A

A

A

Бүлэг: 1979
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
 
 
1.   Нийтлэг үндэслэл
 
            1.1. Оршил
 
            Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/-т Түлш, эрчим хүчний сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
 
            1.2. Үндэслэл
 
            Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын Төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийг үндэслэсэн болно.
 
            1.3. Хууль тогтоомжийн орчин
 
            Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:
 
·      Монгол Улсын Үндсэн хууль;
·      Засгийн газрын тухай хууль;
·      Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
·      Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
·      Төрийн албаны тухай хууль;
·      Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
·      Эрчим хүчний тухай хууль;
·      Ашигт малтмалын тухай хууль;
·      Бусад холбогдох хууль тогтоомж.
 
     1.4.  Арга зүй
 
            Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагааны /бизнес/ төлөвлөлт, дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүй болон энэхүү бүтцээр ажиллах хугацаанд хуримтлагдсан туршлага, мэдээллийг ашиглав.
 
            1.5. Чиглэлийн яамны үүрэг хариуцлагын хуваарь
 
            Түлш, эрчим хүчний яам нь хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлогыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, Түлш, эрчим хүчний сайд, Засгийн газарт салбарын бодлогын зөвлөх, бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Түлш, эрчим хүчний яам нь салбарын бодлого төлөвлөлт, зохицуулалт, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын үр дүн, салбарын үйлдвэрлэлийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
 
               1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
 
            Түлш, эрчим хүчний яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
 
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ СТРАТЕГИЙН
УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ
ЭХ ҮҮСВЭР
 
                                                          
 
Түлш, эрчим хүчний яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Түлш, эрчим хүчний сайд, Засгийн газар байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр заасан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн нийлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ. Түлш, эрчим хүчний яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон төрийн албан хаагчдын ажлын байрны /албан тушаал/ тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
 
            2. Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги
 
            2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар 
 
Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Түлш, эрчим хүчний сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Түлш, эрчим хүчний сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
 
Түлш, эрчим хүчний яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
 
1. Түлш, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч эдийн засгийн өсөлтийг хангахуйц түлш, эрчим хүчний сүлжээний үндсийг бий болгох;
 
2. Түлш, эрчим хүчний салбарын удирдлагын болон бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, энэ салбарт өмчийн олон хэлбэрийн өрсөлдөх орчинг бий болгох;
 
3. Түлш, эрчим хүчний салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх;
 
4. Түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
 
5. Салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зохистой бодлогыг хэрэгжүүлж хөрөнгийн үр өгөөжийг сайжруулах;
 
6. Сэргээгдэх эрчим хүч, түлшний гүн боловсруулалтын технологийг дэмжин хөгжүүлэх.
 
2.3  Үйл ажиллагааны эрхэм зорилго
 
Түлш, эрчим хүчний яамны эрхэм зорилго нь улс орны эдийн засгийн өсөлтийг хангахуйц түлш, эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангах явдал мөн.
 
2.4 Үйл ажиллагааны стратегийн зорилт
 
Түлш, эрчим хүчний яам эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
 
2.4.1. Түлш, эрчим хүчний нэгдсэн бодлогын удирдамжаар хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсний гүн боловсруулалтыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
 
2.4.2. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
 
2.4.3. Салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
 
2.4.4. Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлж үр өгөөжтэй ашиглах.
 
2.5.  Үйл ажиллагааны гол зорилт
 
               Түлш, эрчим хүчний яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
 
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
 
2.5.1.1. Түлш, эрчим хүчний салбарын бодлого, хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
 
2.5.1.2. Хууль тогтоомж, шийдвэр боловсруулахад эрх зүйн зөвлөгөө өгөх, хуулийн төсөл боловсруулах;
 
2.5.1.3. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангах;
 
2.5.1.4. Түлшний гүн боловсруулалтын бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.5. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, үр ашгийг дээшлүүлэх.
 
Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
 
2.5.2.1. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
 
2.5.2.2. Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
 
2.5.2.3. Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх.
 
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
 
2.5.3.1. Салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах;
 
2.5.3.2. Салбарын өрийн удирдлагыг хэрэгжүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах;
 
2.5.3.3. Түлш, эрчим хүчний сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах, худалдан авах ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх.
 
