A

A

A

Бүлэг: 1979
ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ЇЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БЇТЦИЙН ХЄТЄЛБЄР
 
1. Нийтлэг їндэслэл
 
1.1. Оршил
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бїтцийн хєтєлбєр (цаашид "Хєтєлбєр" гэх)-т Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжїїлэхэд дэмжлэг їзїїлэхэд чиглэсэн стратегийн тєлєвлєлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах удирдамж, тєрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ (мониторинг) хийх, їр дїнд нь їнэлгээ єгєх, сайдын тєсвийн багцын тєлєвлєлт, санхїїжилт, гадаад хамтын ажиллагааны асуудлыг хамарсан Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагааны стратегийн болон бїтцийн загварыг тодорхойлов.
 
1.2. Їндэслэл
Хєтєлбєрийг Улсын Их Хурлын 1996 оны З8 дугаар тогтоолоор зєвшєєрсєн "Монгол Улсын тєрєєс Засгийн газрын їйл ажиллагааны чиглэл, бїтцийн ерєнхий тогтолцооны єєрчлєлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийг їндэслэн боловсруулав.
 
1.3. Хууль тогтоомжийн орчин
 
Хєтєлбєрийг дор дурдсан хуулийн хїрээнд хэрэгжїїлнэ:
· Монгол Улсын Їндсэн хууль
· Засгийн газрын тухай хууль
· Яамны эрх зїйн байдлын тухай хууль
· Тєсвийн байгууллагын удирдлага,санхїїжилтийн тухай хууль
· Тєрийн албаны тухай хууль
· Иргэний нисэхийн тухай хууль
· Харилцаа холбооны тухай хууль
· Тємєр замын тээврийн аюулгїй байдлын тухай хууль
· Авто тээврийн тухай хууль
· Далай ашиглах тухай хууль
· Шуудангийн тухай хууль
· Аялал жуулчлалын тухай хууль
· Усан замын тээврийн тухай хууль
· Авто замын тухай хууль
· Бусад хууль тогтоомж
1.4. Арга зїй
Хєтєлбєрийг боловсруулахад олон улсын туршлага, єєрчлєлтийн удирдлага, їйл ажиллагаа (бизнес)-ны тєлєвлєлт, дахин инженерчлэл, байгууллагын єєрчлєлтийн болон урьд хуримтлагдсан арга зїй, мэдээллийг ашиглав.
 
1.5. Чиглэлийн яамны їїрэг хариуцлагын хуваарь
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь Засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєр, Эдийн засаг, нийгмийг хєгжїїлэх їндсэн чиглэлд тус яамны чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжїїлэх їїрэг хїлээж, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын танхимд бїх талын зєвлєгєє, дэмжлэг їзїїлнэ. Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь салбарын бодлого, тєлєвлєлт болон тєсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны єндєрлєгєєс єргєн хїрээтэй хандаж, зєв зохистой удирдахад анхаарлаа тєвлєрїїлнэ. Засгийн газрын зорилт, чиг їїргийг хэрэгжїїлэх їїрэг бїхий чиглэлийн яамдын нэг болох Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь эрхэлсэн асуудлын чиглэлээр Засгийн газрын зєвлєхийн їїрэг хїлээнэ.
 
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх їїсвэр
Зам,тээвэр, аялал жуулчлалын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх їїсвэрт дор дурдсан їйлчлїїлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
 
 
 
 
 
 
ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ЇЇСВЭР
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їндсэн їйлчлїїлэгч буюу хэрэглэгч нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газар байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх їїсвэр, їндсэн їйлчлїїлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон їїсэх олон тєрлийн нарийн тївэгтэй харилцааг холбогдох хууль тогтоомжийн хїрээнд зохицуулахад чиглэнэ. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах їйлчилгээний хїрээ, тєрєл, хэлбэрийг хэрэгцээний эх їїсвэр тус бїрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бїтцийн нэгжїїдийн зорилт, чиг їїрэг, тєрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжїїлнэ.
 
2. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагааны стратеги
 
2.1. Їйл ажиллагааны стратегийн мєн чанар
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагааны стратегийн мєн чанар нь Засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєр, Эдийн засаг, нийгмийг хєгжїїлэх їндсэн чиглэл, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх ажлын хїрээний зорилт,чиг їїргийг хэрэгжїїлэхэд чиглэсэн Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын їйл ажиллагаанд єндєр мэргэшлийн, цаг їеэ олсон, шуурхай зєвлєгєє, бїх талын дэмжлэг їзїїлэхэд оршино.
 
2.2. Їйл ажиллагааны тэргїїлэх чиглэл:
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь їйл ажиллагааны дор дурдсан тэргїїлэх чиглэлтэй ажиллана:
 
2.2.1. Зам, тээврийн оновчтой сїлжээ, аялал жуулчлал, шуудангийн їйлчилгээг єргєтгєх, эдийн засгийн єсєлтийг хангахуйц зам, тээвэр, аялал жуулчлал, шуудангийн сїлжээний їндсийг бий болгох;
 
2.2.2. Салбарын удирдлагын болон бїтцийн єєрчлєлтийг боловсронгуй болгох;
 
2.2.3. Тухайн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, ємчийн олон хэлбэрийн єрсєлдєх орчинг бий болгох;
 
2.2.4. Бїх тєрлийн тээврийн хєгжлийг хангаж, ажлын уялдааг сайжруулах;
 
2.2.5. Салбарын санхїї, эдийн засгийн тєлєвлєлт, хєрєнгє оруулалтын їр дїнг дээшлїїлэх;
 
2.2.6. Салбарын хамтын ажиллагааг єргєжїїлж, гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжих.
 
 
2.3. Їйл ажиллагааны эрхэм зорилго
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагааны эрхэм зорилго нь эдийн засгийн єсєлтийг хангахуйц зам, тээврийн сїлжээ, аялал жуулчлал, шуудангийн їйлчилгээг єргєжїїлэн хєгжїїлэх явдал мєн.
 
2.4. Їйл ажиллагааны стратегийн зорилт
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь эрхэм зорилгынхоо хїрээнд їйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжїїлнэ:
 
2.4.1. Авто зам, тээвэр, аялал жуулчлал, шуудангийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
 
2.4.2. Тєрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
 
2.4.3. Салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, їр дїнд їнэлгээ єгєх;
 
2.4.4. Салбарын санхїї, хєрєнгє оруулалт, тєлєвлєлт, тїїний їр ашгийг єсгєх, гадаад хамтын ажиллагааг єргєжїїлэх, гадаадын хєрєнгє оруулалтыг дэмжин хєгжїїлэх.
 
2.5. Їйл ажиллагааны гол зорилт
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны стратегийн зорилт тус бїрийн хїрээнд тэдгээрийг хэрэгжїїлэхэд чиглэсэн їйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшїїлэн ажиллана:
 
2.5.1. Їйл ажиллагааны стратегийн 1 дїгээр зорилтын хїрээнд:
 
2.5.1.1. Авто замын салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах;
 
2.5.1.2. Авто замын салбарын бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєсєл боловсруулах;
 
2.5.1.3. Авто замын бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєслийн хэрэгжилтийг зохицуулах;
 
2.5.1.4. Тээврийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах;
 
2.5.1.5. Тээврийн салбарын бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєсєл боловсруулах;
 
2.5.1.6. Тээврийн бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєслийн хэрэгжилтийг зохицуулах;
 
2.5.1.7. Аялал жуулчлалын салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.8. Аялал жуулчлалын салбарын бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєсєл боловсруулах;
 
2.5.1.9. Аялал жуулчлалын бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєслийн хэрэгжилтийг зохицуулах;
 
2.5.1.10. Шуудангийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах;
 
2.5.1.11. Шуудангийн салбарын бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєсєл боловсруулах;
 
2.5.1.12. Шуудангийн бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєслийн хэрэгжилтийг зохицуулах.
 
2.5.2. Їйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хїрээнд:
 
2.5.2.1. Тєрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
 
2.5.2.2. Хїний нєєцийн удирдлагын манлайллыг хангах.
 
2.5.3. Їйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хїрээнд:
 
2.5.3.1. Авто зам, тээвэр, аялал жуулчлал, шуудангийн салбарын бодлого, хєтєлбєр, тєлєвлєгєє, тєслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, їр дїнд їнэлгээ єгєх;
 
2.5.3.2. Засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєрт Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх ажлын хїрээнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, їр дїнд їнэлгээ єгєх.
 
2.5.4. Їйл ажиллагааны стратегийн 4 дїгээр зорилтын хїрээнд:
 
2.5.4.1. Салбарын санхїї, эдийн засгийн тєлєвлєлт, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тєсвийн багцын тєлєвлєлт, зохицуулалт, тайлагнах їйл ажиллагааг хэрэгжїїлэх;
 
2.5.4.2. Гадаад хамтын ажиллагааг хєгжїїлэх, гадаадын зээл, тусламж, хєрєнгє оруулалтыг дэмжин хєгжїїлэх.
 
2.6. Їйл ажиллагааны зорилт
 
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагааны гол зорилт тус бїрийн хїрээнд тэдгээрийг хэрэгжїїлэхэд чиглэсэн їйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжїїлнэ.
 
