- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД 2003 ОНД ЗОХИОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2002 оны 255 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД 2003 ОНД ЗОХИОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД 2003 ОНД ЗОХИОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Үндсэн зорилт: Ядуурлыг бууруулж, ажлын байр бий болгох замаар иргэд өөрөө өөртөө туслах явдлыг дэмжих:
¹
|
Зорилт
|
Үйл ажиллагаа
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
Хамтран ажиллах байгууллага
|
1
|
Хоршооны эрх зүйн орчинг зах зээлийн харилцаанд нийцүүлэн боловсронгуй болгох
|
1.1. "Хоршооны тухай хууль" болон бусад хуулийн хоршоотой холбогдох заалтыг хэвлүүлэн сум, дүүрэгт хүргүүлэн сурталчлах
|
I улиралд
|
Үндэсний зөвлөл,
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
|
|
1.2. Хоршооны нягтлан бодох болон анхан шатны бүртгэлийн зааврыг шинэчлэн олон улсын стандартад нийцүүлэх
|
I улиралд
|
Санхүү, эдийн засгийн яам
|
Хоршоодын холбоод
|
|
|
1.3. Хоршооллын өдөр бий болгох тухай асуудлыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах
|
I улиралд
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Үндэсний зөвлөл
|
|
|
1.4. Засгийн газрын "Тэргүүний хоршоологч" шагнал бий болгох
|
I улиралд
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Үндэсний зөвлөл
|
|
|
1.5. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
жилдээ
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Үндэсний зөвлөл
|
|
|
1.6. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх
|
жилдээ
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
-
|
2
|
Төрийн ба төрийн бус байгууллагаас хоршооны хөгжлийг дэмжих талаар зохиож байгаа ажлын үр дүнг дээшлүүлэх
|
2.1. Хоршооны хөгжилд зориулан хандивлагчдаас олгож байгаа зээлийг хоршоодод хүргэх ажлын зохион байгуулалт, хяналтыг сайжруулах арга хэмжээ авах
|
жилдээ
|
Санхүү, эдийн засгийн яам
|
Хоршоодын холбоод
|
|
|
2.2. Бүх хоршоодын Үндэсний зөвлөлгөөнийг бүсчилэн зохион байгуулах
|
5-6 дугаар сард
|
Үндэсний зөвлөл, Хоршоодын холбоод
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
|
|
2.3.Улсын болон орон нутгийн төсөвт хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр болон хоршооны хөгжлийг дэмжих жилд шаардагдах зардлыг тусгах
|
жилдээ
|
Санхүү, эдийн засгийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
|
|
2.4. Яам бүр өөрийн салбарт ажилладаг хоршоодын талаар мэдээлэлтэй болж, тэдэнд зориулан салбарын онцлогтой зөвлөмж өгөх, холбогдох холбоодтой гэрээтэй ажиллах
|
жилдээ
|
Яамд
|
Үндэсний зөвлөл
|
|
|
2.5. Яамд орон нутагт байгаа салбар байгууллагуудад хоршооны жилд зохиох ажлын чиглэл өгч дүгнэх
|
жилдээ
|
Яамд
|
Хоршоодын холбоод
|
|
|
2.6.Хоршооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах
|
2003 онд
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
Хөдөө аж ахуйн их сургууль
|
|
|
2.7. Сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтад хоршооны талаар хөтөлбөр оруулах арга хэмжээ авах
|
2003 онд
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
|
|
2.8. Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол фермер дээд сургууль, Худалдаа, үйлдвэрийн дээд сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Төрийн удирдлагын академийн сургалтад хоршооны талаар хөтөлбөр нэмж оруулах
|
2003 онд
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
Нэр бүхий сургуулиуд
|
|
|
2.9. "Хоршоо ба эмэгтэйчүүд", "Хоршоо ба залуучууд" семинар зохион байгуулах
|
I улиралд
|
Үндэсний зөвлөл, Аймаг, нийс-лэлийн Засаг даргын Тамгын газар
