A

A

A

Бүлэг: 1979
/Засгийн газрын 1999 оны 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1.Татвар төлөгч, татварын албаны хооронд татварын ногдуулалт, төлөлттэй холбогдон үүссэн маргааныг татвар төлөгчийн гомдлоор хүлээн авч хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хангахад энэ журмын зорилго оршино.
2.Улсын татварын ерөнхий газар, аймаг хот-ийн татварын хэлтэс, нийслэлийн татварын газрын дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх маргаан таслах зөвлөл ажиллана.
3.Маргаан таслах зөвлөл нь дарга, гишүүн бүгд 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлд татвар, санхүү, эдийн засаг, хуулийн мэргэжлийн хүмүүс орсон байна.
4.Улсын татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүдийг Сангийн сайд, аймаг хот, нийслэлийн татварын хэлтэс, газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг дарга хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга тус тус томилно.
5.Татварын маргаан таслах зөвлөл дор дурдсан эрхтэй байна:
ахарьяалах татварын байцаагчийн тавьсан акт, ногдуулсан торгууль, хүүтэй холбогдсон татвар төлөгчийн гомдлыг хүлээн авч Монгол Улсын Татварын хууль тогтоомжид нийцүүлэн энэхүү журмын дагуу хянан шийдвэрлэх;
бмаргааныг шийдвэрлэхэд шаардлагатай бичиг баримт, материал, мэдээ, судалгааг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гаргуулж авах;
вхохирогч, хариуцагч, холбогдох бусад хүмүүсээс тайлбар, тодорхойлолт гаргуулж авах, санал хүсэлтийг нь сонсох, мэргэжилтэн урьж зөвлөлгөө авах;
гшаардлагатай тохиолдолд орчуулагч, шинжээч магадлагчийг ажиллуулах, тэдэнд ажлын хөлс олгох асуудлыг зохих журмын дагуу Сангийн сайд, тухайн шатны Засаг дарга Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга-д тавьж шийдвэрлүүлэх;
дтатварын албаны болон байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэстэй гэж үзвэл татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох, хэрвээ үндэслэлгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийг татвар, хүү, торгуулиас чөлөөлж, хураагдсан бараа, эд зүйлийг буцааж олгуулах;
емаргаан таслах зөвлөлөөр хэлцэгдэж байгаа асуудал эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол түүнийг хэрэг бүртгэлтэд шилжүүлэх.
6.Татварын маргаан таслах зөвлөл дор дурдсан үүрэгтэй байна:
ататвар төлөгчийн гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэх;
бмаргаан таслах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг татвар төлөгч гомдол гаргагч-д тайлбарлаж өгөх;
важ ахуйн нэгж, байгууллага, иргэдээс буцааж өгөхөөр авсан бичиг баримт материалыг асуудал шийдвэрлэгдсэний дараа нэн даруй эргүүлж өгөх;
гмаргаан таслах зөвлөлийн шийдвэрийн талаар гомдолтой бол нутаг дэвсгэрийн шүүхэд 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй болохыг гомдол гаргагчид тайлбарлаж өгөх.
7.Гомдол гаргагч, татвар төлөгч дор дурдсан эрх эдэлнэ:
агомдол гаргагч татвар төлөгч нь татварын алба, байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо татварын маргаан таслах зөвлөлд гаргах;
бгаргасан гомдолтойгоо холбогдох акт, материал, бичиг баримттай танилцах;
вмаргаан таслах зөвлөлийн хуралд биеэр оролцож санал хүсэлтээ гаргах;
гмаргаан таслах зөвлөлийн хурал болохоос өмнө маргаж байгаа зүйлийнхээ талаар амаар буюу бичгээр тайлбар тодорхойлолт гаргаж өгөх;
дмаргаан таслах зөвлөлийн хурлын шийдвэр, протоколтой танилцах;
езөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд давж заалдах;
жтатварын алба, байцаагчийн тавьсан акт, ногдуулсан хүү, торгуулийг маргаан таслах зөвлөлийн хурлаас хүчингүй болгосон тохиолдолд хохирлоо нэн даруй нөхөн гаргуулахыг шаардах;
зтатварын маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүдийн аль нэг нь шалгагч, гомдол гаргагчийн төрөл садан, эсвэл уг гомдлын талаар хувийн сонирхолтой буюу урьд нь маргааны талаар шалгаж акт, хүү, торгууль тавьж, бараа эд зүйл хурааж авах шийдвэр гаргуулж байсан бол түүгээр маргааныг шалгуулж, шийдвэрлүүлэхээс татгалзах;
ихууль тогтоомжоор олгогдсон бусад эрх.
8.Гомдол гаргагч татвар төлөгч дор дурдсан үүрэг хүлээнэ:
амаргаан таслах зөвлөлд хянан хэлэлцэгдэж байгаа асуудлын талаар нотлох баримт материалыг гаргаж өгөх;
бзөвлөлийн дарга, гишүүд болон уг асуудлыг шалган магадлаж байгаа хүмүүст шаардлагатай тайлбар тодорхойлолт гаргаж өгөх.
9.Татварын маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдлыг хүлээн авч 14-30 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ.
10.Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэй хийж, зөвлөлийн хуралд гомдол гаргагчийг заавал биеэр оролцуулна.
Холбогдох бусад хүмүүсийг зөвлөлийн хуралд оролцуулж болно.
11.Хуралд оролцсон зөвлөлийн гишүүдийн олонийн саналд үндэслэн шийдвэр гаргана.
Санал зөрсөн гишүүн өөрийн саналыг зөвлөлийн хурлын протоколд бичүүлэх буюу саналаа бичгээр гаргаж хуралдааны баримт бичигт хавсаргаж болно.
12.Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга удирдана.
Зөвлөлийн дарга эзгүй тохиолдолд зөвлөлийн гишүүдийн аль нэг нь татварын маргаан таслах зөвлөлийн даргын шийдвэрээр түүнийг орлоно.
13.Татварын маргаан таслах зөвлөлийн дотоод ажлыг зөвлөлийн дарга эрхлэх бөгөөд хуралд оруулах асуудлын бүрдлийг хариуцан хянана.
14.Татварын маргаан таслах зөвлөлийн хурлын протоколыг зөвлөлийн аль нэг гишүүн хариуцан хөтөлнө.
15.Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаас тогтоол гаргана. Тогтоолд хуралд суусан зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурна.
Зөвлөлийн тогтоол нь 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
16.Гомдол гаргагч татвар төлөгч зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж болно.
17.Татвар төлөгч шүүхэд давж заалдах гомдол гаргасан нь татвар төлөхийг зогсоох үндэслэл болохгүй, харин уг гомдлыг хянаж байгаа шүүгчийн шийдвэрээр татвар төлөхийг түр зогсоож болно.
---oOo--