- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ ЭКСПОРТ, ИМПОРТЫН БАРААГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ШАЛГАХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 45 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ ЭКСПОРТ, ИМПОРТЫН БАРААГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ШАЛГАХ ЖУРАМ
1. Энэхүү журам нь Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Эрүүл мэнд, Хүнсний тухай хуулиуд, Дэлхийн Худалдааны Байгууллагын "Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр"-т нийцүүлэн харилцан нийлүүлж байгаа барааг чанарын баталгаажуулалтад хамруулах, баталгаажуулалтын талаар гадаад орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, чанарын баталгаажуулалтад хамрагдах экспорт, импортын барааг хилээр нэвтрүүлэх, шалгахтай холбогдсон харилцааг зохицуулна.
2. Чанарын баталгаажуулалтад хүн, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий экспорт, импортын барааг хамруулна. Худалдаа эрхлэн явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах барааг экспортлох, импортлоход энэхүү журмыг мөрдөнө.
3. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв болон түүнээс эрх авсан мэргэжлийн байгууллага, орон нутагт нийслэл, аймгийн стандартчилал, хэмжилзүйн төв /цаашид баталгаажуулалтын алба гэнэ/ чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах барааны жагсаалтад орсон бараанд тохирлын үнэлгээ явуулж чанарын баталгаажуулалт хийнэ.
4. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв нь экспорт, импортын барааны чанарын баталгаажуулалтын талаар дараахь эрх, үүрэгтэй байна:
а/гадаад орны холбогдох байгууллагатай экспорт, импортын барааны чанарын баталгаажуулалтын асуудлаар хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээ хэлэлцээрт барааны нэр, төрөл, тохирлын үнэлгээний журам, тохирлын гэрчилгээ, тэмдгийн загвар, чанарын баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллагын талаар тусгасан байвал зохино. Тохирлын үнэлгээ, гэрчилгээ, тэмдэг зэрэг нэр томьёог Дэлхийн Худалдааны байгууллагын /WTO/ Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээрийн 1-р хавсралт, Олон улсын стандартчиллын байгууллага /ISО/, Олон улсын цахилгаан техникийн комисс /IEC/-ын арга зүйн удирдамжид заасны дагуу ойлгоно;
б/Засгийн газраас баталсан чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах барааны жагсаалт (цаашид "Жагсаалт" гэнэ)-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг "Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем"-ийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулах;
в/сорилтын дүнг холбогдох стандартын дагуу үнэн зөв, зохих магадлалтайгаар тодорхойлох чадвартай нь тогтоогдсон лабораторид чанарын баталгаажуулалтын сорилт хийх эрх олгох /цаашид "итгэмжлэгдсэн лаборатори" гэнэ/;
г/барааны тохирлын үнэлгээг зохих стандарт, журмын дагуу гүйцэтгэх чадвартай нь тогтоогдсон байгууллагуудад барааны чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулах эрх олгох /цаашид "барааны баталгаажуулалтын байгууллага" гэнэ/;
д/гадаад орнуудтай тохирлын гэрчилгээтэйгээр харилцан нийлүүлэхээр тохиролцсон барааны жагсаалт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллага, итгэмжлэгдсэн лаборатори, тохирлын тэмдгийн загвар, тэдгээрт гарсан өөрчлөлт, энэхүү журмын хэрэгжилтийн тухай мэдээллийг Улсын гаалийн ерөнхий газар болон хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудад тухай бүр өгч байх;
е/шаардлагатай гэж үзсэн гүний гаальд энэхүү журмыг хэрэгжүүлэх зорилгоор чанарын баталгаажуулалтын албыг байгуулж, түүнд шаардагдах лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх.
