- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ТӨСӨЛ УРАЛДУУЛАН ШАЛГАРУУЛАХ (ТЕНДЕР ЗОХИОН БАЙГУУЛАХ) ЖУРАМ
/ЗГ-ын 2000 оны 101 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
ТӨСӨЛ УРАЛДУУЛАН ШАЛГАРУУЛАХ (ТЕНДЕР ЗОХИОН БАЙГУУЛАХ) ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор оновчтой төслийг шударга өрсөлдөөний үндсэн дээр уралдуулан сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
2.Энэ журамд хамаарах "төслийн тендер" гэж хүнд, хөнгөн болон хүнсний үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэр, холбоо, түлш, эрчим хүч, гадаад, дотоод худалдаа, нийтийн үйлчилгээ зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарын чиглэлээр хэрэгжүүлэх төслүүд дотроос улс орны эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх бодлогын хүрээнд тодорхой чиглэл, зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээл олгох, баталгаагаар хангах, үйлдвэрлэлийн явцад татварын хөнгөлөлт үзүүлэх, тухайлсан объект дээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох зэрэг арга замаар Засгийн газраас дэмжих төслүүд, эсвэл тодорхой төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг уралдуулан сонгох үйл ажиллагааг хэлнэ.
З.Төслийн тендерийн зарлагч нь тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна.Тендер зарлагч нь тендерийг зарлах, дүгнэх ажлын хэсгийг тухайн тендерийн төрөл, салбар, үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан холбогдох яам, байгууллагатай зөвшилцөж мэргэжлийн хүмүүсийг нь оролцуулан тухайн асуудлыг эрхэлсэн сайдын тушаалаар байгуулж ажиллуулна.
4.Төслийн тендерт оролцогч гэж тендер зарлагдсан тухайн төслийг хэрэгжүүлэх саналаа дангаар буюу хамтран дэвшүүлж байгаа Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээдийн эрх бүхий өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ.
5.Хөрөнгө оруулалтын санхүүжилтэд нь хөрөнгийн аливаа эх үүсвэр ашиглуулах, хөнгөлөлт үзүүлэх, баталгаа олгох замаар Засгийн газраас дэмжлэг үзүүлэх төслийн тендерт гадаадын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудыг оролцуулах асуудлыг тухайн асуудал эрхэлсэн сайдын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
Хоёр.Тендерийн хэлбэрүүд
6.Төслийн тендерийг нээлттэй болон хязгаарлагдмал хэлбэрээр зарлан явуулна.
7.Тендерт оролцогчдын хувьд аливаа хязгаарлалт тавихгүйгээр зарлаж байгаа тендерийг нээлттэй тендер гэнэ.
8.Тендерт оролцогчдыг тодорхой нөхцөлөөр сонгож буюу нэр заан хаяглаж зарласан тендерийг хязгаарлагдмал тендер гэнэ.
9.Хязгаарлагдмал тендерийг улс үндэстний нийтлэг ашиг сонирхолд харшлах үр дагавартай байж болзошгүй хийгээд тухайн төслийг хэрэгжүүлэх тодорхой чадвар бүхий оролцогчдыг хамруулах шаардлагатай тохиолдолд явуулна.
1О.Тухайн тендерийн шаардлага, онцлогийг харгалзан тендерийг нээлттэй буюу хязгаарлагдмал хэлбэрийн алинаар нь зарлаж явуулахыг тендерийн ажлын хэсэг хэлэлцэж тогтооно.
Гурав.Тендерт бэлтгэх
11.Тендерийг зарлагч нь тухайн тендерийн ажлын хэсгийг энэ журмын нэгийн З-т заасны дагуу байгуулна.
12.Тендерийн ажлын хэсэг нь тухайн тендерийн баримт бичиг, зарлалыг бэлтгэж тухайн асуудал эрхэлсэн сайдын зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
1З.Тендерт чанартай сайн боловсрогдсон төслийг оруулахаар санал дэвшүүлэх шаардлагыг бодолцон тендерийн баримт бичгийн агуулгыг тодорхойлохдоо тендерт оролцогчдод адил тэнцүү нөхцөл бүрдүүлэх зарчмыг баримтална.Тендерийн баримт бичигт тендерт оролцох төслийн төрөл, чиглэл, шалгаруулах болзол, үзүүлэлт болон шалгарсан төслийг дэмжих арга хэмжээ, түүний нөхцөл, хөрөнгийн эх үүсвэр, тендер явуулах хэлбэр, үе шат, нээх хаах, шалгаруулах хугацаа, баталгаажилт зэрэг тендерт оролцогчдод хүргэвэл зохих дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн тусгасан байна.
