- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2002 оны 21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Хийх ажил
|
Хугацаа
|
Хариуцах эзэн
|
||
1. Хөрөнгө оруулалтын эдийн засаг, эрх зүйн орчинг боловсронгуй болгох | |||||
1.1
|
Хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөлийг эн тэргүүнд бүрдүүлэх, зах зээлийг идэвхжүүлэхэд чиглэсэн дараахь арга хэмжээ авах:
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж мөрдүүлэх
- Газрын тухай болон газрын төлбөрийн тухай хуулийг батлуулах
- Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах
- Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон үүнтэй холбогдуулан бусад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах
- Газар тариалангийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах
- Малчин өрх болон фермерийн аж ахуйн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах
- Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулах, гаргах хорио цээрийн хяналт шалгалтын хухай хуулийн төсөл боловсруулж батлуулах
- Ургамал хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах
- Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн заалтууд (алдагдлыг орлогоос хасч тооцох, бэлтгэл ажлын зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцох зэрэг)-ыг татварын холбогдох хуульд тусгуулах тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах
- Экспортыг дэмжих хуулийн төсөл боловсруулж батлуулах
- Экспортын болон импорт орлох чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих үүднээс Татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, батлуулах
- Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах
- Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж батлуулах
|
I- П улирал
жилдээ
I-П улирал
жилдээ
жилдээ
VП сар
VI сар
VI сар
I улирал
Ш улирал
П улирал
I улирал
IҮ улирал
|
Ч.Ганзориг
У.Барсболд
Ч.Улаан
Ч.Улаан,
С.Гүндэнбал
Д.Насанжаргал
Д.Насанжаргал
Д.Насанжаргал
Д.Насанжаргал
Ч.Ганзориг,
Ч.Улаан
Ч.Ганзориг
Ч.Улаан,
Ч.Ганзориг
Д.Насанжаргал
Д.Насанжаргал
|
||
1.2
|
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, бүсийн үйл ажиллагааны талаар хөрш орнуудтай уулзалт зохион байгуулах, Алтанбулаг, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсийн талаар төсөл хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах
|
I-Ш улирал
|
Ч.Улаан,
Ч.Ганзориг
|
||
1.3
|
"Аж үйлдвэрийн парк" байгуулах боломжийг судлах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах
|
I-Ш улирал
|
Ч.Ганзориг,
Т.Бадамжунай
|
||
1.4
|
Хөрөнгө оруулалт, ялангуяа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
Ч.Улаан,
Ц.Нямдорж,
холбогдох албад
|
||
1.5
|
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаатай танилцах, тэдгээрийн зүгээс гаргасан саналыг шийдвэрлэх арга хэмжээ авах
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
Үндэсний зөвлөл,
ГХГХОГ,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
||
1.6
|
Хөрөнгө оруулалтын холбогдолтой хууль тогтоомжийг сурталчлах, тусгай товхимол болгон хэвлэх
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
Ч.Улаан,
Ц.Нямдорж
|
||
1.7
|
Хөрөнгө оруулалтын статистик мэдээг боловсронгуй болгох
|
Ш улирал
|
Ч.Улаан,
Ч.Даваасүрэн
|
||
1.8
|
Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулах арга хэмжээ авах
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
Л.Эрдэнэчулуун
|
||
1.9
|
Бизнесийн үйл ажиллагааг дэмжих гадаад, дотоодын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
|
жилдээ
|
О.Чулуунбат,
Ч.Улаан
|
||
2. Хөрөнгө оруулалтыг татах, сурталчлах арга хэмжээ
|
|||||
2.1
|
Хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэл, төсөл боловсруулах аргачлалын асуудлаар семинар зохион байгуулах, энэ талаар бизнес эрхлэгчдэд зориулан гарын авлага бэлтгэх, зөвлөлгөө өгөх
|
жилдээ
|
Ч.Улаан,
Ч.Ганзориг,
Үндэсний зөвлөл
|
||
2.2
|
Үнэ цэнтэй аж ахуйн нэгжийн хувьчлалд гадаад, дотоодын бодит хөрөнгө оруулагчдыг татан оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
|
жилдээ
|
Л.Пүрэвдорж,
Үндэсний зөвлөл,
ГХГХОГ
|
||
2.3
|
Засгийн газраас баталсан хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авах
|
жилдээ
|
Ч.Улаан,
Ч.Ганзориг,
Д.Насанжаргал,
Үндэсний зөвлөл
|
||
2.4
|
Өндөр хэмжээнд хийх албан ёсны айлчлалын хүрээнд хөрөнгө оруулалтын төсөл, эрх зүйн орчинг өргөн сурталчлах, ажил хэрэгч хүмүүсийн дугуй ширээний уулзалт, ярилцлага зохион байгуулах арга хэмжээ авах
|
Тухай бүр
|
Үндэсний зөвлөл,
ГХГХОГ,
МХАҮТ
|
||
2.5
|
Уул уурхайн болон металлургийн томоохон төслүүдийг бэлтгэж, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
