A

A

A

Бүлэг: 1979
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

1. Боловсролын хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүний хөгжлийн түвшинг ахиулах;

2. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажиллагчид бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын дэвшилттэй арга, хэлбэрийг ашиглан ажиллагсдын зах зээлд өрсөлдөх ур чадвар, чадавхийг нэмэгдүүлэх;

3. Эдийн засгийн бодит өсөлтийг тогтворжуулж, түүний үр шимийг иргэн бүр хүртэхүйцээр нийгмийн баялгийн хуваарилалтыг оновчтой болгож, дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлэх;

4. Хөдөлмөр эрхлэж орлогоо нэмэгдүүлэхэд нь бичил зээл, санхүүгийн бусад дэмжлэг үзүүлэх замаар ядуурлыг бууруулах;

5. Иргэдэд газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх тааламжтай орчин бий болгох, бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх;

6. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэлтийг дэмжих дэд бүтэц, татвар, санхүүгийн тааламжтай орчин бий болгон ажлын байр нэмэгдүүлж ажилгүйдлийг багасгах;

7. Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж, "Мянганы зам"-ыг барих ажлыг үргэлжлүүлэх, эрчимжсэн хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах;

8. Засаг захиргааны хуваарийг үе шаттайгаар боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах, "Цахим засаглал"-ыг хөгжүүлж, төрийн үйлчилгээний үр ашиг, шуурхай байдлыг нэмэгдүүлэх замаар хүнд суртал, авилгалын илрэлтэй тэмцэх;

9. Байгаль хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, байгаль орчны доройтол, агаарын бохирдлыг багасгах;

10. Уул уурхай, эрдэс баялгийн салбарыг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай болгох, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай бодлогыг тууштай баримтлан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах.



-----оОо-----