A

A

A

Бүлэг: 1979
ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ,ТӨЛӨХ,ТАЙЛАГНАХ ЖУРАМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Импортын болон эх орны үйлдвэрийн бараанд худалдааны албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлан гаргахад энэ журмыг мөрдөнө.
2.Худалдааны албан татварын ногдуулалт, төлөлт, тайлагналтад импортолсон барааны тухайд гаалийн байгууллага, Монгол  улсын дотоодод борлуулсан барааны тухайд улсын татварын алба хяналт тавина.
ХОЁР.Худалдааны албан татвар төлөгч, түүнийг бүртгэх
3.Дараахь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага худалдааны албан татвар төлөгч байна:
аМонгол улсын нутаг дэвсгэрт бараа импортолж байгаа Монгол улсын иргэн, гадаадын харьяат, харьяалалгүй хүмүүс, өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж байгууллага;
 б Монгол улсын нутаг дэвсгэрт дор дурдсан үйлдвэрлэл эрхэлж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага:
 -цахилгаан дулааны үйлдвэрлэл;
 -түлшний үйлдвэрлэл;
  [өнгөт металлын үйлдвэрлэл; ЗГ-ын 1996 оны 138 дугаар тогтоолоор цаашид хэвээр мөрдөх болсон]
  -машин техник засварын үйлдвэрлэл;
 -металл боловсруулах үйлдвэрлэл;
 -химийн үйлдвэрлэл;
 -барилгын иатериалын үйлдвэрлэл;
 -мод боловсруулах үйлдвэрлэл;
 -шил, шаазан, ваарын үйлдвэрлэл;
 -ноос, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэл;
 -оёдлын үйлдвэрлэл;
 -арьс шир, үслэг эдлэл, гутлын үйлдвэрлэл;
 -хэвлэлийн үйлдвэрлэл;
 -хүнсний үйлдвэрлэл;
 -бусад үйлдвэрлэл 
 -бөөний худалдаа, хангамжийн байгууллага
 -худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ;
 -харилцаа холбооны үйлчилгээ;
  -барилга угсралтын ажил..
 (Хүчингүй болгосон : 1995 оны 203 тоот Засгийн газрын тогтоол)             
 (Өөрчилсөн : 1996 оны 138 тоот Засгийн газрын тогтоол)                      
4  дэх хэсгийг ЗГ-ын  1997 оны  127-р  тогтоолоор хүчингүй  болгосон.. .
5.Худалдааны албан татвар төлөгч дараахь журмаар улсын татварын албанд бүртгүүлнэ:
аэнэ журмын 3-ын "б"-д  заасан худалдааны албан татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага нь худалдааны албан татвар төлөгчөөр бүртгүүлэх мэдэгдлийг улсын татварын албанаас авснаас хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ;
/ б, в  дэх хэсгийг ЗГ-ын  1997 оны  127-р  тогтоолоор хүчингүй  болгосон.. .
гхудалдааны албан татвар төлбөл зохих аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлээс хоцорсныг улсын татварын алба илрүүлсэн тохиолдолд түүнийг худалдааны албан татвар төлөгчөөр бүртгүүлж худалдааны албан татвар төлүүлнэ.
6.Худалдааны албан татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын худалдааны албан татвар төлөгчийн бүртгэлийн маягтыг хувь бичиж өнгөн хувийг улсын татварын албанд өгч, хоёр хувийг өөртөө хадгална.
Худалдааны албан татвар төлөгчийн бүртгэлийн маягтыг Сангийн сайд батална.
7.Худалдааны албан татвар төлөгчийн бүртгэлд дараахь мэдээллийг заавал тусгасан байна.Үүнд:
ататвар төлөгчийн хувийн реестрийн болон улсын бүртгэлийн дугаар;
бтатвар төлөгчийн нэр, хаяг, утасны дугаар;
вүйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн чиглэл;
гбүртгүүлэхийн өмнөх жил, улирлын болон бүртгүүлснээс хойш 12 сарын хугацаанд явуулах үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын тооцооны хэмжээ;
дхудалдааны албан татвар төлж эхлэх хугацаа.
/8, 9 дэх заалтыг ЗГ-ын  1997 оны  127-р  тогтоолоор хүчингүй  болгосон.. .
ГУРАВ.Худалдааны албан татвар ногдуулах бараа
10.Дараахь бараа, ажил, үйлчилгээнд худалдааны албан татвар ногдуулна:
 аМонгол улсын нутаг дэвсгэрт импортолж байгаа бөгөөд худалдааны албан татвараас чөлөөлөхөөр зааснаас бусад бүх төрлийн бараа;
 бхудалдааны албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн борлуулсан эх орны үйлдвэрийн болон импортын бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ.
