- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
/Засгийн газрын 2001 оны 153 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол улс дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл хандлагын дагуу олон хэвшил бүхий эдийн засгийг бий болгох зорилтыг хэрэгжүүлж байна. Өнөөгийн байдлаар материаллаг баялгийг бүтээх хүрээнд 30 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага ажиллагаа явуулж тэдгээрт 769,6 мянган хүн ажиллаж байна. Өмч хувьчлал тодорхой хөтөлбөрийн дагуу явагдаж, аж ахуй эрхлэх үйл ажиллагаан дахь төрийн үүрэг, оролцох хэлбэр өөрчлөгдлөө. Хувийн бизнес эрхлэгчид бий болж эдийн засагт бие даасан хүч болон төлөвшиж байна. 1997 онд хийсэн үзлэг шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын дөнгөж 14,2 хувь нь хамтын гэрээтэй, 75,0 хувь нь хөдөлмөрийн дотоод журамтай, 57,1 хувь нь ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байна. Үүнээс үзэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд зах зээлийн шинэ нөхцөлд хөдөлмөрийн харилцааны талаар тавигдаж байгаа шаардлагыг хангалтгүй биелүүлж байна.
үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч урьд өмнө байгаагүй шинэ нэр төрлийн материал, түүхий эд, химийн бодисыг гадаад орноос өргөнөөр авч ашиглах хэрэгцээ, шаардлага өргөжлөө. Улсын үзлэгт хамрагдсан үйлдвэр, аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 10270 нэр төрлийн химийн бодис хэрэглэгдэж байгаа бөгөөд бодис хэрэглэдэг ажлын байрны 39,5 хувьд химийн бодисын ууршилт эрүүл ахуйн стандартаас их байна. Химийн бодисыг импортлох, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх, устгах ажлыг зохицуулах дүрэм, журам байхгүй, түүний хэрэглээ зарцуулалт, устгалд тавих бүртгэл тооцоо, хяналт аж ахуйн нэгж, байгууллага бүрт жигдэрч чадаагүй байна. Галын аюултай, тэсэрч дэлбэрэх бодис бүхий ажлын байрны 37,5 хувь нь уг бодисыг хадгалах зориулалтын байргүй, 22,4 хувь нь ашиглалтын заавар, дүрэмгүй байгаа нь үзлэгээр илэрлээ.
Үйлдвэрлэл, хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо задарч, шинэ харилцааны эрх зүйн үндэс бүрэлдэж бий болоогүй, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам, стандарт зөрчигдөх явдал газар авч хүний амь нас, эрүүл мэндийн хохироосон зөрчил, осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин нэмэгдэх хандлагатай байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянан шалгах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, хяналтын байцаагч нарт ажлын байранд хэмжилт хийх багаж хэрэгсэл хүрэлцээгүй, шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хэт хуучирснаас зохих хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Иймд хөдөлмөрийн нөхцөлийн байдалд хяналт тавьдаг байгууллагуудын лабораторийн материаллаг баазыг бэхжүүлж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сэдвээр өргөн хүрээнд судалгаа, шинжилгээний ажил явуулах, мэдээллийн сүлжээг бий болгох нь тулгамдсан зорилт болж байна.
Засгийн газар, хөдөлмөрчдийн болон эздийн байгууллагын төлөөлөгчдийн гурван талт хэлэлцээрийг 1990 оноос эхлэн байгуулж, хөдөлмөрийн харилцаа, түүний дотор хөдөлмөр хамгааллынт улгамдсан асуудлыг шинэ нөхцөл байдалд шийдвэрлэх механизмыг бий болголоо.
Сүүлийн жилүүдэд төв, орон нутагт хөдөлмөр хамгааллын албыг татан буулгаж орон тоог цомхотгох явдал газар авч аюулгүй ажиллагааг хангуулах, ажлын байрны эрүүл, аюулгүй нөхцөлийг сайжруулах асуудлыг хариуцдаг алба, ажилтангүй болсноос хөдөлмөр хамгааллын ажил доголдох явдал түгээмэл шинж чанартай болж байна.
