A

A

A

Бүлэг: 1979
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Засгийн газраас олгох мөнгөн шагналын зорилго нь спортод өндөр амжилт гаргах эдийн засгийн сонирхлыг өрнүүлж , Олимп, тивийн наадам, дэлхийн цом, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдын амжилтын үнэлгээг дээшлүүлж, тэдний нийгмийн асуудлыг сайжруулахад оршино.
2. Олимп, тивийн наадам, дэлхийн цом, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан тамирчныг шагнахад энэ журмыг баримтална.
3. Засгийн газраас олгох мөнгөн шагналыг зөвхөн сонирхогчдын тэмцээнд олгоно.
4. Олимп, тивийн наадам, дэлхийн цом, дэлхий тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан тамирчинд мөнгөн шагнал олгох тухай асуудлыг тэмцээний албан ёсны протоколыг үндэслэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
5. Олимп, тивийн наадам, дэлхийн цом, дэлхий тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан тамирчинд олгох мөнгөн шагналд зориулах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
6. Олимп, тивийн наадам, дэлхийн цом, дэлхий тивийн аварга шалгаруулах тэмцээнд багийн тоглолтоор медальт байр эзэлбэл багийн гишүүн тус бүрт мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх шагналыг олгоно.
7. Олимп, тивийн наадам, дэлхийн цом  дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох бэлтгэлийг хангахын тулд тамирчид дасгалжуулагчидтайгаа, тамирчид, дасгалжуулагч нар спорт клубтэйгээ эсхүл  ивээн тэтгэгчтэйгээ хамтран ажиллах гэрээ байгуулж  нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд энэ журамд заасан шагналыг хуваарилах талаар уг гэрээнд тусгасан байна.
8. Тивийн наадам  дэлхийн цом, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчин оролцохтой холбогдон гарах хоол, байр, унааны зардлыг улсын төсвөөс хариуцахгүй.
9. Тивийн наадам , дэлхийн цом, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10- аас доош орны тамирчид оролцсон тохиолдолд тэмцээний албан ёсны протоколыг үндэслэн тамирчдад олгох шагналын хэмжээг 50 хүртэл хувиар багасгаж  болно.
10. Тэмцээн зохион байгуулагчдаас зардлыг дааж  буй тохиолдолд мөнгөн шагналыг олгохгүй бөгөөд тухайн тэмцээнээс мөнгөн шагнал олгосон тохиолдолд шагналыг давхардуулан олгохгүй, харин зөрүүг нь нөхөж олгоно.
------oOo--------