- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯАМ БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
ЯАМ БОЛОН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
1. Хяналт шинжилгээ, үнэлгээний зорилго
Хяналт шинжилгээ, үнэлгээ нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргаас төр, засгийн бодлого, шийдвэр, хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бодлогын зорилт болон Засаг даргаас Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулсан батламжийн биелэлт, үйл ажиллагааны үр нөлөөг тогтоож, үр дүнг үнэлэхэд оршино.
2. Хяналт шинжилгээ, үнэлгээний зорилт
2.1. Бодлогын зорилтууд, түүний дотор хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, Засгийн газрын шийдвэр, төсөл, төлөвлөгөө нь Засгийн газраас хүлээж байгаа үр дүнд хүрч хэрэгжиж байгаа эсэхийг тогтоох;
2.2 Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх;
2.3. Бодлогын зорилт хүлээгдэж байгаа үр дүнд хүрч хэрэгжээгүй буюу гажуудал гарсан бол тэдгээрийг өөрчлөн залруулах чиглэл, арга хэмжээг тодорхойлох, шаардлагатай тохиолдолд бодлогын шинэ зорилтыг тодорхойлж Ерөнхий сайд, Танхимд танилцуулах;
2.4. Шийдвэр гаргах үйл ажиллагааг бодлогын хувилбар, санал дүгнэлт, зөвлөмжөөр дэмжихэд чиглэгдэнэ.
3. Хяналт шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ
3.1. Хяналт шинжилгээ, үнэлгээнд төрийн захиргааны төв, нутгийн захиргааны бүх шатны байгууллага хамрагдана;
3.2 Хяналт шинжилгээ, үнэлгээг яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн жилийн үйл ажиллагаанд, эсхүл бодлогын тодорхой чиглэлээр хийнэ. Хамрах хүрээ, хугацааг удирдамжаар тодорхойлно;
3.3. Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлаг, түүнчлэн сум, дүүргийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ, үнэлгээний журмыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно;
3.4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар жилд 6-гаас доошгүй яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд энэхүү журмын дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засгийн газарт танилцуулна.
4. Хяналт шинжилгээ, үнэлгээний арга
4.1. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан гүйцэтгэнэ. Хяналт шинжилгээ, үнэлгээ хийхдээ холбогдох газруудтай хамтарсан хяналт шинжилгээ, үнэлгээний багийг байгуулан ажиллуулж болно;
4.2. Хяналт шинжилгээ, үнэлгээний ажилд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, энэхүү журам болон удирдамжийг үндэс болгоно;
4.3. Яам, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн жилийн үйл ажиллагаандаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үнэлгээний тайланг 4 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ;
4.4. Яамдын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг энэхүү журмын 1 дүгээр хавсралт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлтийг журмын 2 дугаар хавсралт, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үнэлгээний дүнг журмын 3 дугаар хавсралт, аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлтийг журмын 4 дүгээр хавсралтын дагуу тус тус гаргаж тайлангийн хамт ирүүлнэ.
4.5. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ажилтнууд тайлантай танилцаад зорилтын хэрэгжилт, гарсан үр дүнгийн талаар судалгаа хийж, шаардлагатай бол газар дээр нь ажиллана;
4.6. Тайланд хяналт шинжилгээ хийхдээ түүнд тусгасан тоон үзүүлэлт болон зарим тоогоор илэрхийлж болох үзүүлэлтүүдийг статистикийн болон судалгаа шинжилгээний байгууллагын, түүнчлэн тухайн үйл ажиллагааны хүрээний асуудал хариуцсан бусад байгууллагын судалгааны үзүүлэлтүүд болон тайлант хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний материал зэрэгтэй харьцуулан үзэж үнэн зөвийг тогтооно;
4.7. Тайлан, судалгааны материалд шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй түгээмэл аргуудыг хэрэглэнэ.
4.8 Үнэлгээний тайлангийн хамт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын тайланг ирүүлнэ.
5. Үр дүнг үнэлэх аргачлал
5.1. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний үзүүлэлтүүдийн ерөнхий үнэлгээг гүйцэтгэлийн болон үр дүнгийн үнэлгээний дунджаар тодорхойлно. Гүйцэтгэлийн үнэлгээний хувийг энэхүү журмын 5.6-д заасан аргаар тодорхойлно. Гүйцэтгэлийн хувийг шалгуур үзүүлэлтээр тогтоосон хүрэх түвшингийн үзүүлэлттэй харьцуулж үр дүнгийн үнэлгээний хувийг тодорхойлно.
5.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүд, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг тухайн яамны дангаар болон толгойлон хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний гүйцэтгэлээр үнэлнэ.
5.3. Төсвийн ерөнхийлөн захирагч /сайд/-аас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай болон төсвийн ерөнхийлөн захирагч сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нараас Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нараас гэрээг дүгнэсэн хувиар тодорхойлно.
5.4. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тухайн жилд дэвшүүлсэн зорилтууд үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдсаныг тодорхойлж үнэлгээ өгнө. Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө /бизнес стратегийн/-ний зорилт, арга хэмжээнүүд нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндэсний хөтөлбөрүүд, хууль тогтоомжоор тодорхойлогдсон Засгийн газрын бодлогын зорилтуудтай уялдсан байх бөгөөд төлөвлөгдсөн үйл ажиллагаа хэрэгжсэнээр тухайн зорилт бүрэн хэрэгжсэн байна.
5.5. Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд болон Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг баримт бичгээр дамжин хэрэгжиж буй төрийн бодлого иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гаргасныг эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ болон хэрэглэгчийн үнэлгээ харуулна.
Хэрэглэгчийн үнэлгээг "Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт", "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт", "Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт", "Яам, аймаг, нийслэлийн Засаг даргаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний үнэлгээ" гэсэн үзүүлэлтүүдээр жилд нэг удаа тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн насанд хүрсэн иргэдийн 5 хүртэл хувийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана. Үзүүлэлт бүрт 1-5 баллын үнэлгээ өгөх бөгөөд санал асуулгын нэгдсэн дүнг үнэлгээний тайлантай хамт ирүүлнэ.
Санал асуулга явуулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна. Багийн бүрэлдэхүүнд санал асуулга, судалгааны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид, үйлдвэрчний, ахмадын, эмэгтэйчүүдийн зэрэг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан байна. Санал асуулгыг хөндлөнгийн нөлөөгүй байхаар зохион байгуулсан байна. Санал асуулга явуулахтай холбогдон гарах зардлыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсөвт тусгаж өгнө.
5.6. Үйл ажиллагаа бүрийн гүйцэтгэлийн хувийг дараахь томъёогоор бодож гаргана:
;
Энд:
- i дүгээр үйл ажиллагааны гүйцэтгэлийн хувь
- хүрэх үр дүнгийн төлөвлөгөө
- хүрсэн үр дүн
5.7 Үйл ажиллагааны хэрэгжилтийн болон үр дүнгийн үнэлгээний оноог дараахь томъёогоор бодож гаргана:
;
Энд: - i дүгээр үйл ажиллагааны гүйцэтгэлийн оноо
5.8. Зорилт тус бүрийн хэрэгжилтийн оноонуудын нийлбэрийг үйл ажиллагааны нийт тоонд хувааж тухайн зорилтын гүйцэтгэлийн дундаж оноог гаргана.
;
Энд - дугаар зорилтын гүйцэтгэлийн дундаж хувь
-тухайн зорилтод харгалзах үйл ажиллагаануудын онооны нийлбэр
- үйл ажиллагааны тоо
5.8.1. Зорилтуудын гүйцэтгэлийн болон үр дүнгийн үнэлгээний хувийг оноогоор нь үржүүлсэн үржвэрүүдийн нийлбэрийг гүйцэтгэлийн хувиудын нийлбэрт хувааж жигнэсэн дундаж оноог тодорхойлно:
Энд: - j -дүгээр зорилтын хэрэгжилтийн хувь, түүнд харгалзах онооны үржвэрүүдийн нийлбэр
j - дүгээр зорилтын хэрэгжилтийн хувиудын нийлбэр.
5.9. Тоогоор илэрхийлж үнэлэх боломжгүй бодлогын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн хувийг тодорхойлоход дараахь зарчмыг баримтална. Үүнд:
· Тухайн заалтаар тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр, үр дүн гарч, тогтворжсон бол 100 хувь;
· Тухайн заалтаар тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь /80.0-100.0 хүртэл хувь/;
· Тухайн заалтаар тавьсан зорилтдоо хүрэхийн тулд өөрсдөөс хамаарах бүх шийдвэр гарсан, хөрөнгө, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, шийдвэр гаргагч дээд байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70.0 хувь /60.0-80.0 хувь/;
· Бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж буй ажлын түвшинг харгалзан 50.0 хувь /40.0-60.0 хувь/;
· Тухайн заалтад тусгагдсан асуудлыг шийдвэрлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж буй ажлын түвшинг харгалзан 30 хувь /20.0-40.0 хувь/;
· Арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 /0-20.0/ хувийн биелэлттэй байна гэж үзнэ;
· Ямар нэгэн ажил зохион байгуулаагүй бол 0 үнэлгээ өгнө.
5.10. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээ нь үзүүлэлт бүрийн үнэлгээний онооны нийлбэрийг үзүүлэлтийн тоонд хувааж гаргасан дундаж оноогоор илэрхийлэгдэнэ.
6. Шагнал, урамшуулал
6.1. Ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, таван аймаг, нийслэлийн Засаг даргыг нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар, авсан онооны дарааллын дагуу гурван яам, таван аймгийн Засаг даргын Тамгын газрыг дараахь шагналаар шагнаж урамшуулна. Үүнд:
1 дүгээр байр. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 3.0 сая төгрөгөөр;
2 дугаар байр. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 2.5 сая төгрөгөөр;
3 дугаар байр. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 2.0 сая төгрөгөөр;
4 дүгээр байр. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 1.5 сая төгрөгөөр;
5 дугаар байр. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг 1.0 сая төгрөгөөр.
6.2. Шагналд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт жил бүр тусгана.
-----оОо-----
Журмын 1 дүгээр хавсралт
ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
200. оны жилийн эцсийн байдлаар
¹
|
Үзүүлэлт
|
Гүйцэтгэлийн үнэлгээ
|
Үр дүнгийн үнэлгээ
|
Ерөнхий үнэлгээ
|
||||
|
|
хувь
|
оноо
|
хувь
|
оноо
|
|
||
1
|
1. Бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүн
|
1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
|
|
2. Хууль тогтоомжийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
|
|
3. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
|
Үнэлгээний дундаж оноо
|
|
|
|
|
|
||
2
|
2. Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ
|
1. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
|
|
|
|
|
|
|
|
|
2. Улсын төсөв, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
|
|
3. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
|
Үнэлгээний дундаж оноо
|
|
|
|
|
|
||
3.
|
3. Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ
|
1. Төсвийн ерөнхийлөн захирагчаас Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт
|
|
|
|
|
|
|
|
|
2. Байгууллагаас дэвшүүлсэн зорилтууд нь үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй уялдсан байдлын үнэлгээ
|
|
|
|
|
|
|
|
Үнэлгээний дундаж оноо
|
|
|
|
|
|
||
4.
|
4. Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ
|
1. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ
|
|
|
|
|
|
|
|
|
2. Хэрэглэгчийн үнэлгээ
|
|
|
|
|
|
|
|
Үнэлгээний дундаж оноо
|
|
|
|
|
|
||
Ерөнхий үнэлгээ
|
|
|
|
|
|
|||
Журмын 2 дугаар хавсралт
ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ ЭДИЙН ЗАСАГ,
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
200. оны жилийн эцсийн байдлаар
¹
|
Яамны нэр
|
Үзүүлэлт
|
Өмнөх он
|
Тайлант он
|
Өөрчлөлт
|
Оноо
|
ЖД оноо
|
|||
1
|
Сангийн яам
|
1. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /1995 оны зэрэгцүүлэх үнээр, мян.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. ДНБ-д төсвийн алдагдлын эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Хэрэглээний үнийн индекс
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
6. Дотоодын нийт бүтээгдэхүүнд гадаад өрийн эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
7. Нийт хөрөнгө оруулалт
|
|
|
|
|
|
|||
|
|
8. Улсын төсвийн зарлага
|
|
|
|
|
|
|||
|
|
9. Улсын төсвийн тэнцэл
|
|
|
|
|
|
|||
2.