1997онд явуулсан улсын үзлэгээр нийт ажиллагчдын 18,7 хувь нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд ажиллаж байгаагаас эрчим хүчний салбарт 58,8 хувь, уул уурхайд 47,1 хувь, барилгад 22,6 хувь, зам тээвэрт 19,1 хувь нь тус тус хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа нь тогтоогдлоо. Ажиллагсдын ахуй хангамжийн байрны хүрэлцээ, тохижилт туйлын хангалтгүй байна.
Аж аухйн нэгж, байгууллагад ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн 65,6 хувь нь 10-ааэс дээш жил болж технрологийн шаардлага хангахгүй байгаа ба бүрэн бус мэдээгээр сүүлийн гурван жилд аж ахуйн нэгжийн 8,4 хувь буюу 417 аж ахуйн нэгжид 832 удаа үйлдвэрлэлийн осол гарч түүнд 866 хүн амрагдсанаас 56 хүн нас барж, 59 хүн тахир дутуу болж, 810 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ. Үйлдвэрлэлд гарсан ослын 71,9 хувь нь уул уурхай, хөнгөн хүнс, эрчим хүч, барилга, зам тээврийн салбарт байна.1996 онд гарсан ослыг 1994 онтой харьцуулахад үйлдвэрлэлийн осолд өртсөн хүний тоо 1,3 дахин, түүнээс нас барсан хүний тоо 3,2 дахин өссөн байна. Үйлдвэрлэлийн ослын шалтгаан, нөхцөл, түүнээс учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоох, гэм буруутай хүмүүстэй хариуцлага тооцох, цаашид гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байна. Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осоллл, хурц хордлогыг судлан бүртгэх талаар шинэ журмыг тогтоох шаардлагатай байна.
Ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Үзлэгт хамрагдсан бүх аж ахуйн нэгж, байгууллагын дөнгөж 5,6 хувь нь цех, хэсгийн эмчтэй, 8,7 хувь нь эрүүл мэндийн ямар нэг байгууллагатай гэрээтэй ажиллаж, 36,7 хувь нь ажилчдыг анх ажилд авахдаа эмнэлгийн үзлэгт хамруулжээ. 1994 онд гарч байсан мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн 1996 онтой харьцуулахад 16,5 хувиар өсчээ. Мэргэжлээс шалтгаалах өвчнийг шалтгаанаар авч үзвэл тоосжилтоос үүссэн гуурсан хоолойн архаг үрэвсэл бүх өвчлөлийн 57,4 хувь, уушиг тоосжих өвчин /пневмокиниоз/ 18,7 хувь, мэдрэлийн өвчин 6,1 хувь, химийн бодисын хордлогууд 8,2 хувийг тус тус эзэлж байна. Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар авч байгаа арга хэмжээний үр дүнг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах зорилттой нягт холбон авч үзэн шийдвэрлэж байх нь зүйтэй байна.
Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын 14,0 орчим хувьд нь ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгсэл олгогдоогүй, зарим ажлын хувцас, бие хамгаалах хэрэгслийн чанар шаардлага хангахгүй байгаагаас өмсөж, хэрэглэхгүй байна. Улсын хэмжээнд ажлын хувцас, бие хамгаалах хэрэгслийн стандартыг мөрдөх явдал туйлын дутагдалтай, ажлын хувцас, бие хамгаалах жагсаалтыг хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан баталж, мөрдөх явдал шаардлагаас хоцрогдож байна. Ажлын хувцасны үйлдвэр, цехийг боломжтой аж ахуйн нэгжүүд дангаараа буюу хөрөнгөө хоршиж байгуулах, угааж цэвэрлэх, нөхөн засаж сэлбэж ашиглах цех ажиллуулах замаар хангамжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.
1.Хөтөлбөрийн зорилго нь: Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулахад оршино.
П.Хөтөлбөрийн зорилт:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн эрх зүйн үндсийг бүрдүүлэн, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтотлцоог боловсронгуй болгож, төв орон нутгийн хяналтын албаны ажилтны мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд судалгаа шинжилгээ хийх лабораторийн материаллаг баазыг бэхжүүлж, хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах.
3.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуйг сайжруулах ажилд Үйлдвэрчний Эвлэл, Эздийн байгууллагын оролцоог дээшлүүлэх.
4.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ажхцйн мэдээллийн сүлжээг бий болгож, мэдээллийн санг өргөжүүлэн хяналт, сургалт, судалгаа шинжилгээний ажлыг мэдээллийн бодитой эх үүсвэрт тулгуурлан гүйцэтгэх.
