A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - САНГИЙН ЯАМНААС СУМЫН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД СУМЫН ХӨГЖЛИЙН САНГААР ДАМЖУУЛАН ОЛГОХ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Бүлэг: 1979
/Засгийн газрын 2001 оны 157 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
 
САНГИЙН ЯАМНААС СУМЫН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД  СУМЫН ХӨГЖЛИЙН САНГААР ДАМЖУУЛАН ОЛГОХ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
 
19.. оны .. дугаар                                                Дугаар                                  Улаанбаатар хот               
сарын -ны өдөр
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсын Засгийн газрын 19.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн ..... тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Сум /аймгийн төвийн сумаас бусад/-ын хөгжлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу сумандаа жижиг, дунд үйлдвэр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөтгөх чиглэлээр тодорхой төсөл боловсруулсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж тухайн төсөлд зориулан сумын хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгоход энэхүү гэрээг мөрдөнө.
1.2.Нэг талаас зээлдэгч гэж нэрлэгдэх ..............аймгийн......................сумын........................... ........................................................................... ........................................................................... ........................................................................... ........................................................................... /иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, регистрийн дугаар/ нөгөө талаас зээлдүүлэгч гэж нэрлэгдэх Сангийн яамнаас олгох ........................../тоогоор, үсгээр/ төгрөгийн зээлийн харилцаанд энэхүү гэрээг баримтална.
  Хоёр. Зээлдэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
2.1. Сангийн яамнаас олгох.......................................... /тоогоор, үсгээр/ төгрөгийн зээлийг "Сум /аймгийн төвийн сумаас бусад/-ын хөгжлийн сан байгуулах, зарцуулах журам"-ын 3.1-д заасан зориулалтаар ........................................................................... .............................................................зарцуулна.
2.2. Зээлийн үндсэн өрийг.... оны .. дугаар сард багтаан төлж дуусгана. Үүнд: ....оны ..дугаар сард..........мянган төгрөг ....оны ..дугаар сард..........мянган төгрөг ....оны ..дугаар сард..........мянган төгрөг ....оны ..дугаар сард..........мянган төгрөг ...оны .. дугаар сард......... мянган төгрөг
2.3. Зээлийн үндсэн хүүг сарын .... хувиар тооцож сар бүр сумын хөгжлийн сандаа төлнө.
2.4. Зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй зээлд үндсэн хүүгээс гадна сарын ... хувийн нэмэгдэл хүү төлнө.
 2.5. Хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн төлбөрийг зээлдэгчийн Монголбанк болон арилжааны банкин дахь өөрийн харилцахын бүх төрлийн данснаас хасалт хийх журмаар төлүүлэхийг зөвшөөрнө.
  Гурав. Зээлдүүлэгч Сангийн яамны хүлээх үүрэг
 3.1. Сумын хөгжлийн сангаас зээл авах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төслийг Сангийн яам хянан үзэж, Сум /аймгийн төвийн сумаас бусад/-ын хөгжлийн сан байгуулах, зарцуулах журам"-ын 3.3-д заасан зээл олгох зарчмыг хангасан төсөлд зориулан ......мянган төгрөгийн зээлийг сарын ....хувийн хүүтэйгээр доорхи хуваарийн дагуу олгоно. Үүнд: ....оны.. дугар сард.... мянган төгрөг ....оны.. дугаар сард... мянган төгрөг ....оны.. дугаар сард... мянган төгрөг ....оны.. дугаар сард... мянган төгрөг ....оны.. дугаар сард... мянган төгрөг ....оны.. дугаар сард... мянган төгрөг ....оны.. дугаар сард... мянган төгрөг
3.2.Зээлийг зээл авагч иргэд, аж ахуйнй нэгж, байгууллагын харьяалагдаж байгаа тухайн сумын хөгжлийн сангийн дансанд шилжүүлж өгнө.
 3.3. Авсан зээл, түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас маргах журмаар төлүүлэх бөгөөд хэрвээ харилцан дансандаа мөнгөгүй байвал зээл авахаар баталгаа гаргасан хөрөнгийг хураан авч, зохих журмын дагуу борлуулан төсөвт оруулж, авсан зээлийг төлүүлэх арга хэмжээ авна.
3.4. Зээл, хүүгийн төлөлтөд шууд болон аймгийн Засаг даргын Тамгын газраар дамжуулан хяналт тавина.
3.5. Сангийн яамнаас авч ашигласан зээл, түүний хүүг хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр төлж чадахгүй тохиолдолд зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг барагдуулах арга хэмжээг тухайн аймаг, сумын Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлнэ.
  Дөрөв. Маргааныг шийдвэрлэх
4.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
4.2. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг оролцогч талуудын төлөөлөгчид харилцан зөвшөөрснөөр шийдвэрлэнэ.
4.3. Энэхүү зээлтэй холбогдсон аливаа маргаантай асуудлыг хоёр тал харилцан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд ийм журмаар шийдвэрлэх боломжгүй асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.
  Тав. Хариуцлага
Тус сумын Засаг дарга...............овогтой.................. миний бие энэхүү гэрээнд заасан төсөл хэрэгжиж, олгогдсон зээлийн хөрөнгө хугацаандаа бүрэн эргэж төлөгдөх болно гэдгийг баталж байна. ........................................................................... ........................................................................... /гарын үсэг, тамга, тэмдэг/
                                                ....оны ...сарын ....ны өдөр
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: ЗЭЭЛДЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: ............................. /овог нэр, гарын үсэг, тамга,                                                                                                                                              тэмдэг, он, сар, өдөр/
ЗЭЭЛДҮҮЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ .......................... ............................. /овог нэр, гарын үсэг, тамга,       
                                                                                                                            тэмдэг, он, сар, өдөр/
                                                                …………………………………… /овог нэр, гарын үсэг, тамга,                                                  
                                                                                                               тэмдэг,   он, сар, өдөр/ 
-------oOo--------