- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД БОЛДОГ УРЛАГИЙН ИХ НААДАМ,УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭНД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 227 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД БОЛДОГ УРЛАГИЙН ИХ НААДАМ,УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭНД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Энэхүү журмын зорилго нь урлагийн бүтээл, уран бүтээлчдийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж дэлхийн жишигт хүргэх, урлагийн салбарт өндөр амжилт гаргах идэвхи сонирхлыг өрнүүлэх, урлагийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулахад оршино.
2.Урлагийн төрлөөр олон улсын хэмжээнд болдог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн /цаашид их наадам, уралдаан гэх/-д тэргүүн байр /гран при/, нэгдүгээр байр /алтан медаль/, хоёрдугаар байр /мөнгөн медаль/, гуравдугаар байр /хүрэл медаль/-нд шалгарсан уран бүтээлчийг шагнахад энэхүү журмыг баримтална.
3.Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай асуудлыг их наадам, уралдааны албан ёсны тэмдэглэл, онцгой амжилт гаргасан тухай батламж /цом, гэрчилгээ, медаль, үнэмлэх гэх мэт/ болон энэхүү тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэн Гэгээрлийн сайд шийдвэрлэнэ.
4.Мөнгөн шагналд зориулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
5.Их наадам, уралдаанд хамтлагийн тоглолтоор оролцож, онцгой амжилт гаргасан тохиолдолд хамтлагийн гишүүн бүрт энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналын 25 хүртэл хувьтай тэнцэх шагнал олгоно.
6.Бүс нутгийн чанартай /аливаа улсын муж, хот, дүүрэг зэрэг засаг захиргааны нэгжээс зохион байгуулж буй/ олон улсын урлагийн наадам, уралдаан, үзэсгэлэн энэ журамд хамаарагдахгүй.
7.Их наадам, уралдаанд оролцох бэлтгэл хангах зорилгоор уран бүтээлч нь мэргэжлийн багш, зөвлөх, холбогдох байгууллага эсвэл ивээн тэтгэгчтэй хамтран ажилласан бол гэрээ байгуулан энэ журамд заасан мөнгөн шагналыг хуваарилах талаар уг гэрээндээ тусгаж болно.
8.Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад заасан их наадам, уралдааны жагсаалтад ороогүй боловч тэдгээртэй дүйцэхүйц хэмжээний их наадам, уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тохиолдолд уг асуудлыг уран бүтээлчдийн зөвлөлийн дүгнэлт болон Гэгээрлийн сайдын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
9.Олон улсын хэмжээнд болдог дүрслэх урлагийн үзэсгэлэн, ардын урлагийн их наадам, уралдаанд оролцож, онцгой амжилт гаргасан уран бүтээлчдийг урамшуулах асуудлыг тухай бүрт нь байгуулагдах мэргэжлийн уран бүтээлчдийн зөвлөлийн дүгнэлт болон Гэгээрлийн сайдын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
----оОо-----
Текст томруулах
A
A
A