- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД БОЛДОГ УРЛАГИЙН ИХ НААДАМ,УРАЛДААН,ҮЗЭСГЭЛЭНД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 227 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД БОЛДОГ УРЛАГИЙН ИХ НААДАМ,УРАЛДААН,ҮЗЭСГЭЛЭНД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Энэхүү журмын зорилго нь урлагийн бүтээл, уран бүтээлчдийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж дэлхийн жишигт хүргэх, урлагийн салбарт өндөр амжилт гаргах идэвх сонирхлыг өрнүүлэх, урлагийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулахад оршино.
2. Урлагийн төрлөөр олон улсын хэмжээнд болдог их наадам, уралдаан, үзэсгэлэн /цаашид их наадам, уралдаан гэх/-д тэргүүн байр /гран при/, нэгдүгээр байр /алтан медаль/, хоёрдугаар байр /мөнгөн медаль/, гуравдугаар байр /хүрэл медаль/-т шалгарсан уран бүтээлчийг шагнахад энэхүү журмыг баримтална.
3. Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай асуудлыг их наадам, уралдааны албан ёсны тэмдэглэл, онцгой амжилт гаргасан тухай батламж /цом, гэрчилгээ, медаль, диплом, үнэмлэх гэх мэт/ болон энэхүү тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
4. Мөнгөн шагналд зориулах хөрөнгийг төлөвлөн жил бүрийн төсвийн төсөлд тусгуулж Соёл, урлагийн сангаар дамжуулан санхүүжүүлнэ.
5. Мөнгөн шагнал олгоход зориулсан хөрөнгөөс хэмнэгдсэн хэсгийг өөр зүйлд зарцуулахыг хориглоно.
6. Их наадам, уралдаанд хамтлагийн тоглолтоор оролцож, онцгой амжилт гаргасан тохиолдолд хамтлагийн гишүүн бүрт энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналын 25 хүртэл хувьтай тэнцэх шагнал олгоно.
7. Бүс нутгийн чанартай /аливаа улсын муж, дүүрэг зэрэг засаг захиргааны нэгжээс зохион байгуулж буй/ олон улсын урлагийн наадам, уралдаан, үзэсгэлэн энэ журамд хамаарахгүй.
8. Их наадам, уралдаанд оролцох бэлтгэл хангах зорилгоор уран бүтээлч нь мэргэжлийн багш, зөвлөх, холбогдох байгууллага, эсхүл ивээн тэтгэгчтэй хамтран ажилласан бол энэ журамд заасан шагналыг хуваарилах талаар тусган гэрээ байгуулж болно.
--оОо--
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх