A

A

A

Бүлэг: 1979
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ ЇЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БЇТЦИЙН ЄЄРЧЛЄЛТИЙН ХЄТЄЛБЄР
 
1. Нийтлэг їндэслэл
1.1. Оршил
Байгаль орчны яамны їйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бїтцийн єєрчлєлтийн хєтєлбєр /цаашид "Хєтєлбєр" гэх/-т Байгаль орчны сайдын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, тїїнийг хэрэгжїїлэхэд дэмжлэг їзїїлэхэд чиглэсэн стратегийн тєлєвлєлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, тєрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, їр дїнд нь їнэлгээ єгєх асуудлыг хамарсан їйл ажиллагааны стратеги болон зохион байгуулалтын бїтцийн загварыг тодорхойлов.
 
1.2. Їндэслэл
 
Хєтєлбєрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зєвшєєрсєн "Монгол Улсын Тєрєєс Засгийн газрын їйл ажиллагааны чиглэл, бїтцийн ерєнхий тогтолцооны єєрчлєлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын тухай хуулийг їндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
 
Хєтєлбєрийг дор дурдсан хууль тогтоомжийн хїрээнд хэрэгжїїлнэ:
 
Монгол Улсын Їндсэн хууль;
Засгийн газрын тухай хууль;
Яамны эрх зїйн байдлын тухай хууль;
Засгийн газрын агентлагийн эрх зїйн байдлын тухай хууль;
Тєсвийн байгууллагын удирдлага, санхїїжилтийн тухай хууль;
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тїїний удирдлагын тухай хууль;
Тєрийн албаны тухай хууль;
Байгаль орчныг хамгаалах тухай хууль;
Бусад хууль тогтоомж, хєтєлбєр, бодлогын баримт бичиг.
 
1.4. Арга зїй
 
Хєтєлбєрийг боловсруулахад олон улсын жишиг, байгууллагын єєрчлєлтийн удирдлага, їйл ажиллагаа /бизнес/-ны тєлєвлєлтийн арга зїй, яамны їйл ажиллагааны стратеги боловсруулж ажилласан туршлага зэргийг ашиглав.
 
1.5. Чиглэлийн яамны їїрэг, хариуцлагын ерєнхий хуваарь
 
Чиглэлийн яамдын нэг болох Байгаль орчны яам нь хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєр, стратегийг хэрэгжїїлэх талаар їїрэг, хариуцлага хїлээж, Байгаль орчны сайд, Засгийн газрын Танхимд бїх талын зєвлєгєє, дэмжлэг їзїїлнэ. Байгаль орчны яам нь стратегийн бодлого, тєлєвлєлт, тэдгээрийн хэрэгжилтийг зєв зохистой удирдлагаар хангах, салбарын болон салбар хоорондын харилцан уялдаа холбоог хангах асуудалд анхааралтай хандаж, салбарын тєсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллана. Байгаль орчны яам нь Засгийн газрын байгаль орчны зєвлєхийн їїрэг гїйцэтгэж, хариуцлагыг хїлээнэ.
 
1.6. Байгаль орчны яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх їїсвэр
 
Байгаль орчны яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх їїсвэр, нэн ялангуяа їндсэн їйлчлїїлэгч буюу хэрэглэгчийг зєв тодорхойлох нь тус яамны їйл ажиллагааны стратегийг їндэслэлтэй тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх їїсвэрт дараахь загварт харуулсан їйлчлїїлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
 
Байгаль орчны яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх їїсвэр
 
 
Байгаль орчны яамны їндсэн їйлчлїїлэгч буюу хэрэглэгч нь Байгаль орчны сайд, Засгийн газар байна. Байгаль орчны яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх їїсвэр, ялангуяа їндсэн їйлчлїїлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон їїсэх олон тєрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ. Байгаль орчны яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах їйлчилгээний хїрээ, тєрєл, хэлбэрийг хэрэгцээний эх їїсвэр тус бїрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бїтцийн нэгжїїдийн зорилт, чиг їїрэг болон тєрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжїїлнэ.
 