14.Тендерийн баримт бичигт бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ, чанарын шаардлага, түүхий эд, материалын хэрэгцээ, хангах боломжийн тооцоо, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах байр, талбай, инженерийн хангамж, төслийн хэрэгжилтийн үе шат, хугацаа, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, үүний дотор өөрийн хөрөнгийн эх үүсвэрийн боломж, төслийн эдийн засаг, санхүүгийн үнэлгээ, мэргэжлийн ажиллах хүчний хангамж болон тендерт оролцогчийн хөрөнгө, төлбөрийн чадвар, ажлын дадлага, туршлагын түвшин зэрэг асуудлаар тавигдах шаардлагыг заавал тусгана.
15.Тендерийн зарлалд тендерт оролцох төслийн чиглэл,хүрээ, тендерийг нээх, хаах хугацаа, байр, тендерийн баримт бичгийг худалдаж авч болох байр, харилцах хаяг зэрэг мэдээллийг тусгана.
16.Тендерийн зарлалыг нийтэлснээс хойш төслийн саналыг хүлээн авч дуусах хүртэлх хугацааг 1,5 сараас доошгүй байхаар тогтооно.Томоохон хэмжээний санхүүжилт шаардагдах буюу гадаадын оролцогчдод зарлаж буй төслийн хувьд тендерийн хугацааг 2,5 сараас доошгүй байхаар тогтооно.
Дөрөв.Тендер зарлах
17.Нээлттэй тендерийг улсын хэмжээнд гардаг хэвлэл, радио, телевизээр зарлахаас гадна гадаадын хэвлэл, гадаад орноос Монгол Улсад суугаа болон Монгол Улсаас гадаад оронд суугаа элчин сайдын яам, байнгын төлөөлөгчийн газар, худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн албадаар дамжуулан зарлаж болно.
18.Хязгаарлагдмал тендерийг тендер зарлагч болон ажлын хэсгийн сонгосон аж ахуйн нэгж, байгууллагад нэгэн зэрэг мэдэгдэж зарлана.
19.Тендерийг хоёр үе шаттайгаар зарлаж болно. Эхний шатанд шалгарсан оролцогч нь анхан шатанд хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлүүдийг суурь болгон дараагийн шатны шалгаруулалтад оролцоно.
2О.Тендерийн зарлагч нь эхний шатны шалгаруулалтад оролцогчдоос гүйцэтгэх чадварыг нь магадлан тогтоохын тулд оролцогчдын үйл ажиллагаа, мэргэжлийн чадавхи, дадлага, туршлага, найдвартай ажиллагааны байдал, санхүүгийн боломжийн талаар шаардлагатай гэж үзсэн тодорхой мэдээ, үзүүлэлтийг шаардаж болно.
Тав.Тендерийн баталгаажуулалт
21.Тендерт оролцогчид нь тодорхой хураамж төлөх хэлбэрээр баталгаажуулалт хийнэ.Баталгаажуулалтын хураамжийг төслийн саналын хамт тендер зарлагчид хүргүүлнэ. Баталгаажуулалтын хураамжийн төлбөрийг аккредетив болон бэлэн бус тооцооны хэлбэрээр гүйцэтгэнэ.
22.Тухайн тендерийн баталгаажуулалтын хураамжийн хэмжээг тендер зарлагч тогтоож тендерийн баримт бичигт тусгана.
2З.Гадаадын оролцогчийн хувьд баталгаажуулалтыг төслийн санал хүлээж авах эцсийн хугацаанд багтаан тендер зарлагчийн дансанд шилжүүлсэн байна.
24.Тендерт оролцогч нь төслийн саналыг шүүн шалгаруулах хугацаанд өөрийн саналаа эргүүлж авах эрхтэй боловч энэ тохиолдолд баталгаажуулалтын төлбөрөө эргүүлж авах эрхгүй болж хураамж нь зарлагчийн мэдэлд үлдэнэ.Гэхдээ тендерийн зарлалыг зогсоосон болон дэвшүүлсэн санал хүчингүй болсныг тогтоосон буюу шалгарч чадаагүй тохиолдолд баталгаажуулалтын төлбөрийг зарлагч нь оролцогчид буцааж олгоно.
25.Тендер зарлагч нь тухайн тендерийн хүрээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, үзүүлэх хөнгөлөлт, нөхцөлүүд болон төсөл хэрэгжүүлэхээр эрх олгох тухайлсан объектын холбогдолтой асуудлыг тендерийг зарлахын өмнө зохих журмын дагуу заавал шийдвэрлэсэн байна.
Зургаа.Тендерийг зогсоох
26.Зарлагч нь тендерийг төслийн саналуудыг хүлээж авах хугацааны дотор зогсоож болно.Энэ ажиллагааг тендер зарласны нэг адил гүйцэтгэнэ.
27.Тендерийг зогсооход хүрвэл тендерт оролцогчдод тендерийн баримт бичгийн төлбөрийг эргүүлж төлнө.
Энэ тохиолдолд өмнө худалдаж авсан тендерийн баримт бичгийг зарлагчид буцааж өгөх ёстой.