|
Гадаад хэргийн яам
|
1. Олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого, үүнд гарсан ахиц
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого, үүнд гарсан ахиц
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Гадаад харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх талаар хийсэн ажил
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Гадаадад суугаа монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар явуулж буй бодлого, арга хэмжээний биелэлт /хувь/
|
|
|
|
|
|
|||
3.
|
Хууль зүй, дотоод хэргийн яам
|
1. Боловсруулж, батлуулсан хууль тогтоомж, эрх зүйн бусад актын тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Хилийн хулгай, зөрчлийн илрүүлэлтийн хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Шалган нэвтрүүлэх боомтод илрүүлсэн зөрчлийн тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийн хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
6. Гадаадын иргэдийн бүртгэл, хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
7. Төрийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлтийн тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
8. Иргэний бүртгэл-ХААТР хөтлөлтийн тоо, мэдээллийн сангийн бүрдүүлэлтийн хувь
|
|
|
|
|
|
|||
4.
|
Байгаль орчны яам
|
1. Нийт газар нутагт тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийн өөрчлөлт /хувиар/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Хог хаягдлын дахин боловсруулалт, дахин ашиглалтын хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Ойжуулсан талбайн хэмжээ /мян.га/
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Уул уурхайн зориулалтаар олборлолт хийсэн газрын нөхөн сэргээлтийн хувь
|
|
|
|
|
|
|||
5.
|
Барилга, хот байгуулалтын яам
|
1. Шинээр ашиглалтад орсон орон сууцны тоо /айл/
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил / зэрэгцүүлэх үнээр, сая. төг /
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Хот байгуулалтын чиглэлээр боловсруулж гаргасан эрх зүйн актуудын тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Газрын нөхөн сэргээлт, төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдсэн нийт талбайн хэмжээ /мян.га/
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт /зэрэгцүүлэх үнээр, сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт /биет хэмжээ/
|
Тоосго /сая.шир/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Цемент /мян.тн/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Угсармал болон төмөр бетон, хөнгөн бетон эдлэл /мян.м3/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Хаалга, цонх мян.м.кв
|
|
|
|
|
|
||
|
|
|
Өөрчлөлтийн дундаж хувь
|
|
|
|
|
|
||
6
|
Боловсрол, соёл,шинжлэх ухааны яам
|
1. Долоон настай хүүхдийн хамран сургалтын хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
2. ЕБС-ийн сургууль завсардалт хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
4. ЕБС-д суралцагчдын дотор нэгдүгээр ээлжид хичээллэгч сурагчдын эзлэх хувийн жин /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
5. ЕБС-ийн анги дүүргэлт
|
|
|
|
|
|
|||
|
|
6. Мэргэжлийн багшийн хангалт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
7. Шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн талбай
|
|
|
|
|
|
|||
|
|
8. ШУТехнологийн санхүүжилтийн ДНБ-д эзлэх хувийн жин
|
|
|
|
|
|
|||
|
|
9. Тухайн жилд соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийн тоо
|
|
|
|
|
|
|||
7.
|
Батлан хамгаалах яам
|
1. Цэргийн нийт албан хаагчдын тоонд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцохоор бэлтгэгдсэн болон уг арга хэмжээнд оролцож үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдын эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Зэвсэг, техникийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн асуудалд зарцуулсан хөрөнгө оруулалтын дүн /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогын өсөлт, үр дүн
|
|
|
|
|
|
|||
8.