2. Байгаль орчны яамны їйл ажиллагааны стратеги
 
2.1. Їйл ажиллагааны стратегийн мєн чанар
 
Байгаль орчны яамны їйл ажиллагааны стратегийн мєн чанар нь Засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєр, Байгаль орчны сайдын эрхлэх ажлын хїрээний зорилт, чиг їїргийг хэрэгжїїлэхэд чиглэсэн їйл ажиллагааны тэргїїлэх чиглэлийг тодорхойлж, Байгаль орчны сайдад мэргэжлийн єндєр тївшинд, цаг їеэ олсон, шуурхай зєвлєгєє єгєх, бїх талын дэмжлэг їзїїлэхэд оршино.
 
2.2. Їйл ажиллагааны тэргїїлэх чиглэл
 
Байгаль орчны яам нь дор дурдсан їйл ажиллагааны тэргїїлэх чиглэлтэй ажиллана:
 
2.2.1. Тогтвортой хєгжлийн зорилгод нийцсэн экологийн бодлого, стратегийг улс орны эдийн засаг, тєсєв, санхїїгийн нєєц, олон улсын хамтын ажиллагааны бодлоготой уялдуулан тєлєвлєж хэрэгжїїлэх;
 
2.2.2. Засгийн газрын тохируулагч, хэрэгжїїлэгч агентлаг, эрдэм шинжилгээний хїрээлэн, тєв, єєрийн харьяа байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн захиргааны болон тєрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжин хєгжїїлэх, тэдгээрийн їйл ажиллагааг бодлогоор уялдуулан зохицуулах;
 
2.2.3. Байгаль орчны яамыг тєрийн албыг мэргэжлийн єндєр тївшинд явуулах чадвар бїхий байгууллага болгох;
 
2.2.4. Байгаль орчны тєлєв байдал, хувьсал єєрчлєлтийн чиг хандлагыг тандан шинжлэх, байгаль орчныг хамгаалах їйл ажиллагаанд хэрэглэж буй арга механизм, нєєц баялгийг зохистой ашиглах.
 
2.3. Їйл ажиллагааны эрхэм зорилго
 
Байгаль орчны яамны їйл ажиллагааны эрхэм зорилго нь иргэний эрїїл, аюулгїй орчинд амьдрах нєхцєлийг бїрдїїлэх зорилгод нийцїїлэн экологийн тэнцлийг хангаж тогтвортой хєгжлийн їндсийг бїрдїїлэх явдал мєн.
 
2.4. Їйл ажиллагааны стратегийн зорилт
 
Байгаль орчны яам нь эрхэм зорилгынхоо хїрээнд дор дурдсан їйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжїїлнэ:
 
2.4.1. Улс орны тогтвортой хєгжилд нийцсэн байгаль орчны бодлого, стратеги боловсруулах, санхїї, хєрєнгє оруулалтын тєлєвлєгєєг тєлєвлєх, бодлогын удирдамжаар хангах;
 
2.4.2. Тєрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
 
2.4.3. Тусгай хамгаалалттай газар нутгийг бодлого, зохицуулалтаар хангах;
 
2.4.4. Хїрээлэн буй орчинд учруулж байгаа сєрєг нєлєєллийг бууруулах, орчны бохирдол, доройтлыг багасгах, байгалийн нєєц, ойг зохистой ашиглах, хамгаалах, нєхєн сэргээх бодлогыг хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
 
2.4.5. Байгаль орчны салбарын гадаад хамтын ажиллагааг хєгжїїлэх;
 
2.4.6. Байгаль орчны салбарын бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, їр дїнг їнэлэх, мэдээллээр хэрэглэгчдийг хангах.
 
2.5. Їйл ажиллагааны гол зорилт
 
Байгаль орчны яамны їйл ажиллагааны хїрээнд тэдгээрийг хэрэгжїїлэхэд чиглэсэн дор дурдсан їйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжїїлнэ:
 
2.5.1. Їйл ажиллагааны стратегийн нэгдїгээр зорилтын хїрээнд:
 
2.5.1.1. Тогтвортой хєгжлийн зорилгод нийцсэн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах їзэл баримтлал, бодлого боловсруулах, эрх зїйн таатай орчин бїрдїїлэх;
 
2.5.1.2. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нєєцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулах талаар хєтєлбєр, тєсєл, арга хэмжээ боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
 
2.5.1.3. Олон улсын болон бїс нутгийн тївшинд байгаль орчин, экологийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг тєлєвлєх, санаачлах;
 
2.5.1.4. Тєсвийн ерєнхийлєн захирагчийн тєсвийн тєсєл, хєрєнгє оруулалтын тєлєвлєгєєг тєлєвлєх, тєсвийг зориулалтын дагуу зарцуулах, ажил, їйлчилгээ, бараа бїтээгдэхїїн худалдан авах їйл ажиллагааг зохион байгуулах.
 