5. Гүний гааль дахь чанарын баталгаажуулалтын алба, уг алба байхгүй тохиолдолд чанарын баталгаажуулалтын ажилтан дараахь эрх, үүрэгтэй байна:
а/жагсаалтад орсон хилээр нэвтэрч буй бараанд чанар, хэрэглээний аюулгүй байдлын үзлэг хийж чанарын баталгаажуулалтын баримт бичгийн бүрдэлттэй танилцах;
б/чанар, хэрэглээний аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтын баримт бичгийн үзүүлэлт болон тохирлын гэрчилгээ, тэмдгийн зөрчилгүй импортын бараанд тохирлын гэрчилгээ, экспортын бараанд чанарын гэрчилгээг олгох;
в/чанарын баталгаажуулалтын баримт бичиг, тохирлын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, засварласан, чанар, хэрэглээний аюулгүй байдлын зөрчилтэй барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, гаргахаас татгалзах. Зөрчил нь баримтаар нотлогдсон тохиолдолд тухайн экспортлогч, импортлогчид хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэх;
г/чанарын баталгаажуулалтын зөрчилтэй бараанаас дээж авч итгэмжлэгдсэн сорилтын лабораторид шинжлүүлэх, тохирлын үнэлгээ хийх.
6. Чанарын баталгаажуулалтын ажилтан чанарын баталгаажуулалтын хэвлэмэл хуудас, тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэнэ.
7. Улсын гаалийн ерөнхий газар, хилийн болон гүний гаалийн байгууллага экспорт, импортын барааны чанарын баталгаажуулалтад дараахь эрх, үүрэгтэйгээр оролцоно:
а/жагсаалтад орсон экспортын барааг чанарын гэрчилгээгүйгээр улсын хилээр гаргахгүй байх;
б/жагсаалтад орсон импортын барааг "Бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах тухай мэдэгдэл" болон тохирлын гэрчилгээгүй бол хүлээн авагчид олгохгүй байх;
в/тохирлын үнэлгээ хийх, гаалийн үзлэг, шалгалт явуулах ажлыг зохих журмын дагуу уялдуулан зохицуулах.
8. Чанарын баталгаажуулалт хийхтэй холбогдон гарах зардлыг тухайн экспортлогч, импортлогч хариуцна.
9. Экспортын бараанд олгосон чанарын гэрчилгээний нэг хувийг тээврийн дагалдах баримт бичигт хавсаргасан байна.
10. Экспорт, импортын барааны чанарын талаар чанарын баталгаажуулалтын ажилтны гаргасан дүгнэлт нь энэ хүрээнд үүссэн маргааныг шийдвэрлэх нотолгоо баримт болно.
1. Баталгаажуулалтын байгууллага нь тохирлын үнэлгээ явуулах талаар экспортлогчоос ирүүлсэн холбогдох материалыг хүлээн авч Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Зөвлөлөөс баталсан "Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг баталгаажуулах журам"-ын дагуу чанарын баталгаажуулалтыг хийнэ.
2. Экспортлогч нь жагсаалтад орсон барааг экспортлохын өмнө дор дурдсан баримт бичгийг урьдчилан бүрдүүлж баталгаажуулалтын албанд ирүүлсэн байна:
а/чанарын гэрчилгээ хүссэн өргөдөл /энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан маягт/;
б/экспортын гэрээ, контрактын хуулбар;
в/хилийн боомт, хилээр гарах хугацаа, тээврийн хэрэгслийн тухай мэдүүлэг;
г/тохирлын гэрчилгээ, тэмдэг хэрэглэх эрх олгосон бол шийдвэрийн хуулбар;
д/итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүгнэлт (энэ журмын 2 дугаар бүлгийн 2-ын "г"-д дурдсан эрх олгогдоогүй тохиолдолд).
3. Баталгаажуулалтын алба экспортлогчоос ирүүлсэн дээрх материалыг үндэслэн энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан чанарын гэрчилгээг экспортлогчид олгоно.
4. Чанарын гэрчилгээнд барааны кодыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /БТКУС/-ийн зүйлийн түвшинд эхний 4 орноор бичнэ.
5. Чанарын удирдлага болон байгаль орчны удирдлагын тогтолцоо /ИСО 9000, 14000/-ны олон улсын стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, экспортлогчдод энэ бүлгийн 1 ба 2 дугаар заалт хамаарахгүй бөгөөд тэдгээрт чанарын баталгаажуулалтын байгууллагаас чанарын гэрчилгээ хэрэглэх эрхийг тодорхой хугацаагаар олгоно.
