A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ҮНДЭСНИЙ ХОРОО, АЖЛЫН ХЭСЭГ ТЭДГЭЭРИЙН ДАРГА
 
 
1.        
НҮБ-ын Хүнс тэжээл, хөдөө аж ахуйн байгууллагын асуудал эрхэлсэн Монголын үндэсний комисс
Хүнс, хөдөө аж ахуйн сайд
2.        
Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал эрхлэх комисс
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
3.        
Монголын түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, хадгалан хамгаалах асуудлыг эрхлэх улсын комисс
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
4.        
Хилийн боомтын асуудал эрхэлсэн зөвлөл
Хууль зүй, дотоод хэргийн сайд
5.        
БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын хооронд үүссэн зээлийн өрийн асуудлыг зохицуулах талаар ОХУ-тай хэлэлцээ хийж, санал боловсруулах Монголын талын комисс
Санхүү, эдийн засгийн сайд
6.        
Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах зөвлөл
Байгаль орчны сайд
7.        
Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах Монгол-Оросын комиссын Монголын хэсэг
Батлан хамгаалахын сайд
8.        
Улсын ургацын комисс
Хүнс, хөдөө аж ахуйн сайд
9.        
Монголын ховор амьтныг хамгаалах үндэсний комисс
Байгаль орчны сайд
10.     
Улсын нэр томъёоны комисс
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /Засгийн газрын 2004 оны 67 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
11.     
Олон улсын хөдөлмөрийн харилцааны хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих үндэсний зөвлөлдөх хороо
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
12.     
Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хороо (гурван талт)
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
13.     
Нийгмийн халамжийн үндэсний зөвлөл
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
14.     
НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монголын үндэсний хороо
Үйлдвэр, худалдааны сайд
15.     
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комисс
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
16.     
Улсын баяр наадмын төв комисс
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
17.     
Бүх нийтийн экологийн боловсрол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах Үндэсний зөвлөл
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
18.     
Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл/Засгийн газрын 2003 оны 10 дугаар тогтоолоор өөрчилсөн/
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
19.     
Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл
Хүнс, хөдөө аж ахуйн сайд
20.     
Усны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний хороо
Байгаль орчны сайд/Засгийн газрын 2003 оны 04 дүгээр тогтоолоор өөрчилсөн./
21.     
"Ардын уламжлалт урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөл
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
22.     
"Бөөний худалдааны сүлжээ" хөтөлбөрийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл
Үйлдвэр, худалдааны сайд
23.     
"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах Улсын комисс
Санхүү, эдийн засгийн сайд
24.     
Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих зөвлөл
Хууль зүй, дотоод хэргийн сайд
25.     
Уур амьсгалын Үндэсний хороо
Байгаль орчны сайд
26.     
Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хороо
Хууль зүй, дотоод хэргийн сайд
27.     
"Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж хяналт тавих Үндэсний зөвлөл
Дэд бүтцийн сайд
28.     
Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийн зөвлөл
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
29.     
Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хороо
Ерөнхий сайд
30.     
Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах бэлтгэлийг хангах ажлын хэсэг
Батлан хамгаалахын сайд
31.     
Засгийн газрын худалдан авах ажиллагааны дунд хугацааны сургалтын хөтөлбөрийн үндэсний зөвлөл
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
32.     
Хүйсийн тэгш байдлын асуудлаархи үндэсний зөвлөл
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
33.     
Ой, мод боловсруулах салбарын үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үндэсний зөвлөл
Үйлдвэр, худалдааны сайд
34.     
Залуучуудын асуудлаархи үндэсний зөвлөл
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
35.     
Монголын мэдээлэл холбооны технологийн үндэсний хороо
Ерөнхий сайд
36.     
Чингис хаан мэндэлсний 840 жилийн ой, Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
Ерөнхий сайд
37.     
2004 оны зуны олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо
Ерөнхий сайд
38.     
Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороо
Санхүү, эдийн засгийн сайд, МХАҮТ-ын дарга
39.     
Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагаа, худалдааны олон талт хэлэлцээнд Монгол Улсын баримтлах байр суурь, удирдамжийг боловсруулах, Монгол Улсын эрх ашгийн тусгалыг хангахад чиглэсэн хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг
Үйлдвэр, худалдааны сайд
40.     
Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл
Дэд бүтцийн сайд
41.     
Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний хороо
Хүнс, хөдөө аж ахуйн сайд
42.     
Ойн тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах үндэсний хороо
Байгаль орчны сайд
43.     
"Сонгодог урлаг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын зөвлөл
Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
44.     
Хүн ам, хөгжлийн асуудлаархи үндэсний хороо
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд /Засгийн газрын 2003 оны 98 дугаар тогтоолоор 44 дэх заалтыг нэмсэн/
45
Дамжин өнгөрөх тээврийн асуудлыг зохицуулах үндэсний хороо
Дэд бүтцийн сайд
/Засгийн газрын 2003 оны 137 дугаар тогтоолоор 45 дэх заалтыг нэмсэн/
 
46
Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааг бүс нутгийн хөгжлийн шинэ нөхцөл,шаардлагад нийцүүлэн идэвхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх Засгийн газрын  ажлын хэсэг
Санхүү, эдийн засгийн сайд
/Засгийн газрын 2003 оны 206 дугаар тогтоолоор 46 дэх заалтыг нэмсэн/
47.
Био аюулгүй байдлын асуудлыг
 зохицуулах үндэсний хороо
Байгаль орчны сайд
 
48.
"Ази, Номхон далайн бүсийн тахир дутуу иргэдийг дэмжих 10   жилийн ажлыг Монгол Улсад эрхлэн зохион байгуулах Үндэсний хороо"
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
 
 
 
_ _ oOo_ _
 
 
/Энэ хавсралтад Засгийн газрын 2003 оны 04, 10, 98, 137, 206, 258. 2004 оны 67, 82 дугаар тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./