A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 333 дугаар тoгтooлын  xaвcpaлт
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
 
ЭМИЙН ЭРГЭЛТИЙН ТӨВЛӨРСӨН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гадаадын орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хандиваар ирсэн эм, эмнэлгийн хэрэгслийг дотоодын зах зээл дээр борлуулан орлогыг тусгай дансанд төвлөрүүлэн эмийн эргэлтийн төвлөрсөн хөрөнгө (цаашид эргэлтийн хөрөнгө гэх) бүрдүүлэх, түүнийг зарцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Эргэлтийн хөрөнгө нь төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүнд орох бөгөөд түүнийг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны хяналтын дор "Монголэмимпэкс" концерн эрхлэн явуулна.
1.3.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, эм, хэрэгслийн тухайн жилийн эрэлт, хэрэгцээ, нийлүүлэлт, гадаад захиалга зэргийг харгалзан тусламжаар ирэх эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, тоо хэмжээнд урьдчилан зохицуулалт хийнэ.
  Хоёр.Эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх
2.1.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын байгууллага, гадаад орнуудаас үзүүлж буй буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр худалдан авсан тусламжийн эм, хэрэгслийг борлуулан түүний орлогыг эргэлтийн хөрөнгөд төвлөрүүлнэ.
2.2.Эргэлтийн хөрөнгийг Сангийн яамны тусгай дансанд төвлөрүүлэх бөгөөд валютын данстай байж болно.
2.З.Эргэлтийн хөрөнгөд төвлөрүүлэх тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ тогтоох асуудлыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд хамтран шийдвэрлэнэ.
2.4.Эргэлтийн хөрөнгийг дотоодын бусад эх үүсвэрээр нэмэгдүүлж болно.
  Гурав.Эргэлтийн хөрөнгийг зарцуулах
З.1.Эргэлтийн хөрөнгийг зөвхөн үндэсний зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад орсон эм, эмнэлгийн хэрэгслийг гадаад зах зээлээс худалдан авахад зарцуулна.
З.2.Эргэлтийн хөрөнгөөр гадаад зах зээлээс эм, эмнэлгийн хэрэгслийг олж нийлүүлэх импортын асуудлыг"Монголэмимпэкс" концерн хариуцна.           
З.3.Эргэлтийн хөрөнгөөр авсан эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлэг, эмийн сангуудад захиалгыг нь үндэслэн тогтоосон үнээр олгоно.
З.4.Эргэлтийн хөрөнгөөр авсан эм, эмнэлгийн хэрэгслийг үнэгүй олгохыг хориглоно.
З.5.Эргэлтийн хөрөнгөөс үндэсний зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад орсноос бусад эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж авах шаардлага гарвал Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас зөвшөөрөл авна.
З.6.Эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу чанарын шаардлага хангахгүй эмийг эргэлтийн хөрөнгөөр худалдан авахыг хориглоно.
  Дөрөв."Монголэмимпэкс" концерний эрхлэх үйл ажиллагаа
4.1.Гадаадын тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авч, хадгалах, борлуулах, орлогыг эргэлтийн хөрөнгөд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна.
4.2.Эргэлтийн хөрөнгөөр худалдаж авах эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, гэрээний талаар эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамтай тухай бүр урьдчилан зөвшилцөж байна.
4.3.Эргэлтийн хөрөнгөөр худалдаж авсан бүх эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх заавар, бусад холбогдох мэдээллээр эмнэлэг, эмийн сангуудыг шуурхай хангаж, мэдээлэл сурталчилгаа, сургалтын ажлыг хариуцна.
4.4.Эм, эмнэлгийн хэрэгслийн борлуулалт, үлдэгдэл, нэмэлт хэрэгцээний талаар улирал, жилийн мэдээг Сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд гаргаж өгнө.
4.5.Эргэлтийн хөрөнгөөр авсан эм, хэрэгслийг олон улсын шаардлагыг хангасан, хамгаалалт бэхэлгээ сайтай, хэвийн ажиллагаатай агуулахад хадгална.
4.6.Тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авах, орон нутагт хүргэхэд шаардагдах хүн, хүч, тээврийн асуудлыг хариуцна.
4.7.Хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас эм, бэлдмэл, багаж хэрэгслийн чанар, хэвийн байдлыг алдагдуулсан тохиолдолд тэдгээрийн үнийг төлж, өр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.
  Тав.Хяналт шалгалт, хариуцлага
5.1.Эргэлтийн хөрөнгийн бүрдүүлэлт ба уг хөрөнгөөр худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, зарцуулалт, хуваарилалт, хадгалалт, эдгээр эм, эмнэлгийн хэрэгсэл тогтоосон үнээр борлогдож байгаа эсэхэд Засгийн газрын тохируулагч агентлаг-Эм, биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын алба болон холбогдох бусад байгууллага хяналт тавина.
5.2.Эргэлтийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, байдлыг гэмтээж муутгасан, энэхүү журмыг зөрчсөн хүмүүст Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---------оОо--------