2.7. Їйл ажиллагааны стратегийн загвар
 
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
3. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бїтэц, тэдгээрийн їїрэг, чиг їїрэг
 
3.1. Бїтцийн ерєнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
 
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бїтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
 
3.1.1. Яамны стратегийн зорилтыг бїтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцоо, зохион байгуулалтын бїтэц нь тїїний їйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
 
3.1.2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хїлээхїйц байх зарчим (бїтцийн нэгжїїд, тэдгээрийн удирдах албан тушаалын тївшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хїлээхїйц байх);
 
3.1.3. Їзэгдэхїйц їйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бїтцээс тухайн байгууллагын їйл ажиллагааны дїр тєрх харагдахуйц байх, тухайлбал яамны бїтэц, бїтцийн нэгжийн нэр нь тїїний їйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
 
3.1.4. Бїтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Тєрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хїртэл гурваас дээшгїй шат дамжлагатай байх);
 
3.1.5. Тэнцвэрийг хангах, хяналтын хїрээг тогтоох зарчим (байгууллагын їйл ажиллагааны стратеги, бїтэц хоёрын зєв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, їйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бїлэглэх замаар бїтцийн ерєнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг їїрэг, хїн хїчний болон бусад нєєцийг зєв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн їйлчилгээ їзїїлэх боломжийг бїрдїїлсэн байх);
 
3.1.6. Улс тєрийн хувьд тєвийг сахисан байх зарчим (тухайн яамны тєрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, Засгийн газар (танхим), бусад їйлчлїїлэгч буюу хэрэглэгчдэд улс тєрийн аливаа нєлєєлєлд автахгїй, тєвийг сахисан єндєр мэргэшлийн зєвлєгєє, дэмжлэг їзїїлэх);
 
3.1.7. Хангалттай чадавхи, бодитой їйл ажиллагааны зарчим (їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бїтэц нь чадавхиа бїрэн илрїїлэхэд чиглэсэн хэрэгжихїйц бєгєєд ажиллах чадвартай байх).
 
3.2. Їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцооны загвар
 
Дээрх зарчим болон Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагаа (бизнес)-ны загварыг їндэслэн тус яамны їйл ажиллагааны бїтцийн дор дурдсан ерєнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
 
ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ЇЙЛ АЖИЛЛАГААНЫ
БЇТЦИЙН ЕРЄНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3.3. Зохион байгуулалтын бїтэц
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны їйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцооны загварыг їндэслэн тус яамны зохион байгуулалтын бїтцийн дор дурдсан нэгжийг санал болгож байна:
 
3.3.1. Стратегийн тєлєвлєлт, бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгжїїд, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Авто замын бодлого зохицуулалт, Тээврийн бодлого зохицуулалт, Аялал жуулчлалын бодлого зохицуулалт, Шуудангийн бодлого зохицуулалтын нэгжїїд нь їйл ажиллагааны стратегийн 1 дїгээр зорилтын хїрээнд Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх ажлын хїрээний салбаруудын бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєсєл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, зєвлєгєє єгєх їндсэн їїргийг хїлээж салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах, бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєсєл боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах їндсэн чиг їїргийг хэрэгжїїлнэ.
 
Энэ нэгжїїдийн їйл ажиллагаа нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын танхимын їйл ажиллагааны їр нєлєє, їр ашгийг дээшлїїлэхэд чиглэнэ. Энэ нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газрыг стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг їзїїлэх, Засгийн газрын гишїїн, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдыг шаардлагатай мэдээлэл, єндєр мэргэшлийн, цаг їеэ олсон, шуурхай зєвлєгєє, бїх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
 
Эдгээр нэгжїїдээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын танхим байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжїїлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Сангийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зїй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
 
3.3.2. Тєрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хїрээнд тєрийн захиргааны удирдлагын болон хїний нєєцийн удирдлагын манлайллыг хангах їндсэн їїргийг хїлээж, яамны їйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргїїний туршлага, арга зїйг нэвтрїїлэх, хїний нєєцийн удирдлага, хєгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хєгжїїлэх, яамны аппаратын дотоод ажлыг зохицуулах зэрэг їндсэн чиг їїргийг хэрэгжїїлнэ. Энэ нэгжийн їйл ажиллагаа нь цомхон, чадварлаг тєрийн албан хаагч бїхий тєрийн захиргааны мэргэшсэн албаны хїчээр яамны тасралтгїй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
 
Энэ нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Тєрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжїїлэхэд эрх зїйн болон дотоод їйлчилгээ їзїїлэх, шаардлагатай мэдээлэл, зєвлєгєє, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлїїлэх тэргїїний арга барил, туршлагыг нэвтрїїлэх, тєрийн захиргааны албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, тэдний їйл ажиллагаа, мэргэшлийн тївшинг їнэлж дїгнэх, ажиллах нєхцєл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, дэд сайд, яамны Тєрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бїтцийн нэгжїїд, тєрийн захиргааны албан хаагчид байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжїїлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Хууль зїй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.
 
