A

A

A

Бүлэг: 1979
/Засгийн газрын 1998 оны 226 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
"ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ ОЛГОХ ДЭЭД ЗӨВЛӨЛ"-ИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөл /цаашид "дээд зөвлөл" гэнэ/ нь эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг зохицуулах, эрдмийн зэрэг, цол олгох ажилд хяналт тавьж баталгаажуулах байгууллага мөн.
2.Дээд зөвлөлийн үндсэн зорилго нь эрдмийн зэрэг горилогчид болон эрдмийн зэрэг, цолтой хүмүүст тавих нэгдмэл шаардлагыг хангуулах, дэлхийн нийтлэг жишигт нийцүүлэх арга хэмжээ авч, эрдмийн зэрэг горилсон бүтээлийн онолын түвшин, практик ач холбогдолд дүгнэлт өгөх, эрдмийн зэрэг хамгаалуулах мэргэжлийн төрөлжсөн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж эдгээр зөвлөлийн шийдвэр, холбогдох үндсэн материалд хянан магадалгаа хийж баталгаажуулахад оршино.
З.Дээд зөвлөл нь Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулна.
4. Дээд зөвлөл нь дарга, дэд дарга нар, эрдэмтэн нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх ба эрдэмтэн нарийн бичгийн дарга нь орон тооны байна.
Дээд зөвлөлийн дарга нь шинжлэх ухааны асуудал үйл ажиллагааных нь хүрээнд хамаарах Засгийн газрын гишүүн байна.                
Дээд зөвлөлийн дэд дарга нар нь нийгмийн ухаан, байгалийн ухаан, техникийн ухааны салбар зөвлөлийг удирдах, мэргэжлийн чиглэлийн дагуу шинжлэх ухааны доктор, дэд докторын зэрэг горилсон бүтээл, профессор, дэд профессор цолд нэр дэвшигчийн бүтээлд хяналтын магадалгаа хийх, дээд зөвлөлөөс тогтоосон хуваарийн дагуу эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл болон цол олгох эрх бүхий их сургуулийн эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг дээд зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор хариуцан гүйцэтгэнэ.Дээд зөвлөлийн бүрэлдэхүүнийг Шинжлэх ухааны академийн саналын үндсэн дээр шинжлэх ухааны голлох салбарын нэртэй эрдэмтдийг оролцуулан дээд зөвлөлийн даргын тушаалаар батална.
5.Дээд зөвлөл нь эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол, дарга нь тушаал гаргаж, тэдгээрийн биелэлтийг хангуулна.
6.Доктор, дэд докторын зэрэг горилсон болон профессор, дэд профессорын цол хүртээх бүтээлд албан ёсны шүүмж бичих, хяналтын магадалгаа хийсний хөлсийг дор дурдсан цаг зарцуулснаар бодож тооцно:
А.Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл болон их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр:
1/докторын зэрэг горилсон бүтээлд албан ёсны шүүмж  хийхэд 15 цаг;
2/дэд докторын зэрэг горилсон бүтээлд албан ёсны шүүмж  хийхэд 10 цаг;
3/профессор цол хүртээх хүмүүсийн бүтээлд хяналтын магадалгаа хийхэд 8 цаг;
4/дэд профессор цол хүртээх хүмүүсийн бүтээлд хяналтын магадалгаа хийхэд 4 цаг байхаар.
Б.Дээд зөвлөлийн шийдвэрээр:
1/докторын зэрэг горилсон бүтээлд хяналтын магадалгаа хийхэд /докторын зэрэгтэй хүн хийнэ/ 20 цаг;
2/дэд докторын зэрэг горилсон бүтээлд хяналтын магадалгаа хийхэд 15 цаг;
3/профессор цол хүртээх хүмүүсийн бүтээлд хяналтын магадалгаа хийхэд 10 цаг;
4/дэд профессор цол хүртээх хүмүүсийн бүтээлд хянан магадалгаа хийхэд 5 цаг байхаар.
7.Дээд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвөөс, эрдмийн зэрэг хамгаалуулах ажилтай холбогдсон зардлыг эрх бүхий их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллагын төсвөөс, эрдмийн цол олгохтой холбогдсон зардлыг эрх бүхий их сургуулийн төсвөөс тус тус гаргана.      
Эдгээр зардлыг тооцох, төлөвлөх, зарцуулах журмыг Сангийн яам, Шинжлэх ухаан, боловсролын яамнаас гаргана.
8.Дээд зөвлөлийн дарга, дэд дарга нар, гишүүдэд жил тутам 2О хүртэл цагаар бодож тэдгээр хүмүүсийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг харгалзан их сургуульд мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний жишгээр тооцож жилд нэг удаа урамшил олгоно.
9.Дээд зөвлөл тогтоосон журмаар хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.  
е/эрдмийн зэрэг, цолтой холбогдсон асуудлаар байгууллага, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч барагдуулах.
12.Дээд зөвлөлийн үйл ажиллагааны талаар дээд зөвлөлийн дарга Засгийн газарт жил бүр тайлагнаж байна.
  Хоёр.Дээд зөвлөлийн эрх, үүрэг
1О.Дээд зөвлөл дор дурдсан эрх эдэлнэ:
а/эрдмийн зэрэг хамгаалуулах мэргэжлийн зөвлөлийг байгуулах, бүрэлдэхүүнийг батлах, татан буулгах;
б/эрдмийн зэрэг хамгаалуулсан тухай эрдмийн зэрэг хамгаалуулах мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, холбогдох үндсэн материалд хянан магадалгаа хийж  эцэслэх, баталгаажуулах;
в/эрдмийн цол олгосон тухай эрдмийн цол олгох эрх бүхий их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэр, холбогдох үндсэн материалд хянан магадалгаа хийж  эцэслэх, баталгаажуулах;
г/эрдмийн зэрэг горилсон бүтээлийн онолын түвшин, практик ач холбогдлын талаар хяналтын магадалгаа хийх комисс, хэсэг томилох, түүний бүрэлдэхүүнд үндсэн байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;
д/гадаад орны адил төрлийн байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай гэж үзвэл эрдмийн зэрэг горилсон зарим бүтээлийг гадаадын холбогдох байгууллагад илгээж санал, дүгнэлт гаргуулан авах;
е/эрдмийн зэрэг, цол олгох талаар гаргасан шийдвэрээ цуцлах;
ж/эрдмийн зэрэг хамгаалуулах мэргэжлийн зөвлөл болон эрдмийн цол олгох эрх бүхий их сургуулиудын эрдмийн зөвлөлийн ажлыг шалгаж зааварлах, шаардлагатай гэж үзвэл татан буулгах, шинэчлэн байгуулах.
11.Дээд зөвлөл дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/эрдмийн зэрэг, цол олгох асуудлыг нэгдсэн удирдлагаар хангах;
б/эрдмийн зэрэг горилсон бүтээлд тавих шаардлагыг шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн түвшинд нийцүүлэн дээшлүүлэх;
в/эрдмийн зэрэг, цол олгох журмыг боловсронгуй болгож, эрдмийн зэрэг горилсон бүтээлийн онолын түвшин, практик өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;
г/эрдмийн зэрэг, цолтой хүмүүсийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
д/эрдмийн зэрэг, цол хүртсэн хүмүүст диплом, үнэмлэх олгох;
 
------------оОо----------