- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙН ДҮРЭМ
/1999 оны 197 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт цаашид институт гэх Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, холбогдох бусад байгууллагын захиалгаар төрийн албаны болон аж ахуйн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, түүнчлэн төрийн бодлого, удирдлагын нэн чухал асуудлаар эрдэм шинжилгээ, шуурхай судалгааны ажил эрхлэх үндсэн үүрэг бүхий Засгийн газрын сургалт эрдэм шинжилгээний байгууллага мөн.
2.Институтийн зорилго нь удирдлагын үндэсний чадавхийг дээшлүүлэх, төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах талаар төр, засгийн удирдах дээд байгууллагад туслахад оршино.
3.Институт нь Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, энэ дүрмийг мөрдөж ажиллана.
4.Институтийн үйл ажиллагааг Засгийн газрын сургалт, судалгаа, шинжилгээний байгууллагынх нь хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохицуулна.
5.Институтийн захирлыг Засгийн газар, дэд захирлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр захирал томилно.
6.Захирал институтийн ажлыг удирдаж, үйл ажиллагаатай нь холбогдсон асуудлаар Монгол улсын хууль тогтоомжийн актад нийцүүлэн тушаал гаргаж, түүний биелэлтийг хангуулна.
7.Институт тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Институт билэгдлийн ялгах тэмдэг эмблема-тэй байж болно.
8.Институт нь захиргааны зөвлөлтэй байх бөгөөд түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирал батална.
9.Институт нь эрдмийн зөвлөлтэй байна. Институтийн захирал нь эрдмийн зөвлөлийг удирдаж, зөвлөлийн бүрэлдэхүүн, эрдэмтэн нарийн бичгийн даргыг томилно.
10.Институт нь дараахь журмаар санхүүжигдэнэ:
атөрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, түүнчлэн төрийн хийгээд төрийн захиргааны байгууллагын захиалгаар төслийн дагуу судалгаа шинжилгээний ажил хийхтэй холбогдсон зардлыг зохих журмын дагуу төсвөөс санхүүжүүлж, үр дүнд нь Засгийн газар хяналт тавина;
бгэрээ, захиалгаар аж ахуйн ажилтан сургах, эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, зөвлөлгөө өгөх зэрэг төлбөрт үйлчилгээ болон бусад үйл ажиллагаанаас төсвийн гадуурхи хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж, зардлын зарим хэсгийг санхүүжүүлнэ.
11.Институтийн бүтэц, удирдлагын болон аппаратын орон тоо, төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээ, сарын цалингийн санг Засгийн газар батална.
Хоёр.Институтийн үүрэг, эрх
12.Институт дор дурдсан үүрэг хүлээнэ:
атөрийн албаны болон аж ахуйн ажилтны сургалтыг өндөр хөгжилтэй гадаад орны жишигт хүргэх арга хэмжээ авах;
бтөрийн албаны болон аж ахуйн өндөр мэргэшлийн ажилтан бэлтгэх шаардлагад нийцүүлэн сургалтын төлөвлөгөө, хичээлийн агуулга, хөтөлбөрийг байнга боловсронгуй болгох;
втөрийн албаны болон аж ахуйн ажилтныг 1,5-2 жилийн хугацаатай магистрын болон нэг жилийн хугацаатай үндсэн ангийн сургалтаар бэлтгэх, 3-6 сарын хугацаатай сургалтаар дахин мэргэшүүлэх, богино хугацааны сургалтаар мэргэшлийг нь дээшлүүлэх, тодорхой чиглэлийн төрөлжсөн сургалтаар давтан сургах;
(Хүчингүй болгосон : 1997 оны 19 тоот Засгийн газрын тогтоол)
гУлсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, холбогдох бусад байгууллагын захиалгаар эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл боловсруулах, зөвлөлгөө өгөх;
дөөрийн орны хийгээд гадаад улсын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай зохих журмын дагуу хамтран ажиллах, энэ зорилгоор багш, эрдэмтдийн хамтлаг ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, харилцан тохиролцсон нөхцөлөөр багш, эрдэм шинжилгээний ажилтан, сонсогчид харилцан солилцох;
емагистрын зэрэг, диплом олгох сургалтыг дүүргэж байгаа сонсогчдын дипломын ажил, магистрын зэрэг горилсон бүтээлийг төрийн болон аж ахуйн байгууллагын захиалгаар хийлгэж, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх;
жгадаад оронд бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх төрийн болон аж ахуйн ажилтны бэлтгэл хангахад зориулсан сургалт явуулах;
збагш, эрдэм шинжилгээний ажилтныг сонгон шалгаруулах, шигшиж ажиллуулахын хамт тэднийг магистрантур, аспирантур, докторантурт суралцуулах, гадаад сургалтад хамруулах, гадаад, дотоодын өндөр мэргэжлийн хүмүүсийг дагалдуулан сургаж ажиллуулах, үйлдвэрлэл дээр дадлага хийлгэх
зэргээр чиглэсэн зорилготойгоор мэргэшлийг нь дээшлүүлж чадваржуулах;
итөрийн болон аж ахуйн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох замаар институт, төгсөгчдийн хооронд эргэх холбоо тогтоож үйл ажиллагаанд нь дүгнэлт хийсний үндсэн дээр сургалтын чанарын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авах;
ксудалгаа, шинжилгээний ажил явуулахдаа түүнтэй холбогдсон мэдээллийн нууцыг зохих журмын дагуу хадгалах.
13.Институт дор дурдсан эрх эдэлнэ:
атөрийн албаны болон аж ахуйн ажилтны сургалт хэрэгцээ, судалгаа, шинжилгээний ажлын чиглэлийг улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн боловсруулж төрийн бодлогод тусгуулах талаар санал, зөвлөмж гаргах;
бтөрийн албаны болон сургалт, эрдэм шинжилгээ, аж ахуйн байгууллагын удирдах ажилтан, эрдэмтэд, мэргэжилтнийг зохих журмаар тохиролцон сургалтын ажилд оролцуулах;
всургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, зөвлөлгөө өгөхөд шаардлагатай мэдээ, тоо баримтыг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу авч хэрэглэх;
гсургаж бэлтгэсэн ажилтнаа тэдний мэргэшлийн түвшинд нь тохирсон албан тушаалд ажиллуулах, эсхүл тэднийг зохих шатны сургалтад хамруулах саналыг холбогдох байгууллагад гаргах;
дэрдэм шинжилгээний бүтээл, сурах бичиг, сэтгүүл, гарын авлагыг хэвлүүлэх, нийтийн хүртээл болгох;
егадаад орны ижил төрлийн институт, олон улсын байгууллагатай зохих журмын дагуу ажил хэргийн холбоо тогтоож, гэрээ байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;
жсургалтын хэрэгцээ шаардлагыг харгалзан холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр институтийн салбарыг орон нутагт байгуулан ажиллуулж, үйл ажиллагааг нь мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах;
зхөдөлмөрийн өндөр амжилт гаргасан багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилчныг Хэрэг эрхлэх газартай тохиролцож төрийн дээд шагналд тодорхойлох;
иинститутийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, төрийн албаны болон аж ахуйн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх сургалтын хугацааг холбогдох эрх бүхий байгууллагатай тохиролцон тогтоох;
кбайгууллагын нэгж, хэсгийн үйл ажиллагааны дэг журмыг тогтоож мөрдүүлэх.
---------оОо----------
Текст томруулах
A
A
A