|
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам
|
1. Бүх төрлийн тээврээр тээвэрлэсэн ачаа /мян.тн/, зорчигчийн тооны өөрчлөлт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Шинээр ашиглалтад орсон хатуу хучилттай замын урт / км /
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Авто зам, түүний байгууламжийг барих, засварлах, арчлах ажлын гүйцэтгэл /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Монгол Улсад гадаадаас ирсэн жуулчдын тоо
|
|
|
|
|
|
|||
9.
|
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
1. Ажилгүйдлийн түвшин
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Ядуурлын индекс
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Хүн амын дундаж орлого, амьжиргааны доод түвшингийн харьцаа /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлээгүй хүн ам
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Нийт бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоонд ажилд зуучлагдан орсон хүний эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
6. Тэтгэврийн даатгалд хамрагдсан иргэдийн тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
7. Үүнээс сайн дурын даатгалд хамрагдсан иргэдийн эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
8. Нийгмийн халамжийн үйлчилгээгд хамрагдсан иргэдийн тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
9. Нийт ажиллагчдын тооны өсөлт
|
|
|
|
|
|
|||
10.
|
Үйлдвэр, худалдааны яам
|
1. ДНБ-д аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувийн жин
|
|
|
|
|
|
|||
|
|
2. ДНБ-д экспортын эзлэх хувийн жин
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Экспорт, импортын харьцаа.
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний өсөлт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
6. ЖДҮ-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жилийн өсөлт /хувиар/
|
|
|
|
|
|
|||
11.
|
Түлш, эрчим хүчний яам
|
1. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт
|
|
|
|
|
|
|||
|
|
Үүнээс
|
Цахилгаан эрчим хүч /квт.цаг/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Дулааны эрчим хүч /Г/кал/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Хөрс хуулалт /мян.м3/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Нүүрс олборлолт /мян.тн/
|
|
|
|
|
|
||
|
|
2. Нийт эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жин /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Цахилгаан түгээх сүлжээний алдагдал /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Бүтээгдэхүүний экспорт
|
Нүүрсний экспорт /мян.тн/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Цахилгааны экспорт /квт.цаг/
|
|
|
|
|
|
||
|
|
5. Эрчим хүчний системийн нийт өр, авлага /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
12
|
Хүнс, хөдөө аж ахуйн яам
|
1. Нэг хүнд ногдох хүнс, ХАА-н бүтээгдэхүүн /мян.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Малын тоо /мян.тол/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Тариалсан талбай /мян.га/
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Хураан авсан ургацын хэмжээ /мян.тн/
|
|
|
|
|
|
|||
|
|
Үүнд
|
Үр тариа
|
|
|
|
|
|
||
|
|
|
Төмс
|
|
|
|
|
|
||
|
|
|
Хүнсний ногоо
|
|
|
|
|
|
||
|
|
|
Өөрчлөлтийн дундаж хувь
|
|
|
|
|
|
||
|
|
5. Шинээр байгуулсан болон сэргээн засварласан уст цэг, усан сан, худгийн тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
6. Бэлтгэсэн хадлан /мян.тн/
|
|
|
|
|
|
|||
13.