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
            
             2.5.4.1. Түлш, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
 
2.5.4.2. Хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
 
2.5.4.3. Мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
 
2.6.  Үйл ажиллагааны зорилт
 
Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
 
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
 
Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлсон байна:
 
 
 
 
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
/БИЗНЕС/  СТРАТЕГИЙН ЗАГВАР
 
 
 
 
3. Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг
 
            3.1 Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
 
            Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
 
1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
 
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх/;
 
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын  баримжаатай байх  зарчим /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
 
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим /яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх/;
 
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны  стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
 
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим /тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх/;
 
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны  бүтцийн ерөнхий  тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.
 
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
 
     Дээрх зарчим болон Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
 
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
БҮТЦИЙН  ЕРӨНХИЙ  ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
 
 
3.3.   Зохион байгуулалтын бүтэц
 
Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагаа стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн дор дурдсан нэгжийг санал болгож байна:
 
1.1. Түлш, эрчим хүчний бодлого, стратеги төлөвлөлтийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
 
Энэхүү нэгж нь түлш, эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангах бодлого төлөвлөх, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, хууль тогтоомжийн төсөл, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, шийдвэр боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах үндсэн үүргийг хүлээж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, түлш эрчим хүчний хангамжийг сайжруулах урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, гадаад хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх  чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, стратеги, түлш болон эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх, хангах системийг боловсронгуй болгох, эрчим хүчний шинэ эх үүсвэр болох сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, түлшний гүн боловсруулалтын бодлого, технологийг бий болгох, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах асуудал мөн хамрагдана. Монгол Улсын түлшний нөөцөд тулгуурлан эрчим хүчний үйлдвэрүүдийг шинэчлэх, салбарын төрийн өмчийг хувьчлах болон шинээр үйлдвэр, дамжуулах, түгээх, хангах байгууламж барьж байгуулах, хангамжийг сайжруулах бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, түүнчлэн бүх төрлийн түлшний хэрэглээ, хангамжийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж батлуулан хэрэгжүүлэх нөхцөлийг хангах нь энэ нэгжийн чиг үүрэгт хамаарна.
 
Энэ нэгж нь Түлш, эрчим хүчний сайд, дэд сайд, Засгийн газрыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Түлш, эрчим хүчний сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Түлш, эрчим хүчний сайд, дэд сайд, Засгийн газар байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яам, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.
 
1.2.  Төрийн захиргааны удирдлагын нэгжийн үндсэн чиг үүрэг
 
Энэ нэгж нь төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга нэвтрүүлэх, хүний нөөцийн хөгжил, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх, яамны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, түлш, эрчим хүчний  бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явц, байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх,  хэрэглэгчдийг мэдээллээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нь Түлш, эрчим хүчний сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Түлш, эрчим хүчний сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад агентлаг, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад байгууллага байна. 
 
               1.3. Санхүү, хөрөнгө оруулалтын нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь түлш, эрчим хүчний салбарын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, салбарын өрийн удирдлагыг сайжруулах, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, Түлш, эрчим хүчний сайдын төсвийн багц болон салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, худалдан авах ажиллагааг удирдлагаар хангах, гадаадын зээл, тусламжийн санхүүгийн зохицуулалтыг хийх, салбарын санхүүгийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор өрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
 Энэ нэгж нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаврыг ашиглах замаар Түлш, эрчим хүчний сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн санхүүгийн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангана. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад хэргийн яам, холбогдох аж ахуйн нэгж, гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.
 
1.4. Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
 
Энэ нэгжийн үндсэн үүрэг нь Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарын бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, түлш, эрчим хүчний үйлдвэрлэл болон дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг шуурхай зохицуулах, тус салбарын аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг хэвийн байлгах нөхцөлийг бүрдүүлэх явдал бөгөөд түлшний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, эрчим хүчний сүлжээ, аймгуудын эрчим хүчний үйлдвэрийн үйл ажиллагааг зохицуулах, салбарын өвлийн болон аюулгүй ажиллагааны бэлтгэлийг хангах ажлыг төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх, энэ чиглэлээр сайдын эрхэлсэн ажлын хүрээний байгууллага, аймаг, нийслэлийн холбогдох байгууллагатай харилцах, байгууллага, аж ахуйн нэгжээс тавьсан санал, хүсэлтийг судлан барагдуулах, салбарт тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэх санал боловсруулах чиг үүрэгтэй.
 
       Энэ нэгж нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дагаврыг шинжлэх замаар Түлш, эрчим хүчний сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангана. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Түлш, эрчим хүчний сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь нийслэл, аймгийн Засаг даргын Тамгын газар болон салбарын аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна.
 
 
 
 
 
 
-----оОо-----