- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - "ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ", "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ" СЭТГҮҮЛИЙГ АШИГЛАХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1994 оны 42 дүгээр тогтоолын хавсралт
"ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ", "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ" СЭТГҮҮЛИЙГ АШИГЛАХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
1.Бүх шатны Засаг дарга /хот, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга/ нарын албан ажлын хэрэгцээнд зориулан олгож байгаа "Төрийн мэдээлэл", "Засгийн газрын мэдээлэл" сэтгүүлийг ашиглах, хадгалахад энэхүү журмыг мөрдөнө.
2.Эдгээр сэтгүүлийг хуваарийн дагуу тараах, хадгалах, ашиглахад тавих нэгдсэн хяналтыг аймаг, нийслэлийн Засаг дарга /хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга/ хариуцна.
3.Сэтгүүл ашиглаж байгаа албан тушаалтан эмхтгэл хүлээн авсан тэмдэглэл хөтлөн дугаар дараалан бүрэн байлгаж, тэдгээрт нийтлэгдсэн хууль, тогтоолуудад орсон өөрчлөлтийг тухай бүр хийж, ажлаас чөлөөлөгдөхдөө ажил хүлээлцэх актад тэмдэглэн дараагийн хүнд хүлээлгэж өгнө.
4.Сэтгүүлийг хүлээн авсан дугаараас дутаасан буюу үрэгдүүлсэн хүмүүсийг албан хэрэг үрэгдүүлсний адил үзэж, дээд шатны албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулан сэтгүүлийн үнийг төлүүлж байна.
5.Төв, орон нутгийн холбооны байгууллагууд сэтгүүлийг захиалгын дагуу бүх шатны Засаг дарга /хот, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга/ нарт шуурхай хүргэж байх үүрэг хүлээнэ.
6.Сэтгүүлийн дугааруудыг жилийн эцэст нэгтгэн хавтаслаж хадгална.
7.Засаг дарга нарын албан хэрэгцээнд зориулан захиалсан сэтгүүлийн тоо, ширхэг дутагдвал буруутай тал хариуцан төлнө.
-----oOo----
Текст томруулах
A
A
A