|
Эрүүл мэндийн яам
|
1. Хүн амын дундаж нас /жил/
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Эхийн эндэгдлийн харьцаа /100000 амьд төрөлтөд/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Нялхсын эндэгдлийн түвшин /1000 амьд төрөлтөд/
|
|
|
|
|
|
|||
|
|
4. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл /1000 амьд төрөлтөд/
|
|
|
|
|
|
|||
|
|
5. 10000 хүнд ногдох халдварт өвчний гаралт
|
|
|
|
|
|
|||
|
|
6. 10000 хүнд ногдох сүрьеэ өвчний гаралт
|
|
|
|
|
|
|||
|
|
7. Сүрьеэгийн шууд хяналттай богино хугацааны /DOTS/ эмчилгээнд хамрагдагсдын эдгэрэлтийн хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
8. Нэг хүртэлх насны хүүхдийн өргөн дархлаажуулалтын хамралтын хувь
|
|
|
|
|
|
|||
14
|
Улсын мэргэжлийн хяналтын газар
|
1. Нэг байцаагчид ногдох актаар тавигдсан нөхөх төлбөр, торгууль, шийтгэврийн дүн /мян.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Нэг байцаагчид ногдох барагдуулсан нөхөх төлбөр,торгууль, шийтгэврийн дүн /мян.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Зөрчил, дутагдлын арилгалтын хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын нийт байгууллагад эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрахад чиглэсэн боловсруулж, шийдвэрлүүлсэн стандарт, эрх зүйн баримт бичгийн тоо
|
|
|
|
|
|
|||
15
|
Онцгой байдлын ерөнхий газар
|
1. Гамшгаас хамгаалах техник, багаж хэрэгслийн хангалтын хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Гамшгийн тоо /гал түймэр, үер, шуурга гм/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Гамшгаас учирсан хохирол
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Хохирлыг арилгахад зарцуулсан хөрөнгө /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Гамшгаас сэргийлэх ажилд зарцуулсан хөрөнгө
|
|
|
|
|
|
|||
Журмын 3 дугаар хавсралт
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
200.. оны жилийн эцсийн байдлаар
¹
|
Үзүүлэлт
|
Гүйцэтгэлийн үнэлгээ
|
Үр дүнгийн үнэлгээ
|
Ерөнхий үнэлгээ
|
|
|||||
|
|
хувь
|
оноо
|
хувь
|
оноо
|
|
|
|||
1
|
1. Бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнгийн үнэлгээ
|
1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
||
|
|
2. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
||
|
Үнэлгээний дундаж оноо
|
|
|
|
|
|
|
|||
2
|
2. Бодлогын зорилтын хэрэгжилтийн зохицуулалтын үнэлгээ
|
1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
|
|
|
|
|
|
|
||
|
|
2. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
||
|
|
3. Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулсан батламжийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
||
|
|
4. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
|
|
|
|
|
|
|
||
|
Үнэлгээний дундаж оноо
|
|
|
|
|
|
||||
3.
|
3. Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ
|
1. Эрхлэх асуудлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Төсвийн ерөнхийлөн захирагчаас Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт
|
|
|
|
|
|
|||
|
Үнэлгээний дундаж оноо
|
|
|
|
|
|
||||
4.
|
4. Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ
|
1. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Хэрэглэгчийн үнэлгээ
|
|
|
|
|
|
|||
|
Үнэлгээний дундаж оноо
|
|
|
|
|
|
||||
Ерөнхий үнэлгээ
|
|
|
|
|
|
|||||
Журмын 4 дүгээр хавсралт
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН
ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ҮНЭЛГЭЭ
200. оны жилийн эцсийн байдлаар
¹
|
Үзүүлэлт
|
Өмнөх он
|
Тайлант он
|
Өөрчлөлт
|
Оноо
|
ЖД оноо
|
||||
1
|
1. Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт
|
1. ДНБ /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /1995 оны зэрэгцүүлэх үнээр, мян.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Хэрэглээний үнийн өөрчлөлт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
5.Төсвийн нийт зардалд өөрийн орлогын эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
6. Нийт хөрөнгө оруулалт /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
7. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
8. Нэг хүнд ногдох аж үйлдвэрийн НБ /мян.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
9. ЖДҮ-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жилийн өсөлт /хувиар/
|
|
|
|
|
|
|||
|
|
10. ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
11. Нэг хүнд ногдох хүнс, ХАА-н бүтээгдэхүүн /мян.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
12. Малын тоо /мян.тол/
|
|
|
|
|
|
|||
|
|
13. Тариалсан талбай /мян.га/
|
|
|
|
|
|
|||
|
|
14. Бэлтгэсэн хадлан /мян.тн/
|
|
|
|
|
|
|||
|
|
15. Хураан авсан ургац /тн/
|
Үр тариа
|
|
|
|
|
|
||
|
|
|
Төмс
|
|
|
|
|
|
||
|
|
|
Хүнсний ногоо
|
|
|
|
|
|
||
|
|
|
Малын тэжээл
|
|
|
|
|
|
||
|
|
16. Цахилгаан дамжуулах сүлжээний алдагдал /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
17. Борлуулсан цахилгаан дулааны үнийн индекс
|
|
|
|
|
|
|||
|
|
18. Бүх төрлийн тээврээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн тооны өөрчлөлтийн хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
19. Гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил /зэрэгцүүлэх үнээр, сая төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
20. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт /зэрэгцүүлэх үнээр, сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
21. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт /биет хэмжээ/
|
Тоосго /сая.шир/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Цемент /мян.тн/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Гурил /тн/
|
|
|
|
|
|
||
|
|
|
Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн мах /тн/
|
|
|
|
|
|
||
2.
