженер..................................
                 Сорилт инженер-химич...........................
                 Лаборант ......................................
 
                                         Инпортын баталгаажуулалтад
                              хамрагдах экспорт, импортын барааг
                           хилээр нэвтрүүлэх, шалгах журмын 3
                        дугаар хавсралт
 
ҮНДЭСНИЙ СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВ
 
БАРААГ ХУДАЛДАХ ЗӨВШӨӨРӨЛ
                             N____________
 _________________________________________________________ _______________
             /аж ахуйн нэгж, байгууллагын нэр/
 -ийн_____________улсаас__________________________________ ________________
                         /чанарын баталгаа, холбогдох стандарт, баримт
                             бичгийн нэр, дугаар/
 -тайгаар 19__ оны __ дугаар сарын __-нд оруулж ирсэн_____________________
 _________________________________________________________ ________________
 _________________________________________________________ ________________
             /барааны нэр, тоо хэмжээ, хэмжих нэгж/
 нь холбогдох стандарт, баримт бичигт заагдсан чанарын шаардлагыг хангаж
 байгаа тул худалдахыг зөвшөөрөв.
 
     Энэхүү зөвшөөрөл нь 19__ оны __ дугаар сарын __ өдөр хүртэл хүчинтэй.
 
 
                            ______________________________________________
                             /Чанарын баталгаажуулалтын байгууллага, албан
                                         тушаалтны нэр/
     ТЭМДЭГ
                            _______________________________________________
                                         /гарын үсэг/