|
Залуучууд, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага
|
|
|
2.10. Хоршооны талаар статистикийн мэдээ авч түүний нийгэм, эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргийг тусад нь тодорхойлдог болгох
|
жилдээ
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Санхүү, эдийн засгийн яам
|
|
|
2.11. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албадын сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн, хоршооны сургагч багш нартай гэрээлэх замаар ажилгүй иргэдэд хоршооны талаар сургалт зохион байгуулах
|
жилдээ
|
Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн яам
|
Аймаг, нийслэлийн
Засаг даргын Тамгын газар
|
3
|
Хоршооны сургалт, мэдээлэл, сурталчилгааны цар хүрээг өргөжүүлэх
|
3.1. Хоршооллын сургалт, мэдээллийн төвийн сургалтын болон суралцагчдын тоог нэмэгдүүлж тасралтгүй үйл ажиллагаатай болгох
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл
|
Хоршооллын сургалт, мэдээллийн төв
|
|
|
3.2. Албан бус сургалтаар хоршооны сургалт явуулах хөтөлбөр, материал бэлтгэх
|
I-Ш улиралд
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
|
Үндэсний зөвлөл
|
|
|
3.3. Монголын радио, телевизээр хоршооны тухай сургалт явуулж байгааг үргэлжлүүлж зайны сургалт болгох, "Зууны мэдээ" сонин, Монгол телевизд "Хоршооны хөгжил" тогтмол бүлантай болох
|
жилдээ
|
"Зууны мэдээ" сонин, Телевиз, радио
|
Хоршоодын холбоод
|
|
|
3.4.Олон улсын хоршооны өдрийг улсын хэмжээнд тэмдэглэх
|
7 дугаар сард
|
Үндэсний зөвлөл, Бүх шатны Засаг даргын Тамгын газар
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
|
|
3.5. Аймгийн Засаг дарга нарт зориулан хоршооны сургалт зохион байгуулах
|
2 дугаар сард
|
Үндэсний зөвлөл
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
|
|
|
3.6. Дорноговь аймгийн Алтанширээ сумын "Шинэ саруул зам", Увс аймгийн Тариалан сумын "Туяа Увс", Улаанбаатар хотын "Монкорд" хоршоодыг түшиглэн үзүүлэх сургууль, семинар зохион байгуулах
|
П-Ш улиралд
|
Үндэсний зөвлөл,
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Хоршоодын холбоод
|
|
|
3.7. Хоршооны удирдлага, мэргэжилтнүүдийг гадаадын сургалтад хамруулах ажлыг эхлүүлэх
|
жилдээ
|
Үйлдвэр, худалдааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Гадаад хэргийн яам, Хоршоодын холбоод
|
4
|
Хоршоодын холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
|
4.1. Үндэсний болон аймгийн хоршоодын холбоодын үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнгийн талаар ярилцлага зохион байгуулах, зөвлөмж гаргах
|
I-П улиралд
|
Үндэсний зөвлөл, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Хоршоодын холбоод
|
|
|
4.2. Хоршоо сурталчлах сарын ажлыг үндэсний болон аймгийн хоршоодын холбоодоор уламжлан зохион байгуулах
|
I-IY улиралд
|
Үндэсний зөвлөл
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
|
|
4.3. Хоршоодын талаар мэдээллийн сан, вэб сайтыг хоршоодын холбоо бүрээр зохион байгуулах
|
I-IY улиралд
|
Үндэсний зөвлөл
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
|
|
4.4. Хоршоодын холбоо бүрээр загвар хоршоо бий болгох хөдөлгөөн өрнүүлж ажиллах
|
I-IY улиралд
|
Үндэсний зөвлөл
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
|
|
4.5. Аймаг, нийслэлийн хоршоодын холбоодын удирдлагын сургалт, семинар зохион байгуулах
|
П улиралд
|
Үндэсний зөвлөл
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
|
|
4.6. Хоршоодын холбоодыг сургалтын төлөвлөгөөтэй ажиллах явдлыг дэмжих
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
|
|
4.7. "Хоршоо-өнөөдөр, ирээдүй" үзэсгэлэн зохион байгуулах
|
6 дугаар сард
|
Үйлдвэр, худалдааны яам,