2.5.2. Їйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хїрээнд:
 
2.5.2.1. Тєрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
 
2.5.2.2. Салбарын хїний нєєцийн удирдлагын манлайллыг хангах;
 
2.5.2.3. Эрх зїйн зєвлєгєє, дэмжлэгээр хангах.
 
2.5.3. Їйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хїрээнд:
 
2.5.3.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар бодлого, хєтєлбєр, тєсєл, тєлєвлєгєєний санал боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
 
2.5.3.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
 
2.5.3.3. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хєгжїїлэх, сургалт явуулах, хууль тогтоомжид заасан бусад їйл ажиллагаа эрхлэх асуудлыг зохицуулах.
 
2.5.4. Їйл ажиллагааны стратегийн дєрєвдїгээр зорилтын хїрээнд:
 
2.5.4.1. Байгаль орчныг хамгаалах, нєєцийг зохистой ашиглах талаархи хууль тогтоомж, бодлого, хєтєлбєр, арга хэмжээг хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
 
2.5.4.2. Байгаль орчинд їзїїлэх сєрєг нєлєєлєл, орчны доройтлыг бууруулах, сєрєг нєлєєлєлд автсан газар нутгийг нєхєн сэргээх, биологийн тєрєл зїйлийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;
 
2.5.4.3. Байгаль орчны тєлєв байдалд їнэлгээ дїгнэлт єгєх, мэдээллийн сан бїрдїїлж, мэдээллээр хангах, хїрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;
 
 
2.5.4.4. Ойн тухай хууль тогтоомж, хєтєлбєрийг хэрэгжїїлэх, ойг ашиглах, нєхєн сэргээх, ойн хєнєєлт шавьжтай тэмцэх, ой, хээрийн тїймрээс урьдчилан сэргийлэх, ойн сангийн бїртгэл, тооллогыг явуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах.
 
2.5.5. Їйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хїрээнд:
 
2.5.5.1. Байгаль орчны хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны чиглэл боловсруулж хэрэгжїїлэх, зєвлєгєє, дэмжлэгээр хангах;
 
2.5.5.2. Гадаад орон, олон улсын тєрийн болон тєрийн бус байгууллагын дэмжлэгээр хэрэгжиж байгаа тєслийн їр дїнг дээшлїїлэх, уялдуулан зохицуулах.
 
2.5.6. Їйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хїрээнд:
 
2.5.6.1. Байгаль орчны хууль тогтоомж, бодлого, хєтєлбєр, тєсєл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, їр дїнд їнэлгээ єгєх;
 
2.5.6.2. Тухайн салбарт мэдээллийн технологийг хєгжїїлэх, байгаль орчны мэдээллийн сан бїрдїїлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
 
2.6. Їйл ажиллагааны зорилт
 
Байгаль орчны яамны їйл ажиллагааны гол зорилт тус бїрийн хїрээнд тэдгээрийг хэрэгжїїлэхэд чиглэсэн їйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжїїлнэ.
 
2.7. Їйл ажиллагааны стратегийн загвар
 
Байгаль орчны яамны їйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
 
 
ЇЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ЧИГЛЭЛ
 
 
3. Байгаль орчны яамны їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцоо, зохион байгуулалтын бїтэц, тэдгээрийн чиг їїрэг
 
3.1. Бїтцийн ерєнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
 
Байгаль орчны яам нь їйл ажиллагааныхаа бїтцийн ерєнхий тогтолцоо, зохион байгуулалтын бїтцэд дор дурдсан зарчмыг баримтална:
 
1. Яамны стратегийн зорилтыг бїтцэд тусгасан байх зарчим /тухайн яамны їйл ажиллагааны бїтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бїтэц нь тїїний їйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
 
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хїлээхїйц байх зарчим /бїтцийн нэгжїїд, тэдгээрийн удирдах албан тушаалын тївшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хїлээхїйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хїрээний агентлаг, тєсєвт байгууллагын зорилт, чиг їїрэгтэй давхардахгїй байх/;
 
