A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • 2003 ОНД ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, ХУВЬЧЛАЛ ХИЙХИЙГ ЗӨВЛӨХ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 34 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт

2003 ОНД  ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, ХУВЬЧЛАЛ ХИЙХИЙГ ЗӨВЛӨХ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ  НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН  ЖАГСААЛТ 
 
 
 
Д/д
 
 
Байгууллагын нэр
 
Байршил
 
Өөрчлөлт, шинэчлэлээр  авах арга
хэмжээ, нөхцөл
1
Монголын хүүхдийн ордон
Улаанбаатар
хот
Удирдах үйл ажиллагааг нь удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх
2
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв
Улаанбаатар
хот
Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр  менежментийн үр дүнг харгалзан хувьчлах
3
Уламжлалт эм, эмийн ургамлын компани
Улаанбаатар
хот
Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах
4
Дарханы мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
Дархан-Уул аймаг
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийж хамтарсан өмчит сургууль хэлбэрээр зохион байгуулж хувьчлах
5.
Өмнөговийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
Өмнөговь аймаг
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийж хамтарсан өмчит сургууль хэлбэрээр зохион байгуулж хувьчлах
 
6
Орон нутгийн амралт, сувилал, хүүхдийн зуслан, аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
 
Нийт аймаг, нийслэл
Төрийн өмчийн хороо, Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай зөвшилцөн удирдах үйл ажиллагааг нь удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлж эхлэх
 
7
 
      Асрамжийн газрууд
Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дорнод,
Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий,  Ховд  
Төрийн өмчийн хороо, Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай зөвшилцөн удирдах үйл ажиллагааг нь удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлж эхлэх