 11.Дараахь импортын барааг худалдааны албан татвараас чөлөөлнө:
    азорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;
    ббуцалтгүй тусламжаар авсан бараа;
    вгадаадын дипломат төлөөлөгчийн газрын хэрэгцээнд зориулсан бараа;
    гшинээр хийгдэх хөрөнгө оруулалтад зориулсан техник, тоног төхөөрөмж.
  12.Эх орны үйлдвэрийн дараахь барааг худалдааны албан татвараас чөлөөлнө:
  ахөдөө аж ахуй, ой, ан агнуурын аж ахуйн анхдагч чанарын байдлаа алдаагүй түүхий эд;
 бгадаадын дипломат төлөөлөгчийн газарт худалдсан бараа.
 ДӨРӨВ.Импортын бараанд худалдааны албан татвар  ногдуулах, түүнийг төлөх, тайлагнах
 13.Энэ журмын 11 дүгээр зүйлд худалдааны албан татвараас чөлөөлөхөөр зааснаас бусад бүх төрлийн импортын барааны үнэлгээ уг барааны гэрээний үнэ, тээврийн зардал, даатгалын хураамжийг тухайн үед мөрдөж байгаа Монголбанкнаас тогтоосон валютын ханшаар төгрөгт шилжүүлсэн үнэ дээр гаалийн болон онцгой албан татварыг нэмсэн дүн-ний  үнэлгээний тогтоосон хувиар худалдааны албан татварыг гаалийн байгууллага ногдуулна.
 (Өөрчилсөн : 1995 оны  72 тоот Засгийн газрын тогтоол)                     
 14.Бараа импортлогч нь импортын бараанд ногдох худалдааны албан татварыг гаалийн албан татварын хамт тогтоосон хугацаанд гаалийн байгууллагын холбогдох дансанд оруулна.
15.Гаалийн байгууллага худалдааны албан татварыг дансандаа орсноос хойш 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
     ТАВ.Дотоодод борлуулсан бараанд худалдааны  албан татвар ногдуулах,төсөвт төлөх
     16.Худалдааны албан татвар төлөгчийн тухайн сард борлуулсан худалдааны албан татвар ногдох бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэлгээний тогтоосон хувиар бодож худалдааны албан татварын нийт хэмжээг тодорхойлно.
 (Өөрчилсөн : 1995 оны  72 тоот Засгийн газрын тогтоол)                     
     17.Худалдааны албан татвар төлөгчийн тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдсон худалдааны албан татварын нийт дүнгээс мөн хугацаанд худалдааны албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас худалдаж авсан бараа, түүхий эд, хагас боловсруулсан зүйл, бэлэн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, сав, баглаа боодол, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд болон өөрөө шууд импортолж авсан бараа, материал, сэлбэгт төлсөн худалдааны албан татварыг хасч төсөвт төлөх худалдааны албан татварын хэмжээг тодорхойлно.
 (Өөрчилсөн : 1995 оны  72 тоот Засгийн газрын тогтоол)                     
   18.Олон эргэлтийн лонх, талхны болон өндөгний тавиур зэрэг сав, баглаа боодолд тэдгээрийг өөр хоорондоо тогтмол авч, өгөлцдөг аж ахуйн нэгж, байгууллага худалдааны албан татвар ногдуулахгүй байж болно.
    Худалдааны албан татвар ногдуулахгүй байх олон эргэлтийн лонх, талхны болон өндөгний тавиур зэрэг сав, баглаа боодлын жагсаалт, үнийг харилцагч татварын албатай тохиролцсон байна.
     19.Дараахь материал, эд зүйлсийг худалдаж авахад худалдааны албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн бэлтгэн нийлүүлэгчид  төлсөн худалдааны албан татварыг аж ахуйн нэгж, байгууллагын борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдсон худалдааны албан татварын нийт дүнгээс хасахгүй:
     аавтомашин, түүний эд анги, сэлбэг;
     бнисэх онгоц, түүний эд анги, сэлбэг;
    внефть бүтээгдэхүүн бензин, дизелийн түлш, шатах тослох материал;
     гцахилгаан, дулааны эрчим хүч;
 (Хүчингүй болгосон : 1995 оны  72 тоот Засгийн газрын тогтоол)             
    дажиллагчдын хэрэгцээнд зориулж авсан бараа.