3. Їзэгдэхїйц їйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим /байгууллагын нэр, бїтцээс тухайн байгууллагын їйл ажиллагааны дїр тєрх харагдахуйц байх, тухайлбал яамны бїтэц, бїтцийн нэгжийн нэр нь тїїний їйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
 
4. Бїтцийн хувьд энгийн байх зарчим /яамны Тєрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хїртэл гурваас дээшгїй шат дамжлагатай байх/;
 
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хїрээг тогтоох зарчим /байгууллагын їйл ажиллагааны стратеги, бїтэц хоёрын зєв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, їйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бїлэглэх замаар бїтцийн ерєнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг їїрэг, хїн хїчний болон бусад нєєцийг зєв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн їйлчилгээ їзїїлэх боломжийг бїрдїїлсэн байх/;
 
6. Улс тєрийн хувьд тєвийг сахисан байх зарчим /тухайн яамны тєрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад їйлчлїїлэгч буюу хэрэглэгчдэд улс тєрийн аливаа нєлєєлєлд автахгїй, тєвийг сахисан єндєр мэргэшлийн зєвлєгєє, дэмжлэг їзїїлэх/;
 
7. Хангалттай чадавхи, бодитой їйл ажиллагааны зарчим /їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бїтэц нь чадавхиа бїрэн илрїїлэхэд чиглэсэн хэрэгжихїйц бєгєєд ажиллах чадвартай байх/.
 
3.2. Їйл ажиллагааны бїтцийн ерєнхий тогтолцооны загвар
 
Дээр дурдсан зарчим болон Байгаль орчны яамны їйл ажиллагааны стратегийн загварыг їндэслэн тус яамны їйл ажиллагааны бїтцийн дор дурдсан ерєнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
 
Байгаль орчны яамны їйл ажиллагааны ерєнхий загвар
 
 3.3. Зохион байгуулалтын бїтэц
 
Байгаль орчны яамны їйл ажиллагааны стратегийн болон бїтцийн ерєнхий тогтолцооны загварыг їндэслэн тус яамны зохион байгуулалтын бїтэц, тэдгээрийн їїрэг, чиг їїргийг тодорхойлж байна:
 
3.3.1. Тогтвортой хєгжил, стратеги тєлєвлєлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн нэгдїгээр зорилтын хїрээнд Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хїрээний байгаль орчны тогтвортой хєгжил, стратегийн бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєсєл боловсруулах їндсэн їїргийг хїлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар боловсруулах замаар тогтвортой хєгжлийн зорилгод нийцсэн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах їзэл баримтлал, бодлого болон эрх зїйн таатай орчин бїрдїїлэх, хєтєлбєр, тєсєл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, олон улсын болон бїс нутгийн тївшинд байгаль орчин, экологийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг тєлєвлєх, санаачлах чиг їїргийг хэрэгжїїлнэ.
 
Энэ нэгжийн їйл ажиллагаа нь Байгаль орчны сайд, дэд сайд, Засгийн газрын Танхимын їйл ажиллагааны їр нєлєє, їр ашгийг дээшлїїлэхэд чиглэнэ. Энэ нь Байгаль орчны сайд, дэд сайд, Засгийн газрын стратегийн тєлєвлєлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг їзїїлэх, байгаль орчны бодлого, байгалийн нєєцийн болон экологийн тэнцвэрт байдал болон їйл ажиллагааны уялдаа холбоог хангахад Байгаль орчны сайдыг шаардлагатай мэдээлэл, єндєр мэргэжлийн цаг їеэ олсон, шуурхай зєвлєгєє, їйлчилгээ, бїх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Байгаль орчны сайд, дэд сайд, Байгаль орчны яамны Тєрийн нарийн бичгийн дарга байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, тєрийн бус байгууллага, иргэд байна. Энэ їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Сангийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зїй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бїх шатны Засаг дарга нар, тэдгээрийн Тамгын газар байна.
 