1. Монголын импортлогч нь жагсаалтад орсон импортын бараанд тухайн гадаадын экспортлогч орны баталгаажуулалтын эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээ, эсвэл итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүгнэлтийг заавал авсан байна. Монгол улсаас бүс нутгийн болон олон улсын байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын тэмдэгтэй бараанд энэ заалт хамаарахгүй.
2. Баталгаажуулалтын байгууллага нь монголын импортлогчийн хүсэлтээр импортын бүтээгдэхүүнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх зөвшөөрлийг олгоно.
3. Баталгаажуулалтын алба жагсаалтад орсон импортын барааг гүний гаальд ирмэгц зохих журмын дагуу тохирлын үнэлгээ хийж, тэнцсэн бараанд энэ журмын 3 дугаар хавсралтад заасан тохирлын гэрчилгээг олгоно.
4. Баталгаажуулалтын алба нь чанар, хэрэглээний аюулгүй байдлын шаардлага хангаагүй, тохирлын гэрчилгээ нь зөрчилтэй импортын барааг гаалийн баталгаат агуулахад хадгалуулж тохирлын үнэлгээ хийх бөгөөд дүгнэлт гартал барааг борлуулахыг хориглоно.
5. Баталгаажуулалтын алба нь тохирлын үнэлгээнд тэнцээгүй импортын барааг хэрхэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
6. Гүний гаальд баталгаажуулалтын алба, албан тушаалтан байхгүй бол тухайн аймгийн стандартчилал, хэмжил зүйн төв тохирлын үнэлгээ хийнэ.
7. Монгол Улсын үндэсний тохирлын тэмдэгтэй болон барааны чанарын баталгаажуулалтыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар Монгол Улс ба олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон тохирлын гэрчилгээ, тохирлын тэмдэгтэй импортын бараанд тохирлын үнэлгээ хийхгүй.
----оОо----
/Засгийн газрын 2003 оны 115 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./
Чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах экспорт, импортын барааг хилээр нэвтрүүлэх, шалгах журмын 1 дүгээр хавсралт
Барааг тохирлын үнэлгээнд хамруулах тухай мэдэгдэл ¹
(аж ахуйн нэгж, байгууллагын нэр) -ийн ——————————— улсаас ———————————————-------
(чанарын баталгаа,холбогдох стандарт, баримт бичгийн нэр, дугаар) -тайгаар 20... оны.....дугаар сарын....-нд оруулж ирсэн
(барааны нэр, тоо хэмжээ, хэмжих нэгж) нь холбогдох баримт бичигт заагдсан чанарын шаардлагыг хангаж байгаа тухай дүгнэлт гарч, "ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ" олгосны дараа худалдаанд нийлүүлэхийг зөвшөөрнө.
Тэмдэг Баталгаажуулалтын байгууллагын ажилтан
Гарын үсэг
Огноо
Чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах
экспорт, импортын барааг хилээр нэвтрүүлэх,
шалгах журмын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛС/MONGOLIA
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв
National center for standardization and metrology
ЧАНАРЫН ГЭРЧИЛГЭЭ / QUALITY CERTIFICATE
¹
Худалдагч / Seller
|
Чанарын гэрчилгээ / Quality certificate ¹
Хүчинтэй хугацаа / Valid Until
|
||||||
|
Гэрээний дугаар / Contract ¹
|
||||||
Хүлээн авагч / Consignee
|
Худалдан авагч / Buyer
|
||||||
Гэрчилгээ олгосон байгууллага / Issued by
|
Гарал үүсэл, улсаар / Country of origin
|
||||||
Тээвэрлэлтийн мэдээлэл / Transport details
|
Стандартын дугаар / Standard ¹
|
||||||
Ачааны тэмдэглэгээ,
Чингэлэг
Shipping marks, Container ¹
|
Баглааны
тоо, төрөл Number and kind of packing
|
Барааны нэр
Denomina-
tion of goods
|
Барааны код
Code of goods
|
Бохир жин
Gross weight
|
Эзэлхүүн
Cubage (m3)
|
||
Цэвэр жин
Net weight
|
|||||||
Тоо хэмжээ, хэмжих нэгж
Quantity and unit
|
Үнийн дүн
Value
|
||||||
Барааны чанарын тодорхойлолт
Quality description
Нийлүүлж байгаа барааны чанар нь стандарт болон гэрээний нөхцөлүүдтэй тохирч байна.