5.Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэл эрхлэх зарчмыг баримтлах.
6.Ажлын байранд хөдөлмөрийн эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах.
7.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар удирдлага, ажиллагчид болон нийт иргэдэд мэдлэг олгох сургалтын тогтолцоог боловсронгуй болгох.
8.Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөөс хамгаалж чадах стандартын шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах.
9.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн арга хэмжээнд шаардагдах хаөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулж, санхүүжүүлэхэд төв, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх.
1.Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний гурван талт хороо /орон тооны бус/, түүний салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох оролцоог идэвхжүүлнэ.
2.Хөдөлмөрийн улсын хяналтын дүрэм, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг тус тус шинэчлэн батална.
3.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар гаргасан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна.
4.Хөтөлбөрийг сурталчилах, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллээр хүн амыг хангахад төр, засгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөн оролцуулна.
П.Төрийн захигааны төв байгууллага, агентлагуудааас авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам:
1.Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дор дурдсан конвенцийг судалж, нэгдэж орох асуудлыг шийдвэрлүүлнэ:
-аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 1947 оны 81 дүгээр конвенц
-Хөдөлмөрийн удирдлагын тухай 1978 оны 150дугаар конвенц
-Ажлын байранд химийн бодис хэрэглэх үед аюулгүй байдлыг хангах тухай 1990 оны 170 дугаар конвенц
2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны тухай 1981 оны 155 дугаар конвенцийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
3.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи эрх зүйн харилцааг боловсронгуй болгож шаардлагатай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулна.
4.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаархи дүэрм, журам, заавар, аргачлалыг шинэчлэн боловсруулна.
5.Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага болон түүний нэгжийн удирдлага, хяналтын тогтолцоог нутаг дэвсгэрийн түвшинд оновчтой тогтоож үйл ажиллагааных нь эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
6.хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тулгамдсан асуудлаар улсын хэмжээний болон бүс нутгийн, салбарын семинар, зөвлөлгөөн, үзүүлэх сургууль болон олон улсын симпозиум, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
7.Мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт оношлох, орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ.
8.Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдагсдад олгох нөхөн төлбөрийн тухай журмыг шинэчлэн боловсруулна.
9.Хөдөлмөрийн хяналтын албыг боловсон хүэчн, материаллаг баазаар бэхжүүлнэ.
10.Гадаад орон, олон улсын байгууллагатай хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
11.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандартын үзүүлэлтийг хангаж, олон жил дараалан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөл гаргаагүй ажилласан аж ахуйн нэгж, байгууллага,хамт олныг урамшуулах механизм бий болгоно.
Сангийн яам:
1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чухал ач холбогдол бүхий дараахь арга хэмжээнд улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.Үүнд:
-хөдөлмөрийн нөхцөлийн хүчин зүйлд хэмжилт, шинжилгээ хийх зориулалт бүхий лабораторийг өргөтгөх.
.-хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч нарыг хэмжилтийн багаж хэрэгслээр хангах
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үндэсний мэдээллийн төвийг өргөтгөн гадаад, дотоодын мэдээллийн сүлжээнд холбох
-хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах, гарын авлага, лавлах материал хэвлүүлэх
2.Төсөвт байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зардлыг тухайн жилийн төсөвт оруулан төлөвлөж байх тухай хууль эрхийн акт гаргаж мөрдүүлнэ.
Гэгээрлийн яам:
1.Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагчдыг дипломын дараахь сургалтад хамруулан бэлтгэнэ.
2.Үйлдвэрлэл, техникийн болон анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, кабинет, лабораторийг шинэчлэн тоноглох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, эмнэлгийн анхан шатны сургалтад шаардагдах орчин үеийн тоног төхөөрөмж, материаллаг баазтай болгох арга хэмжээг авна. Энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийнэ.
3.АУИС-ийн сургалтын хөтөлбөрт мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх асуудлаар заах хичээлийн цагийг нэмэгдүүлж, энэ чиглэлээр эмч нарт нарийн мэргэжил эзэмшүүлнэ.
4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрт осол, эндэгдлээс сэрэмжлэх, аюулгүй ажиллагааны арга барил эзэмшүүлэх, анхан шатны мэдлэг олгох асуудлыг холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай хамтарч боловсруулж хэрэгжүүлнэ.