Їйл ажиллагааны стратегийн нэгдїгээр зорилтын хїрээнд санхїї, эдийн засгийн нэгж ажиллана. Санхїї, эдийн засгийн нэгж нь тєсвийн ерєнхийлєн захирагчийн тєсвийн тєсєл, хєрєнгє оруулалтын тєлєвлєгєєг тєлєвлєх, тєсвийг зориулалтын дагуу зарцуулах їйл ажиллагааг эрхлэх, санхїїгийн болон нягтлан бодох бїртгэл хєтлєх, санхїїгийн тайлан, баланс гаргах, аудит хийлгэх, тєсвийн ерєнхийлєн захирагчийн шийдвэрээр ажил, їйлчилгээ, бараа бїтээгдэхїїнийг худалдан авах їйл ажиллагааг зохион байгуулах, яамны їйл ажиллагааны хэвийн нєхцєлийг хангах чиг їїргийг хариуцна. Мєн байгаль орчны салбарт дотоод болон гадаад орон, олон улсын тєрийн болон тєрийн бус байгууллагын санхїїжилттэй хэрэгжиж байгаа тєсєл, хєтєлбєрийн санхїїгийн тайлангийн нэгдсэн мэдээлэл гаргана.
 
3.3.2. Тєрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хїрээнд тєрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах їндсэн їїргийг хїлээж, хїний нєєцийн удирдлага хєгжлийн асуудлыг шийдвэрлэх, эрх зїйн зєвлєгєє єгєх, яамны їйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргїїний туршлага, арга зїйг нэвтрїїлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хєгжїїлэх, єргєдєл, гомдлыг барагдуулах, байгууллагын удирдлагыг боловсронгуй болгох зэрэг чиг їїргийг хэрэгжїїлнэ. Энэ нэгжийн їйл ажиллагаа нь чадварлаг тєрийн албан хаагч бїхий тєрийн захиргааны мэргэшсэн, цомхон албаны хїчээр яамны тасралтгїй, хэвийн жигд ажиллагааг хангаж бодлого боловсруулах, тїїний хэрэгжилтийг зохицуулах їйл ажиллагааны їр дїнг дээшлїїлэхэд чиглэгдэнэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Байгаль орчны сайд, дэд сайд, Байгаль орчны яамны Тєрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бїтцийн нэгжїїд, тєрийн захиргааны албан хаагчид байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Тєрийн албаны зєвлєл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.
 
3.3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хїрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжїїлэх їндсэн їїргийг хїлээж, тусгай хамгаалалттай газар нутгийн сїлжээг єргєтгєх, хєтєлбєр, тєсєл, арга хэмжээ хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулах, хамгаалалтын захиргаадыг мэргэжил, арга зїйн удирдлагаар хангах чиг їїргийг хэрэгжїїлнэ. Энэ нэгжийн їйл ажиллагаа нь байгаль орчны бодлого, байгалийн нєєцийн болон экологийн тэнцэлт байдлыг хангах їйл ажиллагааны уялдаа холбоог хангахад чиглэнэ. Энэ нь нєєцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжїїлэхэд оролцож байгаа бїх байгууллагатай тїншийн харилцаа тогтоож, тэдний їйл ажиллагааг бодлого,тєлєвлєгєє,хєтєлбєрийг хэрэгжїїлэхэд чиглїїлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Байгаль орчны сайд, дэд сайд, Байгаль орчны яамны Тєрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлаг байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь тєсєвт байгууллага, аж ахуйн нэгж, тєрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Сангийн яам, Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, нутгийн захиргааны байгууллага байна.
 
3.3.4. Хїрээлэн буй орчин, байгалийн нєєцийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн дєрєвдїгээр зорилтын хїрээнд байгаль орчны доройтол, сєрєг нєлєєллийг бууруулах, байгалийн нєєцийг зохистой ашиглах їйл ажиллагааг тєлєвшїїлэн хэрэгжїїлэх їндсэн їїргийг хїлээж, байгаль орчныг хамгаалах, нєєцийг зохистой ашиглах талаархи хууль тогтоомж, бодлого, хєтєлбєр, арга хэмжээг хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, байгаль орчинд їзїїлэх сєрєг нєлєєлєл, орчны доройтлыг бууруулах, сєрєг нєлєєлєлд автсан газар нутгийг нєхєн сэргээх, биологийн тєрєл зїйлийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах; байгаль орчны тєлєв байдалд їнэлгээ дїгнэлт єгєх, мэдээллийн сан бїрдїїлж, мэдээллээр хангах, хїрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах чиг їїргийг хэрэгжїїлнэ. Энэ нэгжийн їйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, захиргааны удирдлагын манлайллыг хангах їйл ажиллагааны їр дїнг дээшлїїлэхэд чиглэнэ. Їїнийг бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, тєслийн хэрэгжилт, їр дагаварт хяналт тавих замаар яамны бїтцийн нэгжїїдийн болон бодлого боловсруулах, хэрэгжилтэд оролцож байгаа бїх байгууллага, удирдах, гїйцэтгэх албан тушаалтны їйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зєвлєгєє, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжїїлнэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Байгаль орчны сайд, дэд сайд, Байгаль орчны яамны Тєрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлаг байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, тєсєвт байгууллага, аж ахуйн нэгж, тєрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Хїнс, хєдєє аж ахуйн яам, Їйлдвэр, худалдааны яам, нутгийн захиргааны байгууллага байна.
 
