- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААРХИ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 1996 оны 283 дугаар тoгтooлын xaвcpaлт
/Засгийн газрын 2000 оны 22 дугаар тогтоолоор хүчингнүй болсонд тооцсон/
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААРХИ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Эмэгтэйчүүдийн асуудлаархи Үндэсний зөвлөл нь (цаашид зөвлөл гэх) эмэгтэйчүүдийн аж байдал, хөгжил, соёл, боловсролын түвшинг дээшлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах, эмэгтэйчүүдийн талаархи мэдээлэл, судалгааг өргөжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлдөх байгууллага мөн.
2.Зөвлөлийн үндсэн зорилт нь эмэгтэйчүүдийн талаар төрөөс явуулж байгаа бодлого, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан хууль тогтоомж, манай улсын нэгдэн орсон олон улсын конвенц болон ПЭмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн байдалд хөндлөнгийн хяналт тавьж, санал дүгнэлт, зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлж ажиллахад оршино.
З.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, энэхүү дүрэм болон Монгол Улсын Олон улсын гэрээг удирдлага болгоно.
4.Зөвлөл нь дарга, зохицуулагч, гишүүдээс бүрдэнэ.Зөвлөлийн дарга нь эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, зохицуулагч нь эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжийн дарга байна.
5.Зөвлөлийн ажлын албаны үүргийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүн амын асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.
6.Зөвлөлийн хуралдааныг хагас жил тутам хийнэ.Ажлын шаардлагаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
7.Зөвлөлийн дэргэд тодорхой асуудлаар олон нийтийн санал, бодлыг судлах, санал дүгнэлт гаргах зорилгоор ажлын хэсгүүд байгуулан ажиллуулж болно.
Хоёр.Зөвлөлийн эрх, үүрэг
Зөвлөл нь дараахь эрх эдэлнэ:
8.Эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлого, эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, тус улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн биелэлтийн явц, үр дүнгийн тухай дүгнэлт, зөвлөмж гаргаж холбогдох байгууллагад танилцуулах.
9.Эмэгтэйчүүдийн асуудлаар боловсруулж буй хууль тогтоомж, хөтөлбөрийн төсөлтэй танилцаж санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, холбогдох төрийн захиргааны байгууллагатай тохиролцон тэдгээрийн төсөл боловсруулах ажилд зөвлөлийн гишүүдээс томилж оролцуулах.
10.Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрх зөрчигдсөн тохиолдолд уг асуудлыг зохих хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэх талаар холбогдох байгууллага, эрх баригчдад санал гаргах, шаардлага тавих.
11.Эмэгтэйчүүдийн асуудлаар ажил төрлийн холбогдолтой мэдээ материалыг зохих байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулан авах.
Зөвлөл нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
12.Эмэгтэйчүүдийн асуудлаархи хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, тэдгээрийн биелэлтэд хяналт тавихад төрийн захиргааны байгууллагад дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
1З.Эмэгтэйчүүдийн асуудлаархи үндэсний хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт мэдээлж байх.
14.Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон асуудлаар тус зөвлөлд хандаж олон нийтээс тавьсан санал, хүсэлт, мэдээллийг сонсож, дүгнэлт гаргах, шаардлагатай бол энэ талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад санал, зөвлөмж оруулах.
15.Эмэгтэйчүүдийн хөгжил, дэвшил, тэдний эрх ашгийг хамгаалах талаар төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжин зохицуулах.
16.Эмэгтэйчүүдийн асуудлаар манай улсын харилцдаг олон улсын болон гадаад орнуудын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал, зөвлөмж гаргах, тэдгээрийн үйл ажиллагааг нь дэмжих, үндэсний тайлан, мэдээллийг зохих журмаар гаргаж өгөхөд дэмжлэг үзүүлэх.
Гурав.Орон нутгийн салбар зөвлөл
17.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд эмэгтэйчүүдийн асуудлаархи салбар зөвлөл ажиллуулж болно.
18.Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл нь үндэсний зөвлөлийн зорилт, эрх үүргийг тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлж, зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллана.
19.Аймаг, нийслэл, сум, дүүргийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны Засаг дарга батална.
20.Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан ажилтан нь эмэгтэйчүүдийн асуудлаархи салбар зөвлөлийн ажлыг зохицуулан явуулахад туслалцаа үзүүлж ажиллана.
21.Аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөл нь жилд нэг удаа тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ажлаа тайлагнана.
Аймаг, нийслэлийн салбар зөвлөл нь жилийн ажлын тайлангаа Үндэсний зөвлөлд ирүүлж байна.
------оОо------
Текст томруулах
A
A
A