АМХЭГ,
ГХГХОГ
|
||
2.6
|
"Мянганы зам" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах, эрчимжүүлэх арга хэмжээ авах
|
жилдээ
|
Б.Жигжид
|
||
2.7
|
Цагаан Суврагын зэс-молибдены орд, Дорноговь аймгийн Мандах сум хүртэл 110 квт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам татах санхүүжилт олох чиглэлээр ажиллах
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
АМХЭГ
|
||
2.8
|
Тавтын алт, Цагаан Суваргын зэс, Асгатын мөнгөний ордуудыг ашиглахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн урьдчилсан тооцоог хийж, ашиглах талаар сонирхогч орнуудад санал тавих
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
АМХЭГ
|
||
2.9
|
Газрын тосны тендер зарласан нээлттэй байгаа 16 талбайн судалгаа, хайгуулын ажилд хөрөнгө оруулалтыг татах сурталчилгааны ажлыг зохион байгуулах
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
ГТХЭГ
|
||
2.10
|
Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ авах
|
жилдээ
|
Д.Насанжаргал
|
||
2.11
|
Сүү, цагаан идээний үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
жилдээ
|
Д.Насанжаргал
|
||
3. Хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх талаар зохион байгуулах арга хэмжээ
|
|||||
3.1
|
Улаанбаатар хотноо зохион байгуулах Монголд хандивлагчдын зөвлөлгөөнд хөрөнгө оруулалтын төслүүдийг бэлтгэж санал болгох
|
II улирал
|
Ч.Улаан,
Л.Эрдэнэчулуун
|
||
3.2
|
Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын бэлтгэлийг хангаж, зохион байгуулах
|
Ш улирал
|
Ч.Ганзориг,
Чуулга уулзалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулах Засгийн газрын комисс
|
||
3.3
|
Дэд бүтцийн салбараар хандивлагчдын сэдэвчилсэн уулзалт зохион байгуулах, эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх санал тавих
|
I улирал
|
Б.Жигжид,
Ч.Улаан
|
||
3.4
|
Авто зам, усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаар гадаад орон, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай хийж байгаа хэлэлцээг эрчимжүүлэх, шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авах
|
I-П
улирал
|
Ч.Улаан,
Б.Жигжид
|
||
3.5
|
Хандивлагчдын уулзалт, зөвлөлгөөний үеэр амласан зээл, тусламжийг ашиглах гэрээ, хэлэлцээр байгуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авах
|
жилдээ
|
Ч.Улаан,
Үндэсний зөвлөл
|
||
3.6
|
Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд хугацаандаа ашиглалтад ороогүй объектуудад шалгалт хийж, дүгнэлт гаргах
|
жилдээ
|
Ч.Улаан,
Аймгийн Засаг дарга нар
|
||
3.7
|
Жижиг, дунд үйлдвэрт оруулсан зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр дүнд дүгнэлт хийх, энэ үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн сангуудын хөрөнгийн эргэлтийг сайжруулах арга хэмжээ авах
|
жилдээ
|
Ч.Улаан,
Ч.Ганзориг,
Д.Насанжаргал,
Үндэсний зөвлөл
|
||
3.8
|
Хүчин чадлаа бүрэн ашиглаагүй буюу хадгалалтад байгаа үйлдвэрийг сэргээх, ашиглалтыг сайжруулах үүднээс эзэн компани, байгууллагын саналын дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх арга хэмжээ авах
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
Ч.Улаан,
Аймгийн Засаг дарга,
Үндэсний зөвлөл
|
||
3.9
|
Засгийн газрын бонд, компанийн үнэт цаас, вексель гаргах хэлбэрээр хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
|
жилдээ
|
Ч.Улаан, С.Гүндэнбал,
Үндэсний зөвлөл
|
||
4. Б у с а д а с у у д а л
|
|||||
4.1
|
Хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үзэсгэлэн гаргах, дугуй ширээний уулзалт, ярилцлага зохион байгуулах
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл,
ГХГХОГ
|
||
4.2
|
2002 оны шилдэг хөрөнгө оруулагчийг шалгаруулах
|
IV улирал
|
Ч.Улаан,
Ч.Ганзориг,
МХАҮТ,
ГХГХОГ,
Үндэсний зөвлөл
|
||
4.3
|
"Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн үйл ажиллагааг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон эрх зүйн актуудын лавламжийн санг бүрдүүлэх, түүгээр үйлчлэх
|
жилдээ
|
Ч.Ганзориг,
Үндэсний зөвлөл, ГХГХОГ
|
||
4.4
|
"Хөрөнгө оруулалтыг дэмжих жил"–ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг сурталчлах
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл
|
||
4.5
|
Үндэсний зөвлөлийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хийж төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт хийж цаашид авах арга хэмжээг тодотгон ажиллах
|
Улиралд нэгээс доошгүй удаа
|
Үндэсний зөвлөл
|
||
4.6
|
Хөрөнгө оруулалтыг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлын үр дүнгийн уулзалтыг зохион байгуулах
|
2002 оны 12 дугаар сар
|
Үндэсний зөвлөл
|
||
4.7
|
Ажлын дүнг Засгийн газарт тайлагнах
|
2003 оны 1 дүгээр сар
|
Үндэсний зөвлөл
|
||
Текст томруулах
A
A
A