A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ОЮУТНЫ ЖИЛД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
 Хэрэгжүүлэх
арга хэмжээ
Хугацаа
Хариуцан хэрэгжүүлэгч  байгууллага
Хамтран ажиллах байгууллага
Төсөв
/сая.төг/
/45.0/
1
Оюутны жилийн ажлын зохион байгуулалтын арга хэмжээ (нээлт, хаалт, сурталчилгаа, урамшуулал, "Шинэ зууны эзэд" цомыг их сургууль, коллежиуд, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, бусад байгууллагаар аялуулах гэх мэт)-г авч хэрэгжүүлэх
Жилдээ
Үндэсний хороо
 
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам,  Монголын оюутны холбоо
8.0
2
Оюутанд үзүүлэх үндэсний нийтлэг хөнгөлөлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
Жилдээ
Үндэсний хороо
Дэд бүтцийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр, худалдааны яам
 
 
3
Оюутны хөнгөлөлтийн картын хэрэглээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэн олон улсын хөнгөлөлтийн жишигт нийцүүлэх ажлыг зохион байгуулах
2002 оны I улирал
Үндэсний хороо
Монголын оюутны холбоо
 
4
Оюутанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх  асуудлыг судлан үзэж, хамтран ажиллах санал гаргасан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах
Жилдээ
 
Үндэсний хороо, Монголын оюутны холбоо
Монголын  худалдаа, аж үйлдвэрийн танхим
 
5
Оюутны дотуур байрын менежмент, ашиглалт, хуваарилалт, ахуй нөхцөлийг сайжруулах талаар судалгаа хийж санал боловсруулан холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх
         
2002 оны
П-Ш
улирал
Үндэсний хороо
Төрийн өмчийн их сургууль, коллеж
1.5
6
"Эрүүл аж төрөх ёс" зөвлөлгөө өгөх оюутны төвийг Анагаах ухааны их сургуулийг түшиглэн байгуулж ажиллуулах
2002 оны Ш улирал
Үндэсний хороо
Анагаах ухааны их сургууль
 
7
Эрүүл мэндийн даатгалын болон түүнд хамрагдах ач холбогдлыг сурталчлах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах
Жилдээ
Үндэсний хороо
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
 
8
Оюутнуудын эрүүл мэндийн даатгалын хураамжийг сургалтын төлбөртэй хамт авах асуудлын эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх замаар тэднийг өрхийн эмнэлгийн үйлчилгээнд хамруулах
 
Жилдээ
 
Үндэсний хороо
Эрүүл мэндийн яам
 
9
Оюутны хүүхэд олноор хамрагддаг зарим цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх, амралтын өдрүүдэд ажиллах "Хүүхэд саатуулах анги" нээх замаар оюутнуудын сурч, хөдөлмөрлөх боломжийг нэмэгдүүлэх
2002 оны Ш улирал
Үндэсний хороо
Аймаг,
 нийслэлийн Засаг дарга
 
10
МУҮИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өмнөх талбайг "Оюутны талбай" болгох, Улаанбаатар хотод оюутнуудын хүчээр "Оюутны гудамж" тохижуулах асуудлыг шийдвэрлэх
 
 
2002 оны
П-Ш
улирал
Үндэсний хороо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2.0
11
Оюутнуудын идэвх санаачилгад тулгуурлан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүсийг Улаанбаатар хотод байгуулж, тохижуулах
2002 оны П-IҮ улирал
Үндэсний хороо, Монголын оюутны холбоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2.0
12
Урлаг, спорт, эрдэм шинжилгээний олон улсын арга хэмжээнд монголын оюутнууд болон оюутны байгууллагуудын төлөөллийг оролцоход дэмжлэг үзүүлэх
Жилдээ
Үндэсний хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам
5.0
13
Оюутны их семинарыг зохион байгуулж нэрт эрдэмтэн, улс төр болон нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, уран бүтээлчдээр лекц уншуулж, зөвлөлгөө өгүүлэх ажлыг зохион байгуулах
Жилдээ
Үндэсний хороо
Монголын оюутны холбоо
0.5
14
Гадаад орнуудад хувийн шугамаар суралцаж байгаа монгол оюутнуудын талаар судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх
Жилдээ
Үндэсний хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, гадаадад суралцагч монгол оюутны холбоо
 
15
Гадаадад суралцаж байгаа оюутнуудыг эх орныхоо хөгжил дэвшилд татан оролцуулах, тэдгээрийн санал санаачилгыг нь дэмжин хамтарч ажиллах
Жилдээ
Үндэсний хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам
0.5
16
Оюутны "Мэдээллийн төв" ажиллуулж, интернэтээр дамжуулан гадаадад сурах боломж нөхцөлийн талаар судалгаа хийж, мэдээлэл түгээх, зөвлөлгөө өгөх
Жилдээ
Үндэсний хороо
Гадаадад суралцагч монгол оюутны холбоо
 