Үндэсний зөвлөл
|
Нийслэлийн захирагчийн ажлын алба
|
5
|
Аймаг, нийслэлээс хоршооны хөгжлийг дэмжих талаар зохиох ажлыг эрчимжүүлэх
|
5.1. Аймаг, нийслэлд хоршооны сургалт зохион байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах
|
I-П улиралд
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Аймаг, нийслэлийн хоршоодын холбоод
|
|
|
5.2. Сум, дүүргийг хоршооны сайн дурын сургагч багш, зөвлөгчтэй болгон сургалт зохион байгуулах, зөвлөлгөө өгөх
|
I улиралд
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Аймаг, нийслэлийн хоршоодын холбоод
|
|
|
5.3. Аймаг бүр загвар хоршоотой болох хөдөлгөөн өрнүүлэх
|
жилдээ
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Хоршоодын холбоод
|
|
|
5.4. Аймаг, нийслэлийн хоршоодын чуулга уулзалт хийж, хоршоодын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх
|
I-П улиралд
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Хоршоодын холбоод
|
|
|
5.5. Хөдөлмөр эрхлэлтийн албанаас зохиож байгаа нэг удаагийн сургалтыг хоршооны сургалт болгон зохион байгуулах
|
жилдээ
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албад
|
|
|
5.6. Бөөний худалдааны дундын хоршоо байгуулж, худалдааны сүлжээнд оролцох үйл ажиллагааг дэмжих
|
жилдээ
|
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
|
Аймаг, нийслэлийн хоршоодын холбоод
|
6
|
Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн Үндэсний зөвлөлөөс зохиож байгаа ажлын цар хүрээг өргөжүүлэх
|
6.1. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажлыг 6-гаас доошгүй аймагт шалгаж, зөвлөлгөө өгөх
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Хоршоодын холбоод
|
|
|
6.2. Хоршооны хөгжлийг дэмжих жилд хоршоог санхүүгийн хувьд дэмжих боломжийн талаар банк ба банк бус санхүүгийн байгууллагуудтай ярилцлага зохион байгуулах
|
I улиралд
|
Үндэсний зөвлөл
|
Хоршоодын холбоод
|
|
|
6.3. Хөдөөгийн салбарын хөгжил, Хөдөөгийн өөртөө туслах нэгжийг дэмжих төсөл хэрэгжиж байгаа 7 аймагт хоршооны хөгжлийн талаар зохиож байгаа ажлыг идэвхжүүлэх
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Хоршоодын холбоод
|
|
|
6.4. Социологийн судалгаа явуулж, дүгнэлт гаргах
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл
|
Хоршоодын холбоод
|
|
|
6.5. "Хоршооны хөгжил, тулгамдсан зорилт, шийдвэрлэх арга зам" сэдэвт онол-үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулах
|
IY улиралд
|
Үндэсний зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Хоршоодын холбоод
|
|
|
6.6. Тэргүүний хоршоодыг олон номинацаар шалгаруулах болзол зарлаж дүгнэх
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл
|
Хоршоодын холбоод
|
|
|
6.7. Хоршооны ялгах тэмдэг (эмблем) бий болгох
|
П улиралд
|
Үндэсний зөвлөл
|
Хоршоодын холбоод
|
|
|
6.8. Үндэсний холбоод, хоршооны удирдлага, Үндэсний зөвлөлийн төлөөлөгчдийг БНХАУ-д явуулж хоршооны туршлага судлуулах
|
Ш улиралд
|
Үндэсний зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
Гадаад хэргийн яам, Хоршоодын холбоод
|
|
|
6.9. Хоршооны хөгжлийг дэмжих жилийн ажлын үр дүнг дүгнэх дугуй ширээний ярилцлага зохион байгуулах, дүнг Засгийн газарт танилцуулах
|
12 дугаар сард
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үндэсний зөвлөл
|
Хоршоодын холбоод
|
|
|
6.10. Хоршоодод зээл олгох, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
|
|
6.11. НҮБ болон олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хоршооны талаар гаргасан тогтоол, зөвлөмжийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах
|
жилдээ
|
Үндэсний зөвлөл
|
Хоршоодын холбоод
|
_ _ оОо_ _
Текст томруулах
A
A
A