Дэд бүтцийн хөгжлийн яам болон хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам:
1.Үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, тэдгээрийг ашиглалтад оруулах журмыг мэргэжлийн байгууллагатай зөвшилцөн боловсруулна.
2.Салбарын ажлын онцлогийг тусгасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, семинарыг зохион байгуулна.
3.Салбарын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журам, зааврыг шинэчлэн боловсруулна.
4.Өргөх, зөөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолойн баталгаажуулалтыг бүрэн хийнэ.
5.Салбарын хэмжээний үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран гаргаж тэдгээрийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
6.Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Байгаль орчны яам:
1.Химийн хорт бодисоор хамгаалах тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж боловсронгуй болгоно.
2.Дээрхи хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдох дүрэм, заавар, журмыг боловсруулж гаргана.
Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв:
1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр мөрдөж буй бүх стандартуудад холбогдох газруудтай хамтран үзлэг, шүүлт хийж цаашид авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэмжилтийн багаж хэрэгслийг баталгаажуулдаг журам тогтооно.
Ш.Төрийн захиргааны хяналтын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээ
1.Дараахь дүрэм, журмыг шинэчлэн боловсруулна:
-аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах дүрэм
-үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бүртгэн судлах, мэдээлэх журам
-ажиллагчдын эрүүл мэндийн цаг үеийн болон урьдчилан үзлэгийн журам
-хөдөлмөрийн тааламжгүй нөхцөлд ажиллагчдад хийжүүлсэн ундаа, бусад орлох бүтээгдэхүүнийг олгох журам
2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад энэ тухай гэрчилгээ олгоно.
3. ажлын байрны хөдөлмөрийн стандартуудыг аж ахуйн нэгж байгууллагад мөрдүүлэн, зориулалтын бус байранд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, стандартын зөрчил гаргах явдлыг бууруулах талаар дэс дараалалтай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.Аймаг, бүс нутгийн түвшинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, байгцаагчдын сургалт, семинар зохион байгуулж мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохионо
5.ажил олгогч, удирдах ажилтан, ажилагчдад хөдөлмөрийн харилцааны талаархи хууль тогтоомж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм зааврын асуудлаар онол, практикийн мэдлэг, дадлага олгох төрөлжсөн хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулна.
6.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр гарын авлага, заавар зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулж, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагад нийцсэн таних тэмдэг, дохио санамж хэвлэн сургалт сурталчилгаанд ашиглана.
7.Шинэ техник, технологи, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийг шинээр үйлдвэрлэх, нэвтрүүлэх, ашиглахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авдаг журмыг мөрдүүлж энэ чиглэлээр тавих хяналтыг сайжруулна.
8.ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт хийх төвийн лабораторийн материаллаг баазыг өргөжүүлэн, боловсон хүчнээр бэхжүүлнэ. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагчдыг хэмжилтийн багаж хэрэгслээр хангах арга хэмжээг авна.
9.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллийн Үндэсний төвийг өргөтгөн, мэдээллийн санг байнга шинэчлэн үйл ажиллагааг өргөжүүлэн гадаад, дотоодын мэдээллийн сүлжээнд холбон олон улсын мэргэжлийн байгууллагатай мэдээллийг шуурхай солилцож ажилана.
10.Төв орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр зохиогдож буй ажил болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлийн өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилж мэргэжлийн байгууллага, иргэдийг мэдээллээр хангах үр нөлөө бүхий мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн ажиллана.
5.Хөдөлмөрчдийн төлөөлөгчид, эздийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудын оролцоо
ҮЭ-ийн байгууллага:
1.хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн олон нийтийн хяналтыг эрчимжүүлж, ажиллагсдын дунд зохиох сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтай явуулна.
2.аж ахуйн нэгж, байгууллагын дунд "Эрүүл мэндийг дэмждэг, аюул осолгүй ажлын байр" шалгаруулах уралдаан зохион явуулж дүгнэнэ.
3.Анхан шатны үйлдвэрчний байгууллагын идэвхтэн сонгуультны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлнэ.
4.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн арга хэмжээг хамтын гэрээнд тусгаж биелэлтэд хяналт тавина.
Эздийн байгууллага:
1.Тухайн салбар,байгууллагын ажлын онцлогт тохирсон ажлын тусгай хувцасны загвар зохион бүтээх уралдаан зарлаж, ажлын тусгай хувцасны үйлдвэр, цехийг боломжтой аж ахуйн нэгж дангаараа буюу хөрөнгө хоршиж байгуулах ажлыг зохион байгуулна.
2.Хувийн хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх уралдаан зарлаж тухайн үйлдвэрлэлийг эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ.
3.ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн худалдааг гадаад, дотоодын сонирхогч байгууллагыг оролцуулан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
4.Ажил олгогчдод хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар зохион байгуулж, тэдний мэдлэг, арга барилыг дээшлүүлэх арга хэмжээ авна.
Төрийн бус байгууллага:
1.Зах зээл хөгжсөн орнуудад аж ахуйн нэгжийн удирдлага, инженер техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтныг сурган, мэргэжлийг нь дээшлүүлэх ажилд зуучилна.
2.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр гарын авлага, зурагт хуудас, санамж, ном товхимол бэлтгэж хэвлүүлнэ.
3.хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр хурал зөвлөлгөөн, уулзалт, ярилцлага зохион байгуулна.
4.Хөдөлмөр хамгааллын асуудлаар үр бүтээл, санаачилгатай ажилласан аж ахуйн нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтан, улсын байцаагчдыг шалгаруулан "хөдөлмөр хамгаалал хөдөлгөөн"-ий дээд шагналаар шагнаж байна.
5.Аж ахуйн байгууллагуудад хөдөлмөр хамгааллын орчин үеийн сурталчилгааны кабинет байгуулахад арга зүйн зөвлөлгөө өгч туслана.
6.аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөр хамгааллын инженер, мэргэжилтний мэдлэг, арга барилыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт явуулна.
Ү.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар:
1.Эрсдэл ихтэй үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр авах арга хэмжээний дэд хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
2.Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтнуудад зориулан хөдөлмөрийн хууль тогтооомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам, стандарт зэрэг асуудлаар сургалт зохион байгуулна.
3.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг /байцаагч/ ажилд томилох, чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэж байна.
Ү1.Үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээ:
1.Үйлдвэрлэлийн онцлогт тохируулан техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ.
2.Аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны дэргэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг хариуцсан алба /ажилтан/-ыг ажиллуулж тэдний эрх, үүргийг тодорхой болгоно.
3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн байдалд судалгаа хийж, осол,өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр,төлөвлөгөө боловсруулна.
4.Аюултай, хүнд нөхцөлтэй ажлын байранд ажилладаг ажилтнуудад тусгай сургалт зохион байгуулж ажиллах эрх олгох ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
5.Өөрийн боломжид тулгуурлан цехийн хэсгийн эмчтэй болох, эсхүл эмнэлгийн байгууллагатай гэрээтэй ажиллах замаар ажиллагсдад эмнэлгийн үйлчилгээг ойртуулна.
6.Бүх төрлийнт ехник, тоног төхөөрөмж, өргөх, зөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хангаж, аричлгаа, үзлэг, засвар, үйлчилгээний чанарт хяналт тавьж ажиллана.
7.Ажлын байрны нөхцөлийг хэвийн хэмжээнд байлгахад анхаарал тавьж, үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах хэрэгслээр бүрэн хангана. Ажиллагсдад хууль тогтоомжид заасан зохих хөнгөлөлт, урамшууллыг олгож байна.
8.Ахуйн байрыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын хэмжээнд нийцүүлэн тохижуулж, тогтмол ажиллагаатай байлгана.
Дөрөв.Хөтөлбөр хэрэгжүүлснээр гарах үр дүн
Дээр дурдсан арга хэмжээг бүрэн, чанартай хэрэгжүүлсний үр дүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн өнөөгийн түвшинд дор дурдсан чанарын ахиц өөрчлөлт гарна:
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйн эрх зүйн үндэс бүрдэнэ.
-хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, хяналт боловсронгуй болно.
-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл сайжирна.
-Тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа дээшилнэ.
-Химийн болон тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтад тавих хяналт сайжирна.
-ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанар, хангалтад ахиц гарна.
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа, мэдээлэл, судалгаа, шинжилгээний ажил шинэ шатанд гарна.
-Хөдөлмөрийн нөхцөл сайжрах, үйлдвэрлэлийн осол болон өвчлөлийн тоо буурснаар хөтөлбөрийн үр дүн тодорхойлогдоно. Эдгээрийн үр ашиг нь урьд өмнө нь учирч болзошгүй байсан хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн гарз хохирлын хэмжээтэй адил тэнцүү байх болно.
1.хөтөлбөрийн удирдлага, үйл ажиллагаа
-хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшинд удирдан зохицуулах, хянах, дүгнэх үйл ажиллагааг хөдөлмөр, нийгмийн хамгааллын Үндэсний зөвлөл гүйцэтгэнэ. Орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар зөвлөл хариуцна.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, тэдний дэмжлэг туслалцааг авахад анхаарна.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, тэдний дэмжлэг туслалцааг авахад анхаарна.
-Хөтөлбөрийг цаг үеийн шаардлага, бодит байдалтай уялдуулан баяжуулж ажил хэрэг болгох арга хэмжээнүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний болон нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, салбар, аж ахуйн нэгж, байгууллага /ажил олгогч/-ын түвшинд хэрэгжүүлнэ.
П.хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцах байгууллага, гүйцэтгэх ажлын чиглэл
Нэг.Яам, хяналтын улсын алба дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
1.Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
-хөтөлбөрт тодорхойлсон зорилтыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн богино болон урт хугацааны үндсэн чиглэлтэй уялдуулан зохицуулж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, шийдвэрт тусгуулах,
-хөтөлбөрийн хэрэгжилт,үр дүнг хянаж, тодотгон өөрчлөлт хийх,
-хууль тогтоомж, стандарт, норм, нормативыг шинэчлэх, боловсронгуй болгох,
-мэргэжлийн хяналтын байгууллагыг удирдан зохион байгуулж бэхжүүлэх,
-хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн түвшин тогтоох,
-хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдсон мэдээлэл бэлтгэж холбогдох байгууллагад хүргэх.
2.Салбарын яамд:
-хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх салбарын үйл ажиллагааг үндэсний түвшинд зохицуулах зохион байгуулах,
-хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн жил бүрийн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт тусгуулах,
-салбарын хэмжээний бодлого тодорхойлох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх,
-тодорхой төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд эзэд, хөдөлмөрчдийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилах,
-хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнах,
3.Мэргэжлийн хяналтын улсын алба:
-хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг орон нутаг /аж ахуйн нэгж/-т хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцож Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болон үндэсний хороонд тайлагнах
-хөтөлбөрт тусгасан тодорхой төсөл, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар сургалт, семинар хийх.
Хоёр. Эзэд, хөдөлмөрчдийн байгууллага дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
-хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар өөрийн гишүүдэд зөвлөмж, чиглэл өгөх, мэдээллээр хангах:
-нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай хамтрах буюу дангаараа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;
-хөтөлбөрийн хэрэгжилтэд олон нийтийн болон дотоодын хяналт тавих, мэдээлэл хийх, судалгаа гаргах;
Гурав.Аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг дарга нар дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
-үндэсний хөтөлбөрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцож тайлагнах;
-хөдөлмөрийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөлийг арилгахад зориулсан хөрөнгийг төсөл, арга хэмжээнд тусгаж үр дүнтэй зарцуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;
--хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдсон мэдээлэл, судалгааг бэлтгэж холбогдох байгууллагад хүргэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар сургалт явуулах.
Дөрөв. Аж ахуйн нэгж, байгууллага дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
-үндэсний хөтөлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, биелэлтийг зохион байгуулах;
-аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөлийг хөтөлбөрийн хэрэгжуилтэд хяналт тавих, үр дүнг тооцох үүрэгтэйгээр ажиллуулах;
-хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн хамтын гэрээнд тусгаж ах үүсвэрийг баталгаажуулах.
Ш.хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардагдана. Тухайлбал, хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох лаборатори болон мэргэжлийн хяналтын албыг бэхжүүлэх, ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, стандарт, норм, нормативыг боловсруулах, шинэчлэх, хэвлэн түгээх, хөдөлмөрийн арга хэмжээ зэргийг дурдаж болно. Хөтөлбөрийн санхүүжилтийг тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
Хавсралтад төвлөрсөн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг арга хэмжээ тус бүрээр тодорхойлов.
--------оОо---------
Текст томруулах
A
A
A