A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХАРИУЦАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГУУД /2009 оны 113 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн/
Бүлэг: 1979
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ  ХАРИУЦАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГУУД
 
 
 Зорилго
 Зорилт
Үндсэн хариуцах эзэн
Хамтарч хэрэгжүүлэх байгууллага
Зорилго 1. Ядуурал, өлсгөлөнг бууруулах
Зорилт 1. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг  1990 онтой харьцуулахад 2015 онд 2 дахин бууруулах
НХХЯ, ҮХЯ
СЯ, ХХААЯ, БСШУЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
 
Зорилт 2. Хоол, тэжээлийн дутагдалтай хүн амын тоог 1990 онтой харьцуулахад 2015 онд 2 дахин бууруулах
ХХААЯ, ҮХЯ
ЭМЯ, ГХЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
 
Зорилт 3. Залуучуудад зориулсан таатай, бүтээмж өндөртэй ажлын байр бий болгох стратеги боловсруулж, хэрэгжүүлэх. Газар ашиглах боломжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх журмыг хөнгөвчлөх, ажил эрхлээгүй иргэн бичил зээл авах боломжийг бий болгох замаар ажилгүй хүмүүс, ялангуяа залуучуудад зориулсан ажлын байрыг бий болгоно
НХХЯ, ҮХЯ
БХБЯ, СЯ, ХХААЯ, БОЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
 
Зорилт 4. Хүн амын төвлөрөл, шилжих хөдөлгөөнтэй холбогдон гарч буй сөрөг үзэгдлийг багасгах, шилжигсдийн эрх ашгийг хамгаалах,  эрх зүйн хамгаалалтыг бий болгох,  ажлын байраар хангах, орон сууц, эмнэлэг, боловсрол, соёлын болон нийгмийн бусад үйлчилгээнд хамруулах  тогтолцоог бүрдүүлэх
НХХЯ, ҮХЯ
ХЗДХЯ, БХБЯ, ЭМЯ, БСШУЯ, БОЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
Зорилго 2. Бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших
Зорилт 5. 2015 он гэхэд бүх хүүхдэд бага боловсрол олгох
БСШУЯ
СЯ, ТЭХЯ, БХБЯ, ЭМЯ, ГХЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
Зорилго 3. Хүйсийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
Зорилт 6. 2005 онд бага болон дунд боловсрол эзэмшигчдийн дунд, 2015 он гэхэд бүх шатны боловсролын түвшинд хүйсийн ялгааг арилгах
НХХЯ, БСШУЯ
Төрийн албаны зөвлөл, ХЗДХЯ, ЭМЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, Жендерийн тэгш байдлыг хангах Үндэсний Хороо, ТББ
Зорилго 4. Хүүхдийн эндэгдлийг бууруулах
Зорилт 7. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 онд гуравны хоёроор бууруулах
ЭМЯ
СЯ, НХХЯ, ТЭХЯ, БХБЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
Зорилго 5. Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах
Зорилт 8. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 онд дөрөвний гурваар бууруулах
ЭМЯ
СЯ, ТЭХЯ, БХБЯ, НХХЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
Зорилго 6. Бэлгийн замын халдварт өвчин, хүний дархлалын халдварт вирус /ХДХВ/, ДОХ, сүрьеэтэй тэмцэх, бусад өвчнийг бууруулах
Зорилт 9. 2015 он гэхэд Хүний дархлалын халдварт вирус /ХДХВ/, Дархлалын олдмол вирус /ДОХ/ өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх
ЭМЯ
НХХЯ, БСШУЯ, ХЗДХЯ, ЗТАЖЯ, СЯ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
 
Зорилт 10. 2015 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах
ЭМЯ
НХХЯ, БСШУЯ, ХЗДХЯ, ТББ, Аймаг, нийслэлийн ЗДТГ
 
Зорилт 11. Хүн амын шүдний  өвчлөлтэй тэмцэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх
ЭМЯ
НХХЯ, БСШУЯ, ТББ, Аймаг, нийслэлийн ЗДТГ
Зорилго 7. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах
Зорилт 12. Тогтвортой хөгжлийн зарчмыг улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, хот суурин, ялангуяа  Улаанбаатар хотын  агаарыг цэвэршүүлэх
БОЯ
ТЭХЯ, БХБЯ, ЗТАЖЯ, ҮХЯ, СХЗТ, ЭМЯ, СЯ, ТББ
 
Зорилт 13. Гол, горхины усны эхийг хамгаалж, нөхөн сэргээх замаар ширгэлтийг багасгах
БОЯ
БХБЯ, ХХААЯ, ЗТАЖЯ, ТЭХЯ, СХЗТ, Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ
 
Зорилт 14. 2015 он гэхэд баталгаат ундны ус хэрэглэх боломжгүй хүн амын хувийг 2 дахин бууруулах
БХБЯ
БОЯ, ЭМЯ, УсХЭГ, СЯ, ҮХЯ, СХЗТ, ТББ, Аймаг, нийслэлийн ЗДТГ
 
Зорилт 15. 2015 он гэхэд орон байрны нөхцөл муу хүмүүсийн аж байдлыг мэдэгдэхүйц сайжруулах
БХБЯ
ЗТАЖЯ, СЯ, ҮХЯ, ЭМЯ,  СХЗТ, ТЭХЯ,ТББ, Аймаг, нийслэлийн ЗДТГ
Зорилго 8. Хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх
Зорилт 16. Худалдааны болон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх замаар Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх таатай нөхцөл бүрдүүлэх
ҮХЯ, СЯ
ГХЯ, ТББ
 
Зорилт 17. Далайд гарцгүй Монгол орны онцгой хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улс илүү тааламжтай нөхцөлөөр далайд гарцтай болох, гадаадад дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дээшлүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийг өргөжүүлэх
ЗТАЖЯ
ГХЯ, ҮХЯ, БОЯ,  ТББ
 
Зорилт 18. Урт хугацаанд гадаад, дотоод өрийн тогтвортой байдлыг хангах үүднээс өрийн стратегийг бий болгох, үндэсний болон олон улсад хэрэглэж байгаа арга хэрэгслийг судалж Монгол Улсын төсөв, эдийн засагт хүндрэл учруулахгүйгээр өрийг зохицуулан шийдвэрлэж байх
СЯ
 
 
Зорилт 19. Мэдээлэл холбооны шинэ технологийг хөгжүүлэх,  "Мэдээлэлжсэн нийгэм"  байгуулах
МХХТГ
ХЗДХЯ, ТББ
Зорилго 9. Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх
Зорилт 20. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүндэтгэж, чандлан сахих, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж, олон нийтэд мэдээллийг чөлөөтэй олж авах боломж олгох
ЗГХЭГ
ХЗДХЯ, ГХЯ, НХХЯ, ҮСГ, Хүний эрхийн үндэсний комисс, ТББ
 
Зорилт 21. Ардчиллын үндсэн зарчим, хэв маягийг амьдралд хэвшүүлэх
Шадар сайд
ЗГХЭГ, ХЗДХЯ, ГХЯ, ҮСГ, ТББ
 
Зорилт 22. Авилгалыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд  бий болгон хэвшүүлэх
ХЗДХЯ
ЗГХЭГ, НХХЯ, ҮСГ, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, ТББ
 
 (Энэ хавсралтыг 2009-04-15-ны өдрийн 113 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан)