A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

"ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
¹
Зохион байгуулах үйл ажиллагаа
Хугацаа
Хариуцан гүйцэтгэх
байгууллага
Улсын төсвөөс зарцуулах хөрөнгө
/сая төг /
 
Тахир дутуу иргэдийн нийгмийн хамгааллын арга хэмжээг өргөжүүлэн, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах
Эхний хагас жилд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,  Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын нийгмийн халамжийн газар
 
 
Сувиллын цэцэрлэг,  яслийн 10 дугаар  цогцолборыг өргөжүүлэн тахир дутуу хүүхдийн асрамжийн  2 анги нээн   ажиллуулах, тахир дутуу хүүхдийг гэрийн халамж, үйлчилгээнд хамруулах
9 дүгээр
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улсын нийгмийн халамжийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
40,0
 
Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвийн   үйл ажиллагаа, мэргэжлийн сургалтын төрлийг өргөжүүлэх асуудлыг судлан холбогдох байгууллагад санал тавих
9 дүгээр
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төв
 
 
Тахир дутуу иргэдийн  нийгмийн хамгаалал,  хөдөлмөр эрхлэлттэй  холбогдолтой  хууль эрхийн актуудыг  боловсронгуй болгох талаар санал боловсруулах
Жилдээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам,  Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын нийгмийн халамжийн газар, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрхийн актуудыг боловсруулж шийдвэрлэх 
Эхний хагас жилд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр зохицуулалтын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгаал-лын  улсын хяналтын алба
 
 
 
Тахир дутуу иргэдийн мэдээлэл, судалгааны төв байгуулан ажиллуулах
7 дугаар
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төв, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
3,0
 
Зарим албан байгууллага, үйлчилгээний газруудад  тахир дутуу иргэд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдүүлэх, зам, дохиолол, гарц байгуулах
6 - 10
дугаар
сард
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Дэд бүтцийн яам, Эрүүл мэндийн яам, Улсын нийгмийн халамжийн газар
20,0
 
Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг   аймаг, орон нутагт  шалгах, Үндэсний хорооны хурлаар зарим аймгийн Засаг даргын  мэдээллийг  сонсох, заавар, зөвлөлгөө өгөх
Жилдээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний хороо, Улсын нийгмийн халамжийн газар, Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төв
 
 
Сонсголгүй, тахир дутуу иргэдэд зориулсан   жолооны курс нээн хичээллүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх
9 дүгээр
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Замын цагдаагийн газар, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
Тахир дутуу иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор төсөл хэрэгжүүлэх, зээл, тусламж авах асуудлыг  гадаад, дотоодын байгууллагад тавих 
Жилдээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр зохицуулалтын газар, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
Протез, ортопедийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,  явуулын үйлчилгээ үзүүлэх техник, төхөөрөмжөөр хангах
6 дугаар
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төв
8,0
 
Хараагүй хүмүүсийн номын сан байгуулан, зориулалтын брайлын ном, сонин, сэтгүүл, хуурцаг, компьютер, бусад тоног төхөөрөмжөөр хангах  
5 дугаар
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улсын нийгмийн халамжийн газар, 29 дүгээр тусгай сургууль
5,0
 
Тахир дутуу иргэдийг зориулалтын тэргэнцэр, мэдрэмжтэй таяг, сонсголын аппарат зэрэг шаардлагатай хэрэгслээр хангах
Жилдээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын нийгмийн халамжийн газар, Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төв
 
 
Монголын Үндэсний  телевизийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийг дохионы орчуулгатайгаар нэвтрүүлдэг болгох
2 дугаар
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
5,0
 
Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвийг Нөхөн сэргээлтийн олон улсын холбоонд  гишүүнээр элсэх асуудлыг судлах
Эхний
хагас жилд
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,  Санхүү, эдийн засгийн яам, Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төв
 
 
Тусгай сургуулийн буюу дүлий хүүхдийн багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж 21 аймгаас мэргэжилтэн сургах
8 дугаар
сард
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,    29 дүгээр тусгай сургууль
5.0
 
Монгол Улсад дохионы хэлний нэг систем тогтоох, уг дохионы хэлний нэгдсэн стандарт боловсруулах
9 дүгээр
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,    29 дүгээр тусгай сургууль,  Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх үйлдвэрийг өргөжүүлэн үйлдвэрлэлийн чиглэлийг оновчтой тогтоох,
санхүү, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх
Жилдээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Санхүү, эдийн засгийн яам, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх үйлдвэр, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
25,0
 
 
Төрийн зарим чиг үүргийг Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоогоор гүйцэтгүүлэх асуудлыг судлах
5 дугаар
сараас
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
 
Тахир дутуу иргэдийг дэмжих жилийн үйл ажиллагааг сурталчлах, тахир дутуу иргэдийн талаар цуврал нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэх
Жилдээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, Улсын нийгмийн халамжийн газар, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
Ердийн хэв шинжтэй ерөнхий боловсролын сургуульд тахир дутуу хүүхдийг суралцахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх         
Жилдээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам
 
 
Дэлхийн Цагаан таягтны өдрийг "Гэрэл, гэгээ хайрлацгаая" уриан дор тэмдэглэх
          
10 дугаар
сард
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам,
Монголын хараагүйчүүдийн
нийгэмлэг
 
 
Тахир дутуу хүмүүсийн олон улсын  өдрийг "Энэрэнгүй үйлсийг бүх нийтээрээ дэмжицгээе" уриан дор тэмдэглэх
12 дугаар
сард
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын нийгмийн халамжийн газар, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
Тахир дутуу иргэдийн сэргээн засах эмчилгээний төв, хувийн эмнэлгүүдийн  үйл ажиллагааг дэмжин, туслалцаа  үзүүлэх
Жилдээ
Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
 
Тахир дутуу иргэдийг дэмжүүлэх асуудлыг гадаад орон, олон улсын байгууллагад тавьж  тусламж, дэмжлэг авах, төсөл хэрэгжүүлэх  арга хэмжээг уялдуулан зохицуулах зэргээр гадаад харилцааг өргөжүүлэх                                                                    
Жилдээ
Гадаад хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
Тахир дутуу иргэдийн дунд  зохиогддог олон улсын болон дотоодын уралдаан тэмцээнд тамирчдыг өргөнөөр оролцуулах
10 - 12
дугаар
сард
Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын нийгмийн халамжийн газар, Монголын Пара-Олимпийн хороо, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
 
"ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН"` өргөмжлөл бий болгон тахир дутуу хүмүүст тусалдаг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг шагнаж урамшуулах, жилийн хүрээнд урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах
Жилдээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Үндэсний хороо, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
10,0
 
Үйлдвэрлэлийн осол, тахир дутуу болохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгаалал, эрүүл аж төрөх ёсны талаар  сургалт, семинарыг томоохон үйлдвэр, аж ахуйн газарт  зохион байгуулах
5 - 10
дугаар сард
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр зохицуулалтын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын алба
 
 
Тахир дутуу иргэдэд зориулсан  хандив, тусламжийн хөрөнгийг тахир дутуу иргэдийн  үйл ажиллагааг дэмжих санд төвлөрүүлэн зарцуулах
Жилдээ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Тахир дутуу иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо
 
 
ДҮН
 
 
121,0