17
Оюутны амьдрал ахуй, сурах орчин, нөхцөл, хүйсийн тэнцвэр зэрэг сургалтын чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар оюутнуудын дунд социологийн судалгаа явуулж, санал боловсруулж холбогдох газарт уламжлах
Жилдээ
Үндэсний хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо
1.5
18
Олон улсын оюутны байгууллагуудын туршлагыг судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэх
2002 оны П-Ш улирал
Үндэсний хороо
Гадаад хэргийн яам
1.0
19
"Ургац хураалт", "Хот тохижуулалт", "Мянганы зам" зэрэг хөдөлмөрийн багтаамж ихтэй болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд оюутан залуучуудыг өргөнөөр оролцуулах арга хэмжээ авах
Жилдээ
Үндэсний хороо
Монголын оюутны холбоо
2.0
20
Оюутны эрдэм-шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, улсын хэмжээний уралдаан зохион байгуулах, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлэх
 
2002 оны П-IҮ улирал
Үндэсний хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
2.0
21
"Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл"-ийн шагналыг бий болгож оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг урамшуулдаг уламжлалтай болгох
2002 оны
IY улирал
Үндэсний хороо
Монголын оюутны холбоо
2.5
22
Оюутнуудын оролцоотойгоор нийгмийн эмзэг бүлгийн болон ажил эрхлээгүй, төлбөрийн чадваргүй, тэнэмэл хүүхэд, залуучуудын дунд төрөл бүрийн албан бус сургалт явуулж, зөвлөлгөө өгөх төвийг байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулах          
2002 оны
П
улирал
Үндэсний хороо
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
1.0
23
Оюутан, залуучуудын дунд ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, биеэ үнэлэх, мансууруулах бодис, архи, тамхи хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх
 
Жилдээ
Үндэсний хороо
Эрүүл мэндийн яам
 
24
Монгол Улсад оюутны байгууллага үүсэж, хөгжсөний 60 жилийн ойг "Чанартай боловсрол-амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх
 
2002 оны
улирал
Үндэсний хороо
Монголын оюутны холбоо
1.0
25
Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын чуулга уулзалт, урлаг, спортын наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах
 
2002 оны
улирал
Үндэсний хороо
Гадаадад суралцагч монгол оюутны холбоо
7.0
26
Оюутны жилийн арга хэмжээ болон оюутны байгууллагын тухай баримтат кино бүтээх
 
2002 оны
улирал
Үндэсний хороо
Монгол кино нэгтгэл
5.0
27
Оюутны жилийн үйл ажиллагааг сурталчилах хэвлэл, мэдээллийн алба /орон тооны бус/ байгуулан ажиллуулах
2002 оны
IV
улирал
Үндэсний хороо
 
 
28
Их сургууль, коллежиудын дунд оюутны сурах орчныг сайжруулах, сургалтын чанарыг дээшлүүлэх, оюутны байгууллагын үйл ажиллагааг дэмжиж бодит туслалцаа үзүүлэх ажлыг өрнүүлэх
Жилдээ
Үндэсний хороо
Их сургууль, коллежиуд
 
29
Монгол улсаас гадаадын их сургууль, коллежид суралцах оюутан, магистрант, докторантын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах
Жилдээ
Үндэсний хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, их сургууль, коллежиуд
 
30
Оюутнуудыг суралцаж байгаа мэргэжлээр нь гадаад оронд дадлага хийлгэх боломжийг судалж, санал боловсруулах
Жилдээ
Үндэсний хороо
Гадаад хэргийн яам
 
31
Гадаадын зарим орнуудтай дээд, дунд, мэргэжлийн боловсролын салбарын баримт бичгийг хүлээн зөвшөөрөлцөх талаар гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх
Жилдээ
Үндэсний хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
 
32
Оюутнууд чөлөөт цагаараа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Оюутны хөдөлмөрийн бирж", "Хөдөлмөр зуучлалын алба"-ыг байгуулан ажиллуулах
2002 оны П улирал
Үндэсний хороо
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын оюутны холбоо
1.5
33
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу "Оюутны хотхон" (кампус) байгуулах асуудлыг судалж санал боловсруулах
2002 онд
Үндэсний хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
 
34
Оюутны түүхэн замналаар ном хэвлүүлэх
2002 оны IҮ улирал
Үндэсний хороо
МУҮИС-ийн түүхийн тэнхим
1.0
35
Оюутны орлогыг нь нэмэгдүүлэн тэдгээрийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжин урамшуулах
2002 оны П улирал
Үндэсний хороо
Монголын оюутны холбоо
 
Нийт дүн
45.0