3.3.5. Ойн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг.
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн дєрєвдїгээр зорилтын хїрээнд Ойн їндэсний хєтєлбєр, "Ногоон хэрэм" хєтєлбєрийг хэрэгжїїлэх, ойг хамгаалах, нєхєн сэргээх, зохистой ашиглах бодлогыг хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулах, ойн хєнєєлт шавьжтай тэмцэх, ой хээрийн тїймрээс урьдчилан сэргийлэх їндсэн їїргийг хїлээж, бодлого зохицуулалтыг сайжруулах зэрэг їндсэн чиг їїргийг хэрэгжїїлнэ. Энэ нэгжийн їйл ажиллагаа нь байгаль орчны бодлого, байгалийн нєєцийн болон экологийн тэнцвэрт байдлыг хангах їйл ажиллагааны уялдаа холбоог хангахад чиглэнэ. Энэ нь нєєцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжїїлэхэд оролцож байгаа бїх байгууллагатай тїншийн харилцаа тогтоож, тэдний їйл ажиллагааг бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєрийг хэрэгжїїлэхэд чиглїїлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Байгаль орчны сайд, дэд сайд, Байгаль орчны яамны Тєрийн нарийн бичгийн дарга байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь тєсєвт байгууллага, аж ахуйн нэгж, тєрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Сангийн яам, Їйлдвэр, худалдааны яам, нутгийн захиргааны байгууллага байна.
 
3.3.6. Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгж, тїїний їндсэн їїрэг, чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хїрээнд байгаль орчны салбарын гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжїїлэх, зохицуулалт хийх, олон улсын тєсєл боловсруулан санхїїгийн гадаад эх їїсвэр олж хэрэгжилтийг хангах, байгаль орчны салбарт манай улсын нэгдэн орсон конвенци, гадаад орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрїїдийг биелїїлэх їндсэн чиг їїргийг хэрэгжїїлнэ. Энэ нэгжийн їйл ажиллагаа нь байгаль орчны салбарын олон улсын хамтын ажиллагааг цаашид хєгжїїлэх, їр єгєєжийг дээшлїїлэхэд чиглэнэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Байгаль орчны сайд, дэд сайд, Байгаль орчны яамны Тєрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бїтцийн нэгжїїд байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь олон улсын байгууллагууд, гадаад орон, олон улсын тєслийг хэрэгжїїлэхэд оролцогчид байна. Энэ їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Гадаад хэргийн яам, Сангийн яам байна.
 
3.3.7. Мэдээлэл, хяналт шинжилгээ, їнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бїтцийн нэгж, тїїний їндсэн чиг їїрэг
 
Энэ нэгж нь їйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хїрээнд хууль тогтоомж, Засгийн газрын бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, їнэлгээ єгєх їндсэн їїрэг хїлээж, байгаль орчны салбарын хєтєлбєр, шийдвэрийн биелэлтийн явцад хяналт шинжилгээ хийх, їр дїнд їнэлгээ єгєх, салбарын хїрээнд мэдээллийн технологийг хєгжїїлэх, байгаль орчны мэдээллийн сан бїрдїїлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хєгжїїлэх чиг їїргийг хэрэгжїїлнэ.
 
Энэ нэгжээс їзїїлэх їйлчилгээний їндсэн хэрэглэгч нь Байгаль орчны сайд, дэд сайд, Байгаль орчны яамны Тєрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бїтцийн нэгжїїд, тєрийн захиргааны албан хаагчид байх бєгєєд шууд бус хэлбэрээр энэ їйлчилгээг хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн їйлчилгээг їзїїлэхэд оролцох гол тїнш нь Тєрийн албаны зєвлєл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зїй, дотоод хэргийн яам, эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.
 
-----оОо-----