The quality of the delivered goods is in conformity with the standards and the condition of the contract.
|
|||||||
тэмдэг
(stamp)
|
Огноо/ Date
Баталгаажуулалтын байгууллагын удирдах албан тушаалтны нэр, гарын үсэг
Name and signature of chief officer of the certification body
Чанарын баталгаажуулалтын экспертийн нэр, гарын үсэг
Name and signature of quality certification expert
|
||||||
Чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах экспорт, импортын барааг хилээр нэвтрүүлэх, шалгах журмын 3 дугаар хавсралт
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ¹
CERTIFICATE OF CONFORMITY
(аж ахуйн нэгж, байгууллагын нэр)
-ийн улсаас
(чанарын баталгаа, холбогдох стандарт, баримт бичгийн нэр, дугаар)
-тайгаар 20... оны.....дугаар сарын....-нд оруулж ирсэн
(барааны нэр, тоо хэмжээ, хэмжих нэгж)
нь холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа тул тохирлын гэрчилгээ олгов.
Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүний холбогдох стандарт, техникийн баримт бичиг болон түүний сав, баглаа боодол, хаяг, шошгон дээр заасан хэрэглээний баталгаат хугацааны дотор хүчинтэй бөгөөд хадгалах нөхцөлийг зөрчиж чанар байдлаа алдсан бүтээгдэхүүнд хамаарахгүй болно.
Баталгаажуулалтын байгууллагын удирдах албан
тушаалтны нэр, гарын үсэг
тэмдэг
Баталгаажуулалтын байгууллагын экспертийн нэр,гарын үсэг
Чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах
экспорт, импортын барааг хилээр нэвтрүүлэх,
шалгах журмын 4 дүгээр хавсралт
Экспортлогч (Exporter)
|
Чанарын гэрчилгээ хүссэн өргөдөл
(Application for quality certificate)
|
||||
Гэрээний дугаар (Contract ¹)
|
Он, сар, өдөр (Date)
|
||||
Хүлээн авагч (Consignee)
|
Худалдан авагч (buyer)
|
||||
Гарал үүсэл улсаар (Country of origin)
|
|||||
Тээвэрлэлтийн мэдээлэл (Transport details)
|
Стандартын дугаар (Standard ¹)
|
||||
Барааны нэр (Denomination of goods)
|
|||||
Барааны код (Code)
|
Тоо хэмжээ, хэмжих нэгж (Quantity and unit)
|
Үнийн дүн (Value)
|
|||
Хэрэв бараа нь тохирлын тэмдэгтэй бол (If the goods have Mark of conformity: )
|
|||||
Түүнийг олгосон Баталгаажуулалтын байгууллагын нэр, код (Name of certification body and its code)
|
Тохирлын гэрчилгээний дугаар, олгосон огноо
(¹ and date of conformity certificate )
|
||||
Хавсаргасан баримт (Attached documents)
1.
2.
3.
4.
Хянасан: Чанарын баталгаажуулалтын
эксперт…………………(………………….)
5. (нэр, гарын үсэг)
Танилцсан:
Баталгаажуулалтын албаны
Өргөдөл гаргасан: удирдах албан тушаалтан
Байгууллагын нэр…………………………… …………………(………………….)
(нэр, гарын үсэг)
Албан тушаалтны нэр………………………
Гарын үсэг
Харилцах утас: ………………………………
Огноо ………………………………… Огноо …………………………
|
|||||
Текст томруулах
A
A
A