- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2005 ОНД ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ ХИЙХ БОЛОН ХУВЬЧЛАЛЫН БЭЛТГЭЛ ХАНГУУЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ
2005 ОНД ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ ХИЙХ БОЛОН ХУВЬЧЛАЛЫН БЭЛТГЭЛ ХАНГУУЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ
д/д
|
Байгууллагын нэр
|
Байршил
|
Төрийн өмчийн оролцооны хувь
|
Өөрчлөн байгуулалт хийх, хувьчлалын бэлтгэл хангахад авах арга хэмжээ
|
|
|
|
|
|
1
|
"Монголын цахилгаан холбоо" ХК
|
Улаанбаатар, Чингэлтэй
|
55
|
1. "Монголын цахилгаан холбоо" ХК-д түрээсэлж байгаа төрийн өмчийн хөрөнгөөс монополь шинжтэй суурь болон салбар сүлжээний хэсгийг тусгаарлан зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах бие даасан төрийн өмчийн компанийг шинээр байгуулах 2. Төрийн өмчийн АТС-ууд болон түүнтэй холбоотой зарим хөрөнгөд дахин үнэлгээ хийж "Монголын цахилгаан холбоо" ХК-д шилжүүлэн төрийн өмчийн хувьцааг нэмэгдүүлэх талаар Солонгосын талтай тохиролцох 3. Тус компанийн төрийн мэдлийн хувьцааг худалдан авахыг БНСУ-ын Корей Телеком компанид гэрээний дагуу санал болгож хариуг албан ёсоор авах 4. Шуудан, цахилгаан холбооны газрын Японы тусламжийн хөрөнгөөр авсан тоног төхөөрөмжийг "Монголын цахилгаан холбоо" ХК түрээсээр ашигладаг асуудлыг шийдвэрлэн тусламжийн орлогыг төвлөрүүлэх арга хэмжээ авах.
|
2
|
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨҮГ
|
Дархан-Уул
|
100
|
Хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх
|
3
|
"Дарханмахэкспо" ХК
|
Дархан-Уул, Дархан
|
51
|
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар Японы талтай зөвшилцөж тохиролцоонд хүрэх
|
4
|
"Эрдэнэ зам" ХК
|
Улаанбаатар, Баянзүрх
|
100
|
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар Японы талтай зөвшилцөж тохиролцоонд хүрэх
|
5
|
Монросцветмет нэгдэл
|
Улаанбаатар, Баянзүрх
|
51
|
Үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, удирдлагын нүсэр бүтцийг оновчтой болгох, үр ашгийг дээшлүүлэх, тэдгээрийг түшиглэсэн хот, тосгодын соёл, боловсрол, үйлчилгээний зориулалттай нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нөхцөлөөр хувьчлах, өөрчлөн байгуулах боломжийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Оросын талтай зөвшилцөх
|
6
|
Хөтөлийн "Цемент-шохой" ТӨХК
|
Сэлэнгэ, Сайхан
|
100
|
Хуримтлагдсан өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх
|
7
|
Иргэний нисэхийн ерөнхий газар
|
Улаанбаатар, Хан-Уул
|
100
|
1. Иргэний нисэхийн ерөнхий газрыг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг нэгдмэл удирдлагаар ханган, нэгтгэн зохион байгуулах, иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, салбарын эдийн засгийн зохицуулалтыг хариуцан хэрэгжүүлэх үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар хэвээр үлдээх. 2. Шатахууны хангалтын болон газрын үйлчилгээний нэгж, нисэх буудлуудыг бие даасан төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлбэрээр зохион байгуулах, цаашид иргэний нисэхийн салбарын эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалтын орчныг бүрдүүлсний үндсэн дээр нисэхийн нийтлэг үйлчилгээг гэрээт үйлчилгээ, хувийн хэвшилд шилжүүлэх.
|
8
|
"МИАТ" ХК
|
Улаанбаатар, Хан-Уул
|
100
|
Газрын үйлчилгээний албадыг "МИАТ" ХК-ийн бүрэлдэхүүнээс гаргах
|
9
|
"Рашаан сувиллын үндэсний төв"
|
Улаанбаатар, Хан-Уул
|
100
|
Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн клиник эмчилгээний 2 дугаар салбар буюу хуучин нэрээр Эрчим сувиллын барилга, үндсэн хөрөнгийг эмчилгээний зориулалтыг нь өөрчлөхгүйгээр ЭМЯ-ны харьяа рашаан сувиллын үндэсний төвд /хуучин нэрээр Оргил рашаан сувилал/ балансаас балансад шилжүүлсний дараа төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх.
|
10
|
"Авто импекс" ХК
|
Улаанбаатар, Сонгинохайрхан
|
51
|
Төсөвт төлөх гадаад болон дотоод зээлийн өрийн асуудлыг шийдвэрлэх
|
11
|
"Монгол кино нэгтгэл" ТӨҮГ
|
Улаанбаатар, Баянзүрх
|
100
|
Баримтат кино студийг тусад нь бие даалган зохион байгуулж, Монгол кино нэгтгэлийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх
|
Текст томруулах
A
A
A