|
Нийгмийн үзүүлэлтүүд
|
1. Нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдийн 7-8 насны хүүхдийн тоонд эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Дунд сургуульд элсэгчдийн харьцаа /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. ЕБС-д суралцагсдын нийт тоонд нэгдүгээр ээлжид хичээллэгч сурагчдын эзлэх хувийн жин
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Мэргэжлийн багшийн хангалт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Анги дүүргэлт
|
|
|
|
|
|
|||
|
|
6. Хүн амын дундаж нас /жил/
|
|
|
|
|
|
|||
|
|
7. Эхийн эндэгдэл /тоо/
|
|
|
|
|
|
|||
|
|
8. Нялхсын эндэгдэл /1000 хүүхдэд ногдох/
|
|
|
|
|
|
|||
|
|
9. Халдварт өвчний гаралт /тоо/
|
|
|
|
|
|
|||
|
|
10. Урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан байдал /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
11. Ажилгүйдлийн түвшин
|
|
|
|
|
|
|||
|
|
12. Ядуурлын индекс
|
|
|
|
|
|
|||
|
|
13. Хүн амын дундаж орлого, амьжиргааны баталгаажих доод түвшингийн харьцаа /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
14. Шилжих хөдөлгөөний цэвэр коэффициент /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
15 Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
16. Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдын тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
17. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
18. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын барагдуулалт /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
19. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо
|
|
|
|
|
|
|||
3.
|
Хөгжлийн үзүүлэлт
|
1. Нийт газар нутагт тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
2. Агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийн өөрчлөлт /хувиар/
|
|
|
|
|
|
|||
|
|
3. Хог хаягдлын дахин боловсруулалт, дахин ашиглалтын хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
4. Ойжуулсан талбайн хэмжээ /мян.га/
|
|
|
|
|
|
|||
|
|
5. Шинээр ашиглалтад орсон хатуу хучилттай замын урт /км/
|
|
|
|
|
|
|||
|
|
6. Нэг хүнд ногдох шинээр ашиглалтад орсон орон сууцны талбайн хэмжээ /м2/
|
|
|
|
|
|
|||
|
|
7. Төвлөрсөн эрчим хүчний сүлжээний хүчин чадлын өсөлт /хувиар/
|
|
|
|
|
|
|||
|
|
8. Нийт эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жин /хувь/
|
|
|
|
|
|
|||
|
|
9. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт /сая.төг/
|
|
|
|
|
|
|||
|
|
10. Шинээр ашиглалтад орсон
|
орон сууц /айлаар/
|
|
|
|
|
|
||
|
|
|
ЖДҮ /тоо/
|
|
|
|
|
|
||
|
|
|
ажлын байр /тоо/
|
|
|
|
|
|
||
|
|
11 Уул уурхайн олборлолт хийсэн газрын нөхөн сэргээлтийн хувь
|
|
|
|
|
|
|||
|
|
12. Шинээр байгуулсан болон сэргээн засварласан уст цэг, усан сан, худгийн тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
13. Цэвэр, бохир усны төвлөрсөн хангамжид хамрагдсан өрхийн нийт өрхийн тоонд эзлэх хувь.
|
|
|
|
|
|
|||
|
|
14. Халуун усны тоо
|
|
|
|
|
|
|||
|
|
15. Суурин телефон цэг
|
|
|
|
|
|
|||
|
|
16. Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо
|
|
|
|
|
|
|||
Текст томруулах
A
A
A