  20.Худалдааны албан татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдсон худалдааны албан татвар нь мөн хугацаанд худалдааны албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн бусад аж ахуйн нэгж, байгууллагад болон импортлосон бараандаа төлсөн худалдааны албан татвараас бага байвал зөрүүг татвар төлөгчийн хүсэлтийг харгалзан дараа сард төсөвт төлөх худалдааны албан татвараас суутгах буюу эсвэл төсвөөс буцааж олгоно.
   21.Худалдааны албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага валютаар бараагаа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол худалдааны албан татвар тооцох үнэлгээг төгрөгөөр тодорхойлохдоо тухайн үед мөрдөж байгаа Монголбанкнаас тогтоосон ханшийг үндэслэнэ.
    ЗУРГАА.Экспортын барааны худалдааны албан татварын тооцоо
    22.Худалдааны албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагын экспортод гаргасан бараанд худалдааны албан татвар ногдуулахгүй.Экскпортод гаргасан барааг үйлдвэрлэх, худалдан авахтай холбогдуулан бусдад урьд төлсөн худалдааны албан татварыг татвар төлөгчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдсон худалдааны албан татварын нийт дүнгээс хасч тооцох буюу төсвөөс буцааж олгоно.
     23.Энэ журмын 22 дугаар зүйлд худалдааны албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд гадаадын байгууллагатай гэрээ байгуулж бараа экспортлох ажлыг шууд гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хамаарагдана.
     24.Бараа экспортлогчийг дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн нөхцөлд худалдааны албан татвараас чөлөөлнө:
     аэскпортод гаргасан барааны зарлагын падаан, нэхэмжлэл;
    ббарааг гадаадад гаргасан тухай гаалийн байгууллагын тодорхойлолт.
    25.Худалдааны албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг экспортод гаргадаг аж ахуйн нэгж, байгууллагын энэ журмын 20 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлогдсон худалдааны албан татварын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс доошгүй байвал улиралд нэг удаа төсвөөс буцаан авч болно.
     26.Энэ журмын 22 дугаар зүйлд заасны дагуу худалдааны албан татвараас чөлөөлөх асуудлыг энэ журмын 24 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг үндэслэн татварын байцаагч; төлөгдсөн татварыг төсвөөс буцаан олгох асуудлыг тухайн татвар төлөгчийн харилцагч улсын татварын албаны дарга тус тус шийдвэрлэнэ.
     27.Импортын барааг худалдааны албан татвараас чөлөөлсөн нь уг барааг гаалийн албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлсөн бол тэр нь худалдааны албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.
     ДОЛОО.Худалдааны  албан татварын бүртгэл
     28.Борлуулсан бараа, материалын зарлагын падаан бичих бүрт зарлагын нийт дүнд худалдааны албан татварыг ногдуулж бараа, материалын үнийн хамт худалдан авагчаас нэхэмжлэн авна.
     Худалдааны албан татварыг бараа, материалын зарлагын падаан, тэдгээрийн үнийн нэхэмжлэлд тус тусад нь тодорхойлж бичнэ.
    29.Худалдааны албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага нь бараа материалын зарглагын падаан болон нэхэмжлэлийг нарийн дэс дугаартай болгон хөтөлж тэдгээрт бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчийн нэр, худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр, худалдааны татвар төлөгчийн хувийн реестр дугаар, борлуулалт хийсэн он, сар, өдрийг заавал бичсэн байна.
    30.Тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдсон худалдааны албан татварыг тэдгээрийн үнэ, худалдааны албан татвар дансанд орсон эсэхийг үл харгалзан төсөвт төлөхөөр бодож "Төсвийн төлбөрийн тооцоо"-ийн 73 дугаар кредитэд бичилт хийнэ.
     31.Тухайн сард худалдааны албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагаас худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд тэдгээрийн нэхэмжлэлийн дагуу төлсөн худалдааны албан татварын дүнгээр "Төсөвтэй хийх тооцоо"-ны 73 дугаар дансны дебетэд бичилт хийнэ.
     32.Энэ журмын 30,31 дүгээр зүйлд заасны дагуу 73 дугаар дансанд хийгдсэн бичилтийн дебет, кредитийн зөрүүгээр төсөвт жинхэнэ төлөх, эсвэл төсвөөс буцааж авах худалдааны албан татварын хэмжээг тодорхойлж худалдааны албан татварын сарын тайланг гаргана.
    33.Худалдааны албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн сарын тайлангаар гарсан худалдааны албан татварыг дараа сарын 5-ны дотор төсөвт төлж, тайлангаа улсын татварын албанд тушааж татварын эцсийн тооцоог хийнэ.
    34.Энэ журмыг 1993 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.
------------ОоО-----------