- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - СУМ, ДҮҮРГИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА /УҮГ/ - НЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Засгийн газрын 1997 оны 251 дүгээр тогтоолын хавсралт
Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
СУМ, ДҮҮРГИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА /УҮГ/ - НЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
1. Сум дүүргийн мал эмнэлэг, үржлийн алба нь /цаашид мал эмнэлэг, үржлийн алба гэх/ мал, амьтны эрүүл мэнд, удмын санг хамгаалах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангуулах талаар төр, засгийн бодлого, орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар мөн.
2. Мал эмнэлэг, үржлийн алба нь үйл ажиллагаандаа Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Төриийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3. Мал эмнэлэг, үржлийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг Захирал удирдана. Захирлыг сум дүүргийн Засаг даргын саналыг харгалзан Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамтай зөвшилцөн Төрийн өмчийн хороо томилох буюу өөрчилнө.
Мал эмнэлэг, үржлийн албаны захирал нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулахын зэрэгцээ сум, дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана. Гэрээнд үйлдвэрлэл, үйлчилгээний тоо хэмжээ, санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг тусгасан байна.
4. Мал эмнэлэг, үржлийн алба нь аж ахуйн нэгжийн гэрчилгээ, харилцах данстай, албаны болон ариун цэврийн үзлэг, шинжилгээний тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, мал эмнэлэг, ариун цэврийн баталгаажуулалт /сертификат/ хэрэглэх эрх эдэлнэ. Уг алба нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлбөртэйгээр үйлчлэн , өөрийгөө санхүүжүүлэх журмаар ажиллана.
5. Мал эмнэлэг, үржлийн алба нь дор дурдсан үүрэгтэй байна:
1/ хууль тогтоомж, стандарт, дүрэм, зааврыг мөрдөн ажиллаж, малын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх , үүлдэр угсаа, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах талаар өгсөн захиалгыг биелүүлэх, эрдэм ажлын үр дүнг нэвтрүүлэх;
2/ мал, амьтны өвчлөл, хорогдлын шалтгааныг илрүүлэх, оношлох, өвчний гаралт, тархалтыг судлах;
3/ халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх болон мал хээлтүүлгэнд зориулсан эм бэлдмэл, үр, үр хөврөлийг оновчтой, үр ашигтай зарцуулах;
4/ мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, хадгалах, борлуулах, тээвэрлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангуулж гэрчилгээ олгох;
5/ жишигт тэнцээгүй болон баталгаажаагүй, ашиг шимийн өөр чиглэлийн хээлтүүлэгчийг цөм, торгон сүрэг ашиглан мал, амьтны удам, угшил, хэвшлийг алдагдуулсан болон мал, амьтны халдварт өвчин илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээ авах;
6/ эрүүл мэндийн байгууллагатай хамтран малаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээг сум, дүүргийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар хэрэгжүүлэх;
7/ мал, амьтны өвчний гаралт, тархалт, малын өвчлөл, хорогдол, цэвэр, эрлийз болон омог, хэвшлийн малын ашиг шимийн мэдээг зааврын дагуу үнэн зөв гаргаж тогтоосон хугацаанд аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албанд хүргүүлэх;
8/ мал үржүүлэгчдийн үйл ажиллагаа, хөрөнгө хүчийг хоршиж, шилмэл хээлтүүлэгч бойжуулах, цөм, торгон сүргийг бүрдүүлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах;
9/ үржлиийн хээлтүүлэгч малыг ашиг шим, үрийн чанараар шалгаруулах, жишгийн шаардлагад нийцүүлэн баталгаажуулах;
10/ мал эмнэлэг, үржлийн ажилд тэргүүний арга технологи, шинжлэх ухааны ололтыг ардын уламжлалт аргатай хослуулан нэвтрүүлэх;
11/ үйлчилгээнд зөвшөөрөгдсөн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бэлдмэл, биотарилга, химийн бодис, урвалж , үр, материал ашиглах;
12/ мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний ач холбогдол, өвчний халдвар, тархах зам, хор хохирлын талаар нийтэд мэдээлж, сурталчлах, тэднийг мал эмнэлэг, үржлийн ажлын анхан шатны мэдэгдэхүүнтэй болоход туслах;
13/ ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн дүнгийн тайлан, санхүүгийн тайлан тэнцлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих шатны байгууллагад тогтоосон хугацаанд гаргаж мэдээлж байх.
6. мал эмнэлэг, үржлийн алба нь дор дурдсан эрх эдэлнэ:
1/ өвчтэй мал, амьтныг хяналтанд авч тусгаарлах, эмчлэх, шаардлагатай бол зохих журмын дагуу нядлуулах, устгуулах, бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлан ялгуулах;
2/ мал эмнэлгийн хорио цээрийн болон цөм, торгон сүргийг сайжруулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, зааврын дагуу хэрэгжүүлэх;
3/ мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төлбөртэй явуулах;
4/ мал эмнэлэг, үржлийн алба нь өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах, хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах, үндсэн зорилгодоо үл харшлах туслах чанарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ бие даан борлуулах;
5/ мал эмнэлэг, үржлийн ажлын чиглэлээр тодорхой санал,, хөтөлбөр, төсөл боловсруулан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжлан шийдвэрлүүлж хэрэгжүүлэх.
7. Мал эмнэлэг, үржлийн албаны эд хөрөнгө нь дараахь зүйлээс бүрдэнэ:
1/ албаны үндсэн ба эргэлтийн хөрөнгө;
2 / өөрийн үйл ажиллагааны орлого;
3 / гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгсөн хандив, зээл, тусламж .
8. Мал эмнэлэг, үржлийн алба нь үндсэн хөрөнгийг зөвхөн Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлтэйгээр данснаас хасч, борлуулж , устгана.
9. Мал эмнэлэг, үржлийн албаны орон тоог Төрийн өмчийн хорооноос тогтоосон нормативыг баримтлан тогтооно.
10. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ үзүүлэх явцад мэргэжлийн алдаа гаргасны улмаас мал, амьтан өвчилж , хохирол гарсан, эсвэл цаг тухайд нь үйлчилгээ үзүүлээгүйгээс учирсан хохирлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ.
----------оОо-----------
Текст томруулах
A
A
A