3.3.3. Бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ (мониторинг) хийж, їнэлж дїгнэх нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн З дугаар зорилтын хїрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ (мониторинг) хийх, їнэлгээ єгєх їндсэн їїргийг хїлээж, эрхэлсэн салбарын бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєслийн хэрэгжилтийн явц, байдалд хяналт шинжилгээ хийх, їр дїнд нь їнэлгээ єгєх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах зэрэг їндсэн чиг їїргийг хэрэгжїїлэх бєгєєд тєрийн захиргаа, удирдлагын газрын бїтцэд хэлтсийн зохион байгуулалтаар ажиллана. Энэ нэгжийн їйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, тїїний хэрэгжилтийг зохицуулах, тєрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, їйл ажиллагааны їр дїнг дээшлїїлэхэд чиглэнэ. Энэ нь бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєслийн хэрэгжилт, їр дагаврыг їнэлэх замаар яамны бїтцийн нэгжїїдийн болон бодлого боловсруулах, хэрэгжїїлэхэд оролцож байгаа бїх байгууллага, тэдгээрийн удирдах, гїйцэтгэх албан тушаалтны їйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зєвлєгєє, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Тєрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бїтцийн нэгжїїд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, хэрэглэгч байна. Энэ їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
 
3.3.4. Санхїї, хєрєнгє оруулалт, гадаад хамтын ажиллагааны нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн 4 дїгээр зорилтын хїрээнд салбарын санхїї, хєрєнгє оруулалт, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тєсвийн багцын тєлєвлєлт, санхїїжилт, зээл, тусламжийг зохицуулах, гадаад хамтын ажиллагааг єргєжїїлэх їндсэн чиг їїргийг хэрэгжїїлнэ. Їїнд: Эдийн засаг нийгмийг хєгжїїлэх їндсэн чиглэл, улсын тєсєвт авто, тємєр зам, агаар, усан замын тээвэр, аялал жуулчлал, шуудангийн салбарын зорилт арга хэмжээг нэгтгэн боловсруулж тусгуулах, Зам, тээвэр, аялал жуулчлал, шуудангийн їйлчилгээний салбарын эдийн засгийн їзїїлэлтїїдийн мэдээллийн санг бїрдїїлэн баяжуулж, салбарын статистик мэдээллийг нэгтгэн боловсруулж хэрэглэгчдийг мэдээллээр хангах, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тєсвийн тєслийг нэгтгэн боловсруулах, батлагдсан тєсєв, тєлєвлєгєєг хуваарилах, гїйцэтгэл тайлагналтад хяналт тавих, Авто замын болон аялал жуулчлалын санд улсын тєсвєєс олгосон хєрєнгє оруулалтын санхїїжилтийг хуульд заасан эх їїсвэрїїдийн дагуу тєвлєрїїлэх, зарцуулалт, гїйцэтгэлийг хянаж, бїртгэлд тусгах, гадаадын зээл, тусламж болон улсын тєсвийн хєрєнгє оруулалттай тєслийн санхїїжилт, гїйцэтгэлийг хянаж, бїртгэлд тусгах, салбарын худалдан авах ажиллагааг тєлєвлєж зохион байгуулах, салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг єргєжїїлэх, хєрєнгє оруулалтыг нэмэгдїїлэх ажлыг нэгтгэж зохицуулах зэргээр хэрэгжинэ.
 
Энэ нэгжийн їйл ажиллагаа нь зам, тээвэр, аялал жуулчлал, шуудангийн салбарын эдийн засаг, хєрєнгє оруулалтын їр ашгийг нэмэгдїїлэх, салбарын стратегийн зорилтыг биелїїлэхэд боломж олгох бїх талын хамтын ажиллагааг хєгжїїлэхэд чиглэгдэх ба олон улсын гэрээ, хэлцлийн баримт бичиг боловсруулах, Засгийн газар хоорондын болон олон талын хэлэлцээрт оролцох асуудлыг зохицуулах, гадаад орон, олон улсын байгууллагад салбарын чиглэлээр санал тавьж, мэдээлэл єгєх зэрэг хэлбэрээр хэрэгжинэ.
 
Тухайн нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Тєрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бїтцийн нэгжїїд, бусад хэрэглэгчид байна. Энэ їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Сангийн яам, Гадаад хэргийн яам, гадаадын хандивлагчид, хєрєнгє оруулагчид байна.
 
 
 
-----оОо-----