A

A

A

Бүлэг: 1979
ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГЫН ЗААВАР
Төрийн өмчийн улсын бүртгэл, тооллогын 1-9 дүгээр маягтын дагуу явуулна. Төрийн өмчийн бүртгэл, тооллогод аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ба эргэлтийн хөрөнгө, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа услалтын систем, өрөмдмөл худаг, дуусаагүй барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамруулна.
Маягт 1а, 1б, 1в-г аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгө, мал амьтдаар ялгаж бүртгэнэ.
Маягт 2-ыг нэг байгууллагад харъяалагдах боловч тус тусдаа барилга, байгууламж бүрээр бүртгэн бичнэ.
Маягт 3а, 3б-г маягт 1а, 1б, 1в, маягт 2-ыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагын нийт хөрөнгө ба түүнээс  түрээслүүлсэн хөрөнгийг хөрөнгийн төрлөөр ялган нэгтгэн дүгнэж  бичнэ.
Маягт 4а, 4б, 4в-д аж ахуйн нэгж, байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа услалтын систем, өрөмдмөл худаг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг, маягт 4г-д гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлсэн төслийн хөрөнгийг бүртгэнэ.
Маягт 5-д дуусаагүй барилга, байгууламжийг бүртгэнэ.
Маягт 6, 7-д аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн бүртгэлээс үлдэгдэл баланс, орлого үр дүнгийн тайлан, хуримтлагдсан ашгийн тайланг бичнэ.
Маягт 8а, 8б-д аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээгээр аж ахуйн нэгж, байгууллагуулын маягт 3а, 3б, 6, 7-г нэгтгэн бичнэ.
Маягт 9-ийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дарга /захирал/, ерөнхий нягтлан бодогч нар нөхөж бичнэ.
Эдгээр маягтуудад аймаг, нийслэл, дүүргийн кодыг "Засаг захиргааны ангилал"-аас харьяалагдах яам, газрын кодыг "Яам, газрын ангилал"-аас, үйл ажиллагааны чиглэлийн кодыг "Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал"-аас тус тус харж бичнэ.
 
-------оОо-------