Долоо.Тендерт ирүүлэх санал
28.Тендерт ирүүлэх төслийн саналд дараахь асуудлуудыг тодорхой боловсруулж тусгасан байвал зохино:
а)тендерийн зарлалд заасан нөхцөлүүдийг хангасан байдлыг нотолсон тооцоо, үндэслэл;
б)төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлын зохион байгуулалт;
в)шаардагдах хөрөнгийн хэмжээ.
29.Тендерт оролцогч дэвшүүлсэн төслийнхөө зарим үзүүлэлтийг олон нийтэд мэдэгдэхгүй байхыг шаардах эрхтэй. Гэхдээ санал дэвшүүлэгчийн нэр, хаяг, түүний хүсч байгаа хөрөнгийн хэмжээ, төслийг хэрэгжүүлэх хугацааг нийтэд мэдээлэхийг хориглож болохгүй.
ЗО.Дэвшүүлж байгаа төслийн саналыг битүүмжилж гардуулна. Тухайн тендерт зориулсан гэдгийг гадна талд нь тодорхой бичсэн байх шаардлагатай.
З1.Тендерт шалгарсан оролцогч төслийг хэрэгжүүлэхээс үндэслэлтэйгээр татгалзвал дараачийн байр эзэлсэн оролцогчийг тендерт шалгарснаар тооцох асуудлыг тендер зарлагч хянан үзэж шийдвэрлэнэ.
Найм.Тендерт ирүүлсэн төслийн саналыг танилцуулах
З2.Тендерт ирүүлсэн төслийн саналыг задалж нэр, хаяг, дэвшүүлж байгаа саналын гол үзүүлэлтийг тендерийн ажлын хэсэг хүлээн авч нийтэд зарлана.Нийтэд зарлахгүй үзүүлэлтийг нууцалж үлдээнэ.
З3.Дэвшүүлсэн төслийн саналыг задлахад тухайн төслийг дэвшүүлэгч болон бусад оролцогчид байлцана.Битүүмжилсэн саналуудыг задлахад тендер зарласан чиглэлийн дагуу зах зээлд хяналт тавих үүрэг бүхий холбогдох байгууллагыг оролцуулна.
З4.Битүүмжилсэн саналуудыг нээж танилцуулсны эцэст хүчинтэй саналуудыг тогтооно.
З5.Төслийн саналыг дараахь тохиолдолд хүчингүй болсонд тооцно:
а)тендерт оролцох эрхгүй (хязгаарлагдмал тендерт оролцох урилга, зарлал аваагүй болон тендерийн баримт бичиг худал- даж аваагүй) байгууллагаас ирүүлсэн төсөл;
б)зарласан хугацаанаас хоцорч ирүүлсэн төсөл;
в)тендер зарласан нөхцөлүүдийг хангаагүй.
З6.Төслийн санал нь хүчингүйд тооцогдсон оролцогчид тендерийн цаашдын үйл ажиллагаанд оролцох эрхгүй.
З7.Зарлагч нь тендертэй холбогдсон нууцыг хууль бусаар задруулж тендерт оролцогчдын аль нэгэнд нь давуу байдал олгосон тохиолдол гарвал бусад оролцогчид уг тендерийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.
Ес.Тендерт оруулсан төслийн саналыг шүүн хэлэлцэх
38.Тендерийн ажлын комисс тендерийн шалгуур үзүүлэлт, болзлыг хангасан төслүүдийг шалгаруулж тендерийн зарлагчид танилцуулж эцэслэн шийдвэрлүүлнэ.
39.Тендерт оруулсан төслийн хүчинтэй саналыг шүүн хэлэлцэх явцад тодорхой зарим асуудлыг тодруулан магадлах шаардлагатай бол зарлагч нь тендерт оролцогчоос нэмэлт тайлбар, тодорхойлолт шаардах эрхтэй байна.
4О.Тендерт оруулсан төслийн саналыг зарлагчийн зөвлөмж, туслалцаатайгаар өөрчилж болохгүй.
41.Зарлагч нь дэвшүүлсэн саналуудыг шүүн хэлэлцээд гаргасан шийдвэрээ тендерт оролцогчдыг урьж байлцуулан мэдэгдэх бөгөөд хэрэв оролцогчид тухайн цагт ирээгүй бол шийдвэрийг бичгээр шууд мэдэгдэх үүрэгтэй.
42.Зарлагч тендерт оролцож буй саналыг зөвхөн тухайн тендерийн шийдвэр гаргахаас өөр зорилгоор ашиглах бол тухайн төслийн санал дэвшүүлэгчтэй заавал тохиролцсон байна.
43.Тендерт оролцсон санал дэвшүүлэгч нь төсөл боловсруулж бэлтгэсэн ажиллагааны зардлыг нөхөн гаргуулах шаардлага тавих эрхгүй.
-----оОо------